Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ сарын 26-нд эхэлж, улс төрийн нам, эвслүүд ирэх дөрвөн жилд хийх хөгжлийн бодлогуудаа танилцуулаад байна. Бид энэ удаад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын сонгуульд өрсөлдөж буй МАН, Ардчилсан нам, ХҮН нам, Үндэсний эвсэл Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд ямар бодлого дэвшүүлж ажиллахаар амласныг тоймлов.
Х.НЯМБААТАР: ХӨГЖЛИЙН ТЭСРЭЛТ ХИЙНЭ
Нийслэлчүүдийн хувьд 2024-2028 он Хөгжлийн тэсрэлт хийх он жилүүд байх болно гэдэг амлалтыг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өгөв.
Улаанбаатар хотод үүрлэсэн газрын наймаа, авлигын үүр уурхайг тасалж, агаар, хөрс, усны бохирдол, түгжрэлээс салгах даалгавар аван Нийслэлийн захирагчаар томилогдож байсан Х.Нямбаатарын хувьд ердөө нэг жил ажилласан энэхүү богинохон хугацаанд олон асуудлыг бодлогын түвшинд батлуулж, мөн олон том төслийг зориг гарган эхлүүлсэн гэж хэлж болно.
Тодруулбал, нийслэл гадаад дотоод зах зээлд бонд гаргах, төр хувийн хэвшлийн хамтрал байгуулах эрх зүйн боломжуудыг нээсний үр дүнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150МВт-ыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулах болж байна. Мөн Багануурын хуримтлуур бүхий 50МВт станцыг ирэх арваннэгдүгээр сард, Багахангайн 24МВт дулааны цахилгаан станцыг ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орох юм. Дээрх арга хэмжээний дүнд Улаанбаатар хотод эрчим хүчний доголдол үүсэх, хот хөлдөхөөс сэргийлж чадаж буй.
“20 минутын хот” концепцийн хүрээнд “Баянхошуу дэд төв”, “Шар хад дэд төв”-д бүтээн байгуулалтын ажил эхэлж, орон сууцууд баригдаж байгаа бол “Сэлбэ дэд төв”-д 12 мянган айлын орон сууц барих гүйцэтгэгч нээлттэй сонгон шалгаруулалтаар ирэх сард тодорно. Цаашлаад Толгойт, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийг түшиглэн хот байгуулах ажил үргэлжилнэ.
Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Агаарын бохирдлыг буруулах гэж олон жил олон тэрбум төгрөг үрж түлш, зуух, мэдрэгч, гонх, дулаалга, яндан гэж олон ч туршилтуудыг бид хийсэн. Гэвч аль нь ч “бай”-гаа оноогүй ээ. Утаанаас салах цорын ганц арга бол гэр хорооллыг орон сууцжуулах шийдэл юм. Бид УИХ-аар гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах хуулийг батлуулж Сэлбэ, Баянхошуу, Шар хад гэсэн утааны 3 том голомтод байгаа айл өрхүүдийн газрыг үнэ тохиролцон худалдан авч, орон сууцны хороолол барих ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, Сэлбэ дээр 12 мянган айлын орон сууц барих тендер зарлаад явж байна. Мөн мөрийн хөтөлбөрт 2024-2028 оны хооронд дээрх 3 байршилд 20,000 айлын орон сууц барьж, тухайн орчмын 20,000 айлын хашаа байшинг шинээр баригдсан 20,000 орон сууцаар солих хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтаа шийдвэрлээд ажиллаж байна. Бид 20,000 айлын хашааг орон сууцаар солиход 1600 га орчим газар чөлөөлөгдөх бөгөөд уг газар дээр 100,000 айлын орон сууцны төлөвлөлт, дэд бүтэц зам талбайг бэлдэж барилгын компаниудад дээрх газрыг арилжих төлөвлөгөөг боловсруулсан. Энэ бол бидний гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөгөөний нэгээхэн хэсэг юм” гэж мэдэгдэв.
Түгжрэл нийслэлчүүдийн хувьд бас нэг том проблем. Эл асуудлыг шийдвэрлэх том төсөл эхлээд буйг Улаанбаатар хотын захирагч мэдэгдлээ. Тухайлбал, 1983 оноос ярьж эхэлсэн метроны төсөл мөрөөдөл биш, бодитойгоор хэрэгжиж эхэлсэн. Метроны зөвлөх үйлчилгээний тендерт БНСАУ, Япон улсындэлхийн тэргүүлэгч компаниудын түншлэл шалгарч ажлаа эхэлсэн бол гүйцэтгэгчийг шалгаруулах EPC тендер ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 1-нд олон улсын тендер зарлагдахад бэлэн болжээ. Улаанбаатар хотын тойрог хурдны замуудын зураг төсөл боловсруулах ажлууд дуусаж, гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлагдах бэлтгэл ажил хангагдсан байна.
Мөн Улаанбаатар хот 1992 оноос хойш суурьшлыг зургаа дахин тэлснээр эрчим хүч дулаан хангамжаас гадна, ус хангамж, цэвэрлэх байгууламжийн дутагдалд орсон, цаашлаад цэвэрлэх байгууламжаас гардаг лаг боловсруулах үйлдвэр ч барьж чадаагүй өнөөдрийг хүрсэн.
Тэгвэл бид лаг боловсруулж, эрчим хүч гаргах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууслаа. 2025 онд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар болж байна. Ингэснээр Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламжийн лагийн үнэр арилах цаг хугацаа ойртжээ.
21 дүгээр зуунд ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг дарж булшилдаг цөөхөн орны нэг нь бид юм. Тэгвэл Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгүүд дээр тус бүр 24МВт эрчим хүч гаргах хог шатаах үйлдвэрүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх бэлтгэл ажил хангагдсан. Эмээлтийн эко аж үйлдвэрийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийг Дэлхийн банктай хамтран боловсруулж дууслаа. Мөн шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, хамтарсан Засгийн газар, Шинэ Зуунмод хотыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын суурьшлыг тэлэх өөдөө тэмүүлэх гүүр, туннел, холбоос хурдны замуудыг бүтээн байгуулах, хөрөнгө оруулалт, улс төрийг шийдвэрийг гаргасныг ч онцлов.
Энэ бүхнийгээ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Дүгнэж хэлэхэд цаг хугацаа шаарддаг дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүд бүгд гараанаасаа гарсан гэдгийг онцолъё” гэсэн юм.
Зорьсон ажлынхаа ард гарахын төлөө тууштай зогсож чаддаг түүний дайчин чанар хэдий богино хугацаанд ажилласан ч олон ужиг асуудлыг шийдвэрлэж болохын бодит кейс болж буй.
Х.Нямбаатар ба түүний багт инженер, эдийн засагч, хуульчид илүү түлхүү багтсан нь нийслэлд ирэх дөрвөн жилд их бүтээн байгуулалтын ажил өрнөхтэй холбоотой.
“20 МИНУТЫН ХОТ" КОНЦЕПЦЫН ХОЁР ДАХЬ ХУВИЛБАРЫГ САНАЛ БОЛГОВ
Өмнөх сонгуулиудаар “Ардчилсан намынхны санаачилгыг МАН-ынхан хуулбарлаж, олон нийтэд танилцууллаа” гэдэг шүүмжлэл өрнөдөг байсан бол энэ удаад “Нийслэлийн Ардчилсан намынхан “Ардын намынхны анх санаачилсан 20 минутын хот” концепцийг “хусчихаж” гэж шуугиж байна.
НИТХ-ын хурлын сонгуульд өрсөлдөж буй Т.Батцогт тэргүүтэй баг Нийслэлийн Ардчилсан нам “Хүүхэд төвтэй хот байгуулах” тухай мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт:
-Ардчилсан намынхан бид дахин Монгол хүүхэд -30 градуст гадаа жорлонд бие засуулмааргүй байна.
Ардчилсан намынхан бид дахиж нэг ч Монгол хүүхдийг өвлийн хүйтэнд өдөр бүр ус зөөлгөмөөргүй байна.
Нийслэлийн Ардчилсан намынхан бид бүх хүүхэд халуун шүршүүрт ороод орондоо орж амардаг орчныг бий болгоно.
Бид хүүхэд бүрийг гэрээсээ гараад 10-15 минутын дотор сургуульдаа алхаад хүрдэг болгоно. Сөүл чадаад байхад бид яагаад чадахгүй гэж. Бид юу хийх вэ гэж үү.
Бид хүүхэд бүрийг дугуйн замтай, цэцэрлэгт хүрээлэнтэй, хүссэн газраа амарч болдог хоттой болгоно. Берлин чадаад байхад бид яагаад чадахгүй гэж.
Бид юу хийх вэ гэж үү, бид сургууль бүрийг шинжлэх ухаан технологийн хичээлд ашиглах бүрэн тоноглосон кабинет, спорт талбайтай болгоно. Эрээн чадаад байхад бид яагаад чадахгүй гэж.
Бид дарга биш хүүхэд төвтэй авлигалын биш хүүхдийн төлөө хот болох болно. Бусад нь чадаад байхад Монгол Улс яагаад чадахгүй гэж.
Бид Улаанбаатарыг цэлмэг тэнгэртэй хот болгоно. Цахилгаан станц, цахилгаан халаагуур, усан халаагуур, тосон халаагуур дэлхий даяар дүүрэн байхад юун утаатай нийслэл хот вэ. МАН чадахгүй гэдэг нь батлагдлаа гэсэн юм.
Н.НОМТОЙБАЯР: ХОГ БОЛОВСРУУЛАХ ЦОГЦ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛНЭ
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд парламентад төлөөлөлтэй болсон Үндэсний эвсэл НИТХ-ын сонгуульд “Иргэн баян бол хот баян” мөрийн хөтөлбөрийг боловсруулан “Хотоо хулгайчаас, бохирдолтоос, үнийн өсөлтөөс, цаг алдалтаас аваръя” уриатайгаар оролцож байна. Сонгуулийн сурталчилгааг тус эвсэл Улаанчулуутын хогийн цэгээс эхлүүлж, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр “Бидний хувьд алтан дээр суулгасан гуйлгачин гэдэг үг хамгийн тохиромжтой үг. Хог бол хог хаягдал биш хог бол өөрөө мөнгө. Өндөр хөгжилтэй улс орнууд нийт хог хаягдлынхаа 85 хувийг боловсруулж, ажлын байр бий болгон, баялаг бүтээж чадаж байхад манайх хогийнхоо дөрөвхөн хувийг боловсруулдаг. Металлын хогоо л боловсруулдаг. Бусдаараа бол хог хаягдал хэвээрээ. Булшилна, шатаана.
Улаанбаатар хотод жилдээ 1.4-1.5 сая тонн гардаг. Үүнд бүх төрлийн хог багтана. Энэ бүх хогийг ангилаад чиглэл чиглэлээр нь боловсруулаад гадаадаас импортоор худалдан авдаг бүтээгдэхүүнийг орлохуйц баялгийг хэн ч үйлдвэрлэдэггүй.
Хогноос юу гарч байна вэ гэхээр адаглаад бордоо гарч байна. Пластик материалыг дахин боловсруулаад бүх чиглэлээр нь ашиглаж байна. Дээрээс нь газ, дизель түлш гаргаж авч байна.
Технологи нь амьдрал практик дээр нэвтэрчихсэн өчнөөн хог боловсруулах цогц технологи бүхий үйлдвэр барууны өндөр хөгжилтэй улс оронд байна. Үүнийг бид ажил хэрэг болгож улсдаа нэвтрүүлье гэж байгаа юм. Хог хаягдлыг боловсруулах технологийн асуудал орхигдсон. Үүгээр мэргэшсэн боловсон хүчин монголчууд бидний дунд ч байдаггүй юм байна. Тиймээс Үндэсний эвсэл мэддэг чаддаг барууны улс орнуудтай хамтраад заавар зөвлөгөө аваад болж өгвөл боловсон хүчнийг нь технологитой нь авч ирээд өөрсдөө суралцаад явах. Энэ асуудлыг төр бүхий л талаар дэмжих шаардлагатай. Хууль тогтоомжийн хувьд судлаад үзэхээр Хог хаягдлын тухай хууль сайн хууль байна. Гагцхүү амьдрал дээр хэрэгжүүлдэггүй. Үүнийг амьдрал дээр бодит ажил хэрэг болгох үүднээс Улаанчулуут дээр ирлээ” гэсэн юм.
ХҮН НАМД ИТГЭЛ ҮЗҮҮЛБЭЛ УЛААНБААТАР ХОТ ЭМЭГТЭЙ ЗАХИРАГЧТАЙ БОЛНО
НИТХ-ын сонгуульд ХҮН нам Э.Золзаяа тэргүүтэй 45 нэр дэвшигчийг “сойсон”. Багаа удирдан НИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр “Нийслэл дүүргийн иргэдийн төлөөөлгчдийн хурлын сонгууль бол бид бүгдийн амьдралын хэв маягийг шийдэх түүхэн ач холбогдолтой сонгууль юм. Төрөлх хотынхоо тулгамдсан асуудлуудтай зоримог нүүр талж чадах чадамжтай мэргэжилтнүүдийн багийг сонгох чухал ач холбогдолтой сонгууль.
Хотын удирдлагууд та бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, дадал зуршил, эрүүл мэндийг шийддэг гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай биеэрээ туулсан, мэдэрсэн. Дэлхийн хотууд иргэндээ ээлтэй таатай орчныг бий болгох замаар хүндээ ээлтэй орчныг бүрдүүлж, зөв төлөвлөлттэй цэгцтэй, инновацыг ашиглан дизайнлаг хөгжиж чадаж байна.
Үе үеийн хотын дарга нар хотынхоо суурь хөгжлийн асуудлуудаас зугтаан гал унтраах байдлаар ажилласаар зугтаасаар ирлээ.
Хот маань эрүүл бус тайван орчингүй, цэгцгүй, бохир гоо зүйгүй, төлөвлөлтгүй болсоор байна. Харин бид үүнийг өөрчилж чадна. Хот бол найрсаг хөршүүд зөв төлөвлөлттэй гудамжууд, иргэдэд ээлттэй таатай орон зайнуудын нэгдэл, бидний амьдралын бүхэл бүтэн амьдралын эко систем юм. ХҮН нам хотдоо хайртай, ид насны мэргэжилтнүүдийн багийг хүчирхэг алсын хараа бүхий хотын хөгжлийн хөтөлбөрийн хамт сонгоч та бүхний сонголтод илгээж байна.
Хот бол ойлгомжтой бөгөөд гоо үззэсгэлэнтэй, цэвэр цэмцгэр эрүүл орчныг иргэддээ бүрдүүлэн, өдөр тутам сайжран хөгжиж байдаг цогц систем юм. Тиймдээ ч ХҮН намын мэргэжилтнүүд өөрчилж чадна. Эмэгтэйчүүд хотын дарга болох үед иргэдийн амьдралын чанар бодитой өөрчлөгдөн эрүүл таатай орчин богино хугацаанд бүрдүүлж чаддагийг дэлхийн олон хотууд манлайллаараа бидэнд харуулсаар байгаа. Бид бүхэн олонхи болж, олон жилийн турш хуримтлуулсан мэдлэг ,туршлагаа хотынхоо хөгжилд зориулахад бэлэн байгаа. Бид нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг иргэдийн амьдрах орчныг сайжруулахад шууд хөрөнгө оруулах байдлаар ажиллах болно.
Хамгийн гол нь орон зайн төлөвлөлт дэлхийн хотуудын гудамжны төлөвлөлтийг яг утгаар нь онолынх нь дагуу Улаанбаатар хотынхоо гудамжинд иргэд та бүхэндээ аваачихад бэлэн байна.
21 дүгээр зууныг мэргэжилтнүүд л өөрчилж чадна” гэлээ.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-09-28 213.135.228.196
Undesnii evsel, HUN iin zaluusiin bodol bielelee oloh bolomjiig songogchid ugvul neeree 4 jiliin daraa unagan ulaanbaatarch negnii heldgeer "ene Ulaanbaatar nadad genet l neg udur hun, ger, mashin, barilga gudamjtaigaa bugd l gazar sendiileed bosood irsen ym shig bugd ijilhen shoroon zagal ungutei" gesen dur turh jaahan saarmagjih bolovuu
бүгд 2024-09-28 66.181.183.108
АЖИЛ ХИЙДЭГ Л БОЛ ЭР ЭМ АЛЬ НЬ Ч БАЙСАН ЯЛГААГҮЙ. ХҮН НАМЫН ЭНЭ УТГАГҮЙ ЛООЗОНГ УСТГА, БҮҮ СОНГО ХҮН НАМН ХҮМҮҮСИЙГ БҮҮ СОНГО
Нэргүй 2024-09-28 213.135.228.196
HUN-iin busguin yriag oilgoogui damshig ymaadaa ta. Hamgiin utga ni logiktoi loozon bna geech
Хэлсэн үгэндээ эзэн,идсэн хоолсондоо сав болох ч хол байнаа Халтар гөлөг өө 2024-09-28 66.181.181.154
Хүн намын халтар хуцаж байгаа юм шүү. Танай нам дхот хөгжүүлэх олон жилийн туршлага гэж үхсэн элэнцгийн юм байхав дээв ккк. Солилролоосоо болоод 43 градус халуураад дэмийрч байхшв дээ .Муу Халтар гөлөг хол ичиж х**. Чаддаг юм бол тэр олон улсынхаа байгуулалгад очиод хуцаа
S 2024-09-28 103.212.116.184
ANUSDI80955877BOOBN XXI
Сонгогч 2024-09-28 66.181.181.13
Хөдөөнөөс ирсэнгүүд нь хөдөөгөө хөгжүүл Бид хотын унаган хүмүүсийг сонгомоор бна Батцогтоо өөрийнхөө сэтгэдгээр амлаад шүршүүр ч гэх шиг
Иргэн 2024-09-28 66.181.181.13
МАН мөнгөний эрх мэдэлтэй тул аргагүй ээ , АН худлаа ХҮН бүр худал Эвсэл холыг харсан бна
Тэнгэр бурханд залбирах үлдэж 2024-09-28 66.181.160.50
бараг ялчихсан гэж хэлж болох нямбаатар ажил хийж байгаа юм шиг жүжиг тавихдаа маш сайн гэдгийг бид Facebook тодорхой харсан, харин Улаанбаатар хотод өдөр шөнөгүй зам засаж шинэ шинэ бүтээн байгуулалт эхлэж ёстой ажил бужигнаж байгааг нь харахад яах аргагүй МАН эрх баригч нам, мөнгө төгрөгтэй ч нам юм аааааа МАН 8 жил хотод хийж бүтээсэн ажлын 90% нь энэ хэдэн сард хийгдэх шиг ОДОО БИДЭНД МАН НАМ СОНГУУЛИЙН ӨМНӨ ГЭНЭТ СЭРЖ АЖИЛ ХИЙЖ ЭХЭЛСЭН ШИГ СОНГУУЛИЙН ДАРАА СЭРҮҮН БАЙЖ ЧАДААСАА ГЭЖ…
Зочид 2024-09-28 66.181.160.50
ардчилсан нам НАЙР ТАВЬЖ 👶-ноосоо 🦶 хүртэл…………..нам, хүн нам ЯЛАХ БОДОЛГҮЙ байгаа бололтой (эмэгтэй хүн захирагч болгоно гэж байгаагаас тов тодорхой харагдаж байна. Монгол улсад эмэгтэйчүүд улс төр, удирдах албан тушаалд олигтой амжилт гаргаж байсан түүх байхгүй амжилт гаргасан юм шиг харагддаг эмэгтэйчүүд намын ашиг сонирхол, ардчилсан бус гарсан өөр зүйл ч байхгүй) эмэгтэй хүн, эмэгтэй хүндээ санал өгөх дургүй улсад эмэгтэй хүн хотын дарга болж чадна гэх шиг худал яриа байхгүй.
Нэргүй 2024-09-28 66.181.191.106
гэр хороолол огт нэмэхгүй байх. түцээ одоо боль. заваарсын. хот руу шилжин ирэгсэд орон сууц худалдан авч орохоор бол бүртгэж авах. гэр хороололыг одоо хумиж эхлэх болсон баймаар юмаа. хотод ирж байна гээд л хөдөөжөөд.
И 2024-09-28 103.168.34.210
Хотын иргэг би шон мөргөчихгүй, шагайгаа бугалчихгүй, ус цас туулахгүй. шороо, утаагаар амьсгалахгүй явган явдаг баймаар байна. Түгжрэхгүй, чихэлдэхгүй машинаараа, автобусаар зорчдог болмоор байна. ӨӨР ХҮСЭЭД БАЙХ ЮМ АЛГА.ХУВЦАС, ХҮНС, ЦАХИЛГААН, ДУЛААН НЬ ГАЙГҮЙ БОЛООД БАЙХ ЮМ.
Нэргүй 2024-09-28 202.126.89.217
дараа нь нэгдээд хамтарсан засаг байгуулаад явчдаг юм бна лэ би уул нь 4-5 сонгууль АН Д өгсөн. одоо өөрчилнөө Гантөмөр Женко мэтийн хогууд бга цагт лав өгөхгүй
Нэргүй 2024-09-28 12.75.46.1
МАН + ЖАН бүтэхгүй ээ
Нэргүй 2024-09-28 212.83.157.91
ДЭЭГҮҮРЭЭ ХАМТАРЧ ТӨСӨВ ЦӨЛМӨХӨӨР НЭГ ХӨНЖИЛД ОРЧООД ДООГУУРАА ӨРСӨЛДӨЖ БУЙ ДҮР ҮЗҮҮЛЭЭД ЯХАВ ДЭЭ НАЙЗУУДАА.
Нэргүй 2024-09-28 103.212.119.139
МАНгасууд бродюр дээр тэсрэлт хийлээ шүү.