Сайд Л.Энх-Амгалан прокурорт хандлаа

Сайд Л.Энх-Амгалан прокурорт хандлаа

Сайд Л.Энх-Амгалан прокурорт хандлаа

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын байд Л.Энх-Амгалан прокурорт хандсанаа мэдэгдлээ.

Тэрбээр “Нийгмийн даатгалын сан өнөөдрийн байдлаар 160 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орох бодит эрсдэл нүүрлээд байна. Капитал банкнаас 68.2 тэрбум төгрөг, Чингис хаан банкнаас 100 орчим тэрбум төгрөг авах авлагын асуудал байгаа.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдож ирсний дараа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл /НДҮЗ/ шинээр зохион байгуулагдсан. Нийгмийн даатгалын алдагдал бол төсвийн мөнгө биш, иргэдийн мөнгө. Даатгуулагчдын мөнгө учраас тэдний эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих ёстой. Тиймээс бид яг хэдэн онд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний ямар шийдвэрүүд гарч байсныг эргэж харан, шийдвэр гаргахдаа тухайн үед хэрэгжиж байсан холбогдох хууль журмуудыг мөрдөж ажиллаж чадаж байсан уу, үгүй юу гэдгийг шалгуулах шаардлага байгаа.Энэ утгаараа анх удаа прокурорт хүсэлт гаргалаа.  Өнгөрсөн хугацаанд хуралдсан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүх хурлын шийдвэрийг прокурорт хүргүүлсэн. Бид ойрын хугацаанд Капитал банк, Чингис хаан банканд байршсан хөрөнгийг алдагдалд оруулах шийдвэр гаргасан өмнөх зөвлөлийн хурлуудын шийдвэрийн талаар Үндэсний зөвлөлийн хуралдааныг нээлттэй зохион байгуулна. Хэвлэл мэдээллийн байгууллага, хууль хяналтын байгууллагуудын оролцоог хангана.

Өмнө нь НДҮЗ-өөс гаргаж байсан бүх шийдвэрүүдийг прокурорт шалгуулж, хэн гэдэг хүний үед ямар шийдвэр гарч, тэр шийдвэрээр ямар асуудлууд үүсэв гэдгийг цэгцлэхээр төлөвлөж байна.

Шаардлагатай тохиолдолд УИХ-ын дээр нээлттэй хэлэлцүүлэг хийнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баатар 2024-09-28 202.9.40.231

МАН-ыхан Н.Энхбаяр Ч.Улаан нарын үед иргэдийн нэрийн дансны мөнгөөр төсвийн цоорхо нөхсөнийг ЗГбас нөхөн төлөх ёстой

Avatar

иргэн 2024-09-28 103.212.163.241

Энхбаяр энд хамаагүй ээ

Avatar

Нэргүй 2024-09-28 202.126.89.161

сайд хаана ч сайд хийсэн күүл юм. Амжилт…

Avatar

Нэргүй 2024-09-28 66.181.160.42

Маш зөв!!! Өмнөх сайдууд яагаад дуугүй байгаад байв???

Avatar

Хүн 2024-09-28 103.212.163.241

Энэ чингис банк чинь Сангийн сайдтай холбоотой гэж яриад байдагш дээ. Тэхээр сайд нар төсөл төсөв олж авахын тулд түүнтэй тэрсэлдэхийг хүсдэггүй биз.

Avatar

иргэн 2024-09-28 66.181.191.13

мАШ ЗӨВ ШИЙДВЭР. бУРУУТАЙ ЭТГЭЭДҮҮДИЙГ ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГОЖ, ХАРИУЦЛАГАТООЦОХ ХЭРЭГТЭЙ. бАС Л ШҮҮХ ПРОКУРОР ДЭЭР ОЧООД ГАЦНА ГЭЖ БОДОХ ХЭРЭГГҮЙЭЭ. УЧИР ОЛДОХ ЦАГ АСУЙ ЯВАА.

Avatar

ХУУЛЬЧ 2024-09-28 202.9.46.136

,,,,ЕР НЬ ПРОКУРОР, ХУУЛИЙН БАЙГУУЛЛГААС ХЯНАН ШАЛГАЖ ТЭР ИДЭЖ УУДАГ болон АВИЛГАЛДСАН ГЭЖ НЭРЭЛДЭГ МЭДЭЭЛЭЛ бас ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ШИЙДВЭРҮҮДИЙН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ,ХАРИЦЛАГАТАНГ ИЛ БОЛГОЖ ,,ТОГТООЖ ,НЭГ ТАЛД ГАРАХ УЧИРТАЙ .,,,,

Avatar

Нэргүй 2024-09-28 66.181.182.152

Байд биш сайд

Avatar

Baska 2024-09-28 202.55.188.83

Nomt ruu chiglesen ajil baikhdaa

Avatar

эрдэнэ 2024-09-28 202.9.40.161

сумка эрдэнэ засгаас мөнгийн гаргуул идсэн байдымаа

Avatar

Нэргүй 2024-09-28 202.9.40.218

Сумбузар гэж бузрын шуналт лөлар ойртсон бүх салбарыг тонож байнадааа хуучин ногоон автобус чингис банк гэээд зөндөөө

Avatar

Зочин 2024-09-28 103.212.117.236

хөөе сайд гуай бзсангийн мөнгө ч бас танай хувийн өмч биш байсаншүү

Avatar

Нэргүй 2024-09-28 139.5.218.214

S Erdene, Undarmaa narin hulgaichuudaas munguu avi shimtgel tulsun ard tumen hohiroh yosgui

Avatar

БИД БҮХЭН 2024-09-28 66.181.181.11

СУМЪЯАБАЗАР, ДАГВАДОРЖ НАРААС МӨНГӨ НЭХЭМЖИЛЖ БАРИВЧИЛ БҮҮ ШАНТАР

Avatar

бүгд 2024-09-28 66.181.181.11

ЭНЭ МАШ ЗӨВ, ХУЛГАЙЧИД ХУЙВАЛДАЖ ИРГЭДИЙН ДААТГАЛЫН МӨНГИЙГ ЦУСАЛСАН. ЭРДЭНЭ, ЧИН ЗОРИГ, ЖАСРАЙН ЗЭЭ ХЭН БИЛЭЭ НЭГ ЭМЭГТЭЙ, САЙДУУД, НД ЗӨВЛӨЛИЙН БҮХ ХҮНЭЭС ЯЛ АСУУ МӨНГӨ НЭХЭМЖИЛ, КАПИТАЛ БАНКНЫ ЭЗДИЙГ ШОРОНД ДАХИН ХИЙ МӨНГӨ ТӨЛҮҮЛ, БИШРЭЛТИЙН МӨНГИЙГ ӨМЧИЙГ ХУРАА, ЧИНГЭС ХААН БАНКНААР ЭНЭ МӨНГӨ ЗАЮШСАН ТЭР БАНКНЫ ХУВЬНИЙЛҮҮЛЭГЧ ЖАВХЛАН МЭТИЙН ЛУЙВАРЧДЫГ ШОРОНД ХИЙЖ МӨНГӨ ТӨЛҮҮЛ

Avatar

Нэргүй 2024-09-28 103.168.34.17

Зөв,

Avatar

Нэргүй 2024-09-28 66.181.184.109

Undesnii xurungu oruulaltiin bankand bas daatgaliin sangaas mungu bairshuulsan daa. Dampuursan gesen medeelel 2-3 jiliin umnuus bichigdej baisan daa. Eniig yagaad yarixgui baina. Chingis XAAN bank, undesnii xurungu oruulaltiin bank zereg bichigdsen dee.

Avatar

Очир 2024-09-28 122.201.31.224

энх.амгалангаа.дэмжиж.байна.зөв.санаашүү

Avatar

Irgen 2024-09-28 202.55.188.110

yydarsan musain irgediinhee niigemiin daatgaliin mungiig zvger ch hadgalj chadaha bsn tur yuma tamine

Avatar

Нэргүй 2024-09-28 202.126.89.176

Гуйж байнаа. Хэлэлцүүлэг битгий хийгээч. Намын нэр гарна ш дээ.

Avatar

иргэн 2024-09-28 103.57.95.15

Прокурор асуудлыг шийдэж чадах уу ,,, МАН-ын Төлөөлөл шүү дээ,

Avatar

Нэргүй 2024-09-28 202.126.89.173

junga site junga saidiig pr-dav

Avatar

Нэргүй 2024-09-28 124.158.106.59

Иш, чааваас,,,. Даатгуулагчдынхаа мөнгөнөөс ашиг хайж ингэж хандах нь төрийн агуу тэнэглэл.

Avatar

jfdjhfdjhjhfd 2024-09-28 66.181.165.89

бүгдийг нээлттэй болгож, ард түмнийг мэдэх эрхээр хангах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-09-28 12.75.46.1

НД-ыг МАН-ынхан л цөлмөдөг биз дээ….

Avatar

Нэргүй 2024-09-28 175.29.122.154

хадалж байгаа нэрээр хувааж иддэг бололтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж