УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа нар энэ долоо хоногт “Наран туул” худалдааны төвд ажиллаж, гурилын бөөний жижиглэнгийн үнэ, тээвэрлэлт, ачилтын бусад зардлууд, мөн эрэлт, нийлүүлэлтийн талаарх зах зээлийн мэдээллүүдийг цуглуулж, ажиллажээ.
Тус худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулж буй нийт 20 гаруй бөөний цэгээс нийслэл болон орон нутгийн хэрэглэгчид гурил худалдан авдаг бөгөөд сүүлийн үед борлуулалт багассаныг худалдаа эрхлэгчид сануулсан байна.
Эдгээр цэгүүдэд дотоодын үйлдвэрүүдээс нийлүүлж буй 25 кг-ын савлагаатай дээд зэргийн гурил дунджаар 45000-68000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа бол нэгдүгээр зэргийн гурилын үнэ 43000-55000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Импортоор орж ирж буй гурилын кг тутмын үнэ нь хямд хэдий ч хэрэглэгчдийн хувьд амт, чанарыг нь харгалзан дотоодын үйлдвэрийн гурилыг түлхүү сонгодог аж.
Ажлын хэсгийн гишүүд улаанбуудайн тариалалтаас эхлээд үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт гэхчилэн хэрэглэгчдийн гар дээр очих хүртэлх процессын өртөг зардал, зах зээлд оролцогч талуудын байр суурийг нэгтгэж, санал дүгнэлт боловсруулах юм байна.
Өмнө нь дээрх УИХ-ын гишүүд төвийн бүсийн тариаланчид, дотоодын үйлдвэрлэгчидтэй уулзжээ.
Сануулахад, өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг мөн л гурил, будаа зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхийг тодруулахаар зах, худалдааны төвүүдэд ажиллаж байв.
Гэвч үр дүн гараагүй, харин ч гурилын үнэ өссөөр эцэст нь Засгийн газар импортоор орж ирэх гурилын үнийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг санаачлан, УИХ-аар батлуулсан. Иймээс шинээр бүрдсэн УИХ-аас томилогдсон ажлын хэсэг импортын гурилыг татвараас чөлөөлөх хууль иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлсэн эсэхийг шалгаж байгаа нь энэ юм.
Г.ХОРОЛ
Кккккк 2024-09-28 202.126.88.163
ИХГишүүн болсон захын панзчингуудын хүүхдүүд, хамаатан садан үнэ судалж, үнээ хэрхэн нэмэх тухай л бодож яваа биз дээ
зочин 2024-09-28 202.126.90.156
захыг хотоос гаргамаар юм, үзээд 2 наймаачид үнээ буулгах уу, Гурилын үнээ л буулгахыг бод, Өөр чадах юм та нарт бхгүй
Bujin 2024-09-28 88.183.144.162
Ajillaad ajillaad ahits bn u tegeed?
Зочин 2024-09-28 103.212.117.236
эндээс гнэгч юм авч үзээгүй тэнгэрийн хүмүүс энүүгээр явж яг яах гэсэн юм бэдээ
И 2024-09-28 103.168.34.210
Наад захаа хотоос гаргаач. Хотынхон бараг орохгүй. 70, 80 хувь нь орон нутгаас ирээд зөвхөн наагуур чинь орно. Хөдөө рүү наадаас чинь бүх бараа ачигдана. Арсыг ч гэсэн гаргамаар байна. Нарны замын ганц бөглөөний газар. ГАМШИГ.
Нэргүй 2024-09-28 103.57.93.199
Энэний үнэ ийм байдаг билүү гэж тэнэгтэж байна уу
Зочин 2024-09-28 202.9.40.29
Нэг жилийн дотор юмны үнэ хоёр дахин үйлчилгээний үнэ гурав дахин нэмэгдсэн байгаа. Цалин нэмэхээр юмны үнэ улам их нэмэгдэж улам ядуурч байна. Цалингаа хоёр дахин бууруулбал юмны үнэ 3-4 дахин буурч магадгүй. Туршаад үзээч. Бие биенээ шулж идэхийн солио туссан монголын хувийн хэвшилийнхэн жирийн ард түмнээ шулж мөлжиж устгах замаар явж байна. Манай төр засаг бол хулгайч авилгачдаар дүүрсэн тул мануухайнаас дор.
Зочин 2024-09-28 66.181.184.147
Ийм тохиолдолд цахилгаан, дулааны үнийг нэмбэл юу болох вэ? Сайн бодолцох хэрэгтэй шүү дээ
Иргэн 2024-09-28 202.126.90.245
Маанаг амьтад.
зочин 2024-09-28 66.181.188.54
тэгээд зүгээр гар хумхиад суух нь ухаантай хэрэг болж байна уу?