Ид шидийн багш МакГонагалл таалал төгсжээ

Ид шидийн багш МакГонагалл таалал төгсжээ

Ид шидийн багш МакГонагалл таалал төгсжээ

Тайз дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж чадсан Их Британийн хамгийн алдартай жүжигчдийн нэг Дэйм Мэгги Смит нас барсан тухай түүний хөвгүүд мэдэгдлээ. Тэрээр “Harry Potter”, “Downton Abbey”, “Othello” зэрэг уран бүтээлд чадварлаг тоглож, хүүхэд насны нэгээхэн хэсэг болсон дүрийг бүтээсэн юм. Смит 1934 онд Лондоны зүүн захын Илфорд хотод төрсөн. Дэлхийн 2-р дайн эхлэхээс өмнөхөн гэр бүл нь Оксфордод нүүж очсон бөгөөд аав нь Оксфордын их сургуульд эмгэг судлаачаар ажиллаж байжээ. Ахлах сургуулиа төгсөөд Смит 1951-1953 онд Оксфордод суралцаж, тус сургуулийн Драмын нийгэмлэгийн Уильям Шекспирийн "Арван хоёр дахь шөнө" жүжгийн тайзнаа анхлан тогложээ.

Тэрээр 1978 онд Нейл Саймоны "California Suite" кинонд тоглосон дүрээрээ  Оскарын шагналыг хүртсэн. Мөн 1985 онд "Үзэмжтэй өрөө", 1987 онд "Жудит Хернийн ганцаардал" кинонд тоглож, Британийн Академийн кино урлагийн шагнал хүртжээ.

Смит 89 насандаа нас барсан байна. Түүний хөвгүүд цахим хуудас дээрээ “Даме Мэгги Смит нас барсныг бид асар гунигтайгаар мэдэгдэж байна. Тэрээр есдүгээр сарын 27-ны Баасан гаригийн өглөө эмнэлэгт амгалан нойрслоо. Эцсийн замд нь найз нөхөд, гэр бүлийнхэн нь үдлээ " гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж