Хар салхины улмаас 43 хүн нас барав

Хар салхины улмаас 43 хүн нас барав

Хар салхины улмаас 43 хүн нас барав

АНУ-ын зүүн өмнөд нутгийг хамарсан Хелен хар салхины улмаас наад зах нь 43 хүн амиа алдаж, бүс нутаг даяар цахилгаангүй болжээ. Теннесси мужийн эмнэлгийн дээвэр дээр цугларсан 50 орчим ажилчин, өвчтөн, болон үерийн усанд боогдсон хүмүүст туслахын тулд завь, нисдэг тэрэг, том оврын тээврийн хэрэгслээр  аврах ажиллагаа явуулж байна.  Хелен хар салхи нь Флоридагийн “Big Bend”-ийг дайрч, Пүрэв гаригт хойд зүгийн Жоржиа, Каролина руу шилжсэн түүхэн дэх хамгийн хүчтэй шуурга байв.

Даатгалын болон санхүүгийн байгууллагууд шуурганы улмаас учирсан хохирол хэдэн тэрбум ам.долларт хүрч болзошгүй гэж үзэж байна.

Хар салхины улмаас зам, байшингууд усанд автсан бөгөөд иргэд аюулгүй байдлаа хангахын тулд үер дундуур сэлж байна. Хэдийгээр Хелен анхны хүчээсээ суларсан ч үер, шуурганы аюул үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулж байна. Дөрөвдүгээр зэрэглэлийн Хелен хар салхи Пүрэв гаригийн шөнө хуурай газарт шуурч эхэлснээс хойш зургаан цагийн турш хохирол учруулсан гэж Холбооны Онцгой байдлын агентлаг (FEMA) мэдээлэв.

Хар салхины үндэсний төвөөс (NHC) мэдээлснээр далайн эрэг рүү чиглэсэн хүчтэй хар салхины улмаас усны түвшин нэмэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-28 66.181.185.64

АНУ-ын хар салхи бидэнд хамаагүй. Монголчууд томрох донтой юм уу? Тэр хол, далай тэнгисийн цаана юу болж буй нь монголчуудад хамаагүй баймаар.

Avatar

Длхн 2024-09-28 202.9.40.187

Хойн-с агуу орос ах нар монголыг бүтээж босгож өгсн баыдгийн
Урд-с дарласн манж х***а адгийн хулгайч хог шаарууд хулгайч цөлмөж эзэрсн .мгой гэр нь ороод эзний айлган гэчээр манж х***а зулбасгууд хужааг-с ирж нам төрд шургалж толгойд заларч гар хөлүүдийнхэ оролцоотй цаагуур нь нууцаар нүүдэлчдийн баялагыг хулгайлждийн.

Avatar

Хнн 2024-09-28 103.57.95.131

яаг үнэн хэллээ. Одоо Америкчууд ч гэсэн үндэсний хэл соёлыг маань устгахаар баясаж бна

Avatar

Нэргүй 2024-09-28 66.181.185.64

Монголчууд хятадын цемент ба хятадын барилгын материалаар барьсан орон сууцнуудад сүйд болдог байж урд хөршөө муулах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж