Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой энэ жил тус тус тохиож байна. Эдгээр түүхэн ой нь БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойтой хамт тэмдэглэж буйгаар онцлог юм. Дээрх арга хэмжээний хүрээнд Монгол, Хятадын Найрамдалын Нийгэмлэгээс санаачилж, Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран цуврал ажил, арга хэмжээ зохион байгуулж буй.
Эдгээр ажлын нэг нь есдүгээр сарын 20-27-ны хооронд "Монгол-Хятадын найрамдлын 7 хоног" зохион байгуулагдаж, Чингис Хаан үндэсний музейд "Найрамдлын 75 жил" гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэн гаргасан байна.
Түүнчлэн, Баасан гаригт/2024.09.27/ Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд Шэнь Минжуан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ тэргүүтэй албан тушаалтнууд, гадаадын зочид, төлөөлөгч нар оролцсон юм. Хүндэтгэлийн арга хэмжээний эхэнд Элчин сайд Шэнь Минжуан нээлтийн үг хэлж, хоёр орны хамтын ажиллагаа болон "Бүс ба Зам", "Алсын хараа-2050" зэрэг урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжиж, хамтран ажиллах тухайгаа хэллээ. Тэрбээр өнгөрсөн 75 жилийн хугацаанд гарсан ахиц дэвшил нь Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагаа төдийгүй дэлхийн олон оронд чухал гэдгийг онцолсон байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ мөн адил нээлтийн үг хэлсэн бөгөөд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгч, арга хэмжээг зохион байгуулсан БНХАУ-ын Элчин сайдын яамд талархал илэрхийлсэн байна. Тэрбээр хоёр орны хамтын ажиллагаа, ирээдүйд бүтээн байгуулагдах олон төслийг иш татаж, "Найрамдлын 75 жил"-ийн хүрээнд стратегийн бодлогоо сайжруулах тухай хэлсэн юм.
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Минжуанийн хэлсэн үгийг онцолж байна:
Эрхэм хүндэт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд нар аа,
Ноёд хатагтай, найз нөхдөө!
Энэ үдэш бид Шинэ Хятад Улс байгуулагдсаны 75 жилийн ой, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн давхар баярыг тэмдэглэхээр нэгэн дор цуглаад байна. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс Та бүхнийг халуун дотноор хүлээн авч, чин сэтгэлийн талархал илэрхийлье! Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Таныг хүрэлцэн ирсэнд онцгойлон талархаж буйгаа илэрхийлье.
Бидний энэхүү барилга 1957 онд баригдсан бөгөөд 70 хавар, 70 намрыг туулж, Хятад, Монгол хоёр улсын хоорондын харилцааны түүхэн хөгжлийн цаг мөч бүрийг гэрчилж байна. Олон жилийн дараа, Үндэсний баяр, Дипломат харилцаа тогтоосны баярын хүлээн авалтыг Элчин сайдын яамны байранд дахин зохион байгуулж байгаа нь урт хугацаанд Хятад, Монгол хоёр орны найрамдалд үнэтэй хувь нэмрээ оруулж байсан үе үеийн ахмад дипломат ажилтнуудад хүндэтгэл үзүүлж байна. Мөн миний бие үе залгамжлан Хятад, Монгол хоёр улсын харилцаанд шинээр ирсэн хүний хувьд, Монгол Улсад суугаа анхны эмэгтэй Элчин сайдын хувьд их нэр төртэй, бахархаж байна!
Асар их бэрхшээлийг даван туулж байж агуу амжилт ирдэг. Хятадын коммунист нам (ХКН)-ын хүчирхэг удирдлагын дор, 75 жилийн хугацаанд БНХАУ ядуурал, эмзэг дорой байдлаас дэлхийн хоёр дахь том эдийн засаг болтлоо хөгжин цэцэглэж, үндэсний хүчирхэгжилт, олон улсын нөлөөнд түүхэн үсрэлт хийсэн билээ. Ялангуяа, ХКН-ын Төв хорооны 18 дахь удаагийн хурлаас хойш Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед нэвтэрч, Хятад үндэстэн туйлын ядуурлаас ангижран, бүх талаараа анхан шатны чинээлэг түвшинд хүрч, бүх нийтийн чинээлэг хөгжлийн замд орсон. Жежянь муж бол Ши Жиньпин даргын ажиллаж байсан, мөн Ерөнхий сайд Ли Чяны төрсөн нутаг бөгөөд бүх нийтийн чинээлэг хөгжлийн жишиг бүс нутаг юм. Инновацид суурилсан өндөр түвшний хөгжил тасралтгүй гүнзгийрсээр байна. Цахилгаан машин, литийн нөөц хураагуур, нарны хавтан гэх “Гурван шинэ бүтээл” нь “Хятадад үйлдвэрлэв” тодотголтой шинэ нэрийн хуудас болж, Жиаолун шумбагч далайн гүнд шумбаж, С919 нисэх онгоц тэнгэрт хөөрч, сансар огторгуйд Шенжоу хөлгүүд нисч байна. Нүүрстөрөгч багатай ногоон экологийн соёл иргэншлийг хүч түрэн хөгжүүлж, хиймэл ойжуулалт, сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэн, Хятадын ногоон уул, цэнгэг нуурын үзэсгэлэнд өнгө нэмсээр байна.
Хятад Улс Хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахаас эхлээд “Бүс ба зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалт, даян дэлхийн гурван том санаачилга хүртэл дэлхийн засаглалыг сайжруулахын төлөө өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд Хятадын мэргэн ухаан, арга шийдлээр хувь нэмрээ оруулж байна.
Хөгжлийн замд орсон хэдий ч урагш ахихын тулд хичээн зүтгэх хэрэгтэй. Энэ оны 7 дугаар сард, ХКН-ын 20 дахь удаагийн сонгогдсон Төв хорооны гуравдугаар бүгд хурал амжилттай болж, цаашид шинэчлэл өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах томоохон дүр зургаа тодорхойлж, дэлхий дахинд тодорхой дохиог илгээж байна: Хятад Улс дээд түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог байгуулж, өндөр зэрэглэлийн хөгжлийг ахиулан, дээд түвшний гадаад нээлттэй тогтолцоо, механизмийг сайжруулах болно.
Ши Жиньпин даргын хэлснээр “Үзэмж төгс ганц цэцэг хавар болдоггүй, харин бүрэн дэлгэрсэн зуун цэцэгс дэлгэр хаврыг авчирдаг”.
Хятад Улсын шинэ хөгжил дэлхий ертөнцөд шинэ боломжуудыг дагуулах нь гарцаагүй бөгөөд ялангуяа хөгжиж буй орнуудад шинэ эрмэлзлэлийг авчрах болно. Бид цаашид хөгжиж буй орнуудын аж үйлдвэржилтийг үргэлжлүүлэн дэмжиж, ард түмний амьжиргааны асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэн, тогтвортой хөгжилд аль болох хурдан хүрч, сайн сайхан маргаашийн төлөө хамтдаа зүтгэх болно!
Ноёд хатагтай нар аа, найз нөхөд өө.
Энэ жил Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тус тус тохиож байна. Эргэн харахад, Хятад, Монголын найрамдлын үнэт зүйл нь харилцан итгэлцэл, өндөр дээд түвшний нягт харилцаа, ард түмний гүн гүнзгий нөхөрлөл, бие биенийхээ язгуур эрх ашгийг ойлгон хүндэтгэх явдал юм. Хятад, Монголын найрамдлын хамгийн тод илрэл нь харилцан туслалцах буюу 1950-аас 1960-аад оны үед, Монгол Улсад туслалцахаар ирсэн хөдөлмөрчдийн нөр их хөдөлмөр, цар тахлын цаг үеийн “Хонины хариуд цай” хэмээх сэтгэлд дулаан үйл явдал, Венчуаны газар хөдлөлт, малчны хотхоны цагаан зудын үед харилцан тусламжийн гараа сунгасан үйл явдлууд юм. Хятад, Монголын найрамдлын үндсэн зорилго нь хамтдаа хөгжих юм. Монголын ард түмэнд хэдийн танил болсон Энхтайвны гүүр, Төв цэнгэлдэх хүрээлэн, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд бүтээн байгуулсан хурдны авто зам, төв ус цэвэрлэх байгууламж, мөн удахгүй биеллээ олох хоёр улсын худалдааны хэмжээ 20 тэрбум ам.доллар зэрэг нь хоёр улсын хөгжил, дэвшлийн хамтын эрмэлзэл, хөгжлийн замд хамтдаа хожих хамтын ажиллагааны илрэл юм.
Цаг хугацаа улиран одсон ч анхны зорилгоо бид умартахгүй. Ши Жиньпин даргын итгэмжлэлээр БНХАУ-ын дэд дарга Хань Жөн саяхан Монгол Улсад айлчлал хийж, Монгол Улсын шинэ УИХ, шинэ Засгийн газрын тэргүүнүүдтэй өргөн хүрээнд, гүнзгий яриа хэлэлцээ өрнүүлэн, хоёр орны харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх шинэ чухал тохиролцоонд хүрч, хоёр талын харилцааны хөгжлийн шинэ хуудсыг нээлээ. Угтан авах ёслолын арга хэмжээний үеэр, өхөөрдөм бяцхан Монгол охин “Нарлаг сайхан Монгол оронд минь тавтай морилно уу” гэж хятад хэлээр цэвэр, тод хэлсэн нь сэтгэлд тодхон байна. Нарлаг сайхан гэдэг нь Монголын сайхан орныг төдийгүй Хятад, Монгол хоёр орны цаашдын харилцааны гэрэлт ирээдүйг илэрхийлж байна! Хятад Улс Монгол Улстай хамт, хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах чиглэл дор, “Бүс ба зам” санаачилгын тавцан дээр хамтран ажиллаж, хоёр улсын харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлж, орчин үеийн шинэчлэлийг ахиулан хоёр орны ард түмэнд сайн сайхныг авчрахад бэлэн байна!
Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж, багш, оюутнууд болон Монгол Улсад байгаа Хятад иргэд та бүхэнд Хятад, Монгол хоёр орны найрамдал, Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж буйд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэхийн хамт Хятад Улс байгуулагдсаны халуун баярыг хүргэе. Эх орныхоо төлөө үргэлж сэтгэл, зүрхээрээ хамт байдаг та нартаа миний бие болон Элчин сайдын яамны зүгээс нийгмийн халамж, баталгаагаар үргэлжлүүлэн хангаж ажиллахаа илэрхийлье
Үгийнхээ эцэст та бүхнийг баярын хундагаа өргөхийг хүсч байна. Хятад, Монгол хоёр улс хөгжин цэцэглэж, хоёр улсын найрамдалт үүрд батжин бэхжих болтугай! Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Баярлалаа.
Нэргүй 2024-09-28 66.181.161.163
Энхбаяруудаасаа жаахан б**с улайх юм даа. Тэдний залуу халаа ч ард нь ярайж байна даа. Ах нарын шийрийг хатаана, дутууг нь гүйцээнэ л гэх вий.
irgen 2024-09-28 139.5.219.184
enhbr ah n zyyraldaad bh yuma
Зочин 2024-09-28 122.201.31.158
Өөрсдийнхөө хулгайчууд, цавчаачдаас л б**с улайх юм даа. Эрхэмсэг элчин сайдаар дамжуулан мөнхийн хөрш, ах дүү Хятадын ард түмэнд мэндчилгээ дамжуулъя. Хятад улс мандан бадартугай! Монгол Хятад улсын бат найрамдалт харилцаа мөнхөд дэвжин дээшлэх болтугай!
Нэргүй 2024-09-28 66.181.185.64
Монголчууд хятад цемент ба хятадын барилгын материалаар барьсан орон сууцнуудад сүйд болдог. Монголчууд аа, та нарыг хятадын 50 төгрөгний уутгүй яаж амьдрахыг чинь харья л даа!
Нэргүй 2024-09-28 202.126.90.196
нөгөө орос руу тачаадан дайрдаг этгээдүүд чимээгүй байхчив
Нэргүй 2024-09-28 202.126.90.196
урд зүгийнхний эртний зорилго ерөнхийдөө биелэгдэв
Нэргүй 2024-09-28 202.9.46.223
ерөөсөө нэг гэрт орчихооч
Zochin 2024-09-28 66.181.185.162
өлөн намбарваань бас л бж бхиймаа
vvjjv 2024-09-28 202.9.40.187
🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮😡😡😡😡
Нэргүй 2024-09-28 12.75.46.1
🤮🤮🤮🤮🤮🤮🤮