Хойд Солонгос тэсрэх бөмбөг бүтээх хангалттай ураны нөөцтэй

Хойд Солонгос тэсрэх бөмбөг бүтээх хангалттай ураны нөөцтэй

Хойд Солонгос тэсрэх бөмбөг бүтээх хангалттай ураны нөөцтэй

Хойд Солонгост хоёр оронтой тоотой тэнцэхүйц тооны тэсрэх бөмбөг бүтээх хангалттай ураны нөөц байх магадлалтайг Сөүлийн Тагнуулын алба мэдэгдлээ. Энэ сарын эхээр тус улсын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх зорилтоо дахин баталгаажуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор Хойд Солонгос улсад зэвсгийн чанартай уран үйлдвэрлэдэг нууц байгууламж байгаа гэх ховорхон мэдээлэл өгсөн.

Өмнөд Солонгосын Тагнуулын алба парламентад хаалттай мэдээлэл хийхдээ "Ким Жон Ун байгууламжийн талаарх мэдээллийг ил болгосон нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Вашингтоныг эсэргүүцэж буй мэдэгдэл юм. Эдийн засгийн тэмцэл гүнзгийрч буй энэ үед Хойд Солонгос цэргийн амжилтаа харуулах зорилготой байна" гэлээ.

Хойд Солонгост 70 кг плутони болон тодорхойгүй хэмжээний ураны нөөц байгаа гэж таамаглаж байна. Гэхдээ эдгээр нь дор хаяж хоёр оронтой тоотой дүйцэхүйц хэмжээний тэсрэх бөмбөг үйлдвэрлэхэд хангалттай хүрэлцэх аж.

Ким Жон Уны есдүгээр сарын 13-нд зочилсон уран баяжуулах байгууламжийн байршлыг Хойд Солонгосын төрийн хэвлэлд мэдээлээгүй. Өмнөдийн таамаглаж буйгаар уг байгууламж нийслэл Пёньяны ойролцоох Кансон хотод байх магадлалтай. Хойд Солонгосын цөмийн гол цогцолбор нь Йонбен хотод байдаг. Сүүлд нэмэгдсэн байгууламжийг оролцуулаад нийтдээ уран баяжуулах хоёр газартай болж байна. Энэ хоёроос гадна дахин өөр газар ч байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-27 202.126.89.143

Шшшшш,,,,цөмийн бөмбөг хийж байхаар гар утас хийгээсэй,,,өмнөдүүд нь гар утас хийж зараад л,,,,сайхан амьдарч болоод л байхаддаа,,,,

Avatar

ХУУЛЬЧ 2024-09-27 202.9.46.136

ЦӨМИЙН з****г ИХ БАГАДАА БИШ Л ДЭЭ .,,,,БҮС НУТАГТАА ХҮРЭЛЦЭНЭ ШҮҮ ДЭЭ.,,,,

Avatar

Нэргүй 2024-09-27 66.181.181.71

Энэ дарангуйлал тогтсон улсууд эсвэл коммунист намтай улс орнууд дандаа бусдыг түрэмгийлэх бодлого баримтладаг. Тэд гаднаас дайсан хайж олдохгүй бол дотоододоо дайсан хайдаг тэгэж айлгаж байж ард түмнээ дарангуйлдаг. Хөгжилтэй улс орнууд улс орноо л хөгжүүлэх бодлого баримтладаг хэзээ ч бусдыг дайсан гэж хардаггүй ялгаа нь энэ. Манайд хоцрогдсон нийгмийн үлдэгдэл посткоммунист сэтгэлгээтэй оркууд ч бий тэд барууныг харааж нөгөө дайсан гэдэг бодол нь тархинд шигдчихсэн байдаг

Avatar

Нэргүй 2024-09-27 202.126.91.151

Харин энэ барууныхан бүгд л аль нэг улсыг дайснаа болгон тунхаглаж тэрнийхээ төлөө хэдэн зуун жил ч мятаршгүй зүтгэдэг. Жишээ нь Герман улс дэлхийн 2-р дайнд Орост ялагдаад түүнийхээ өшөөг авах гэж 1945 оноос хойш Оросыг түрэмгийлэгч болгон зарлаж 1945 оноос хойш төрсөн бүх хүн нь өдийг хүртэл тийм ойлголттой болсныг түүх гэрчилнэ.

Avatar

Нэргүй 2024-09-27 66.181.160.39

emee uu. taivan gunzgii amisgaa amaaraa av. Taivan hamraaraa garga. СЭМҮТ 1 өвчитнөө ирж аваарай.

Avatar

Зочин 2024-09-27 202.55.188.46

Барууныхан гэж хорт хавдар үйлдвэрлэгчдээс улс орон ард иргэдээ хамгаалж байгаа Ким Жон Ун шиг ухаантан дэлхийд алга аа.

Avatar

Haha 2024-09-27 202.126.91.128

😂😂😂

Avatar

Нэргүй 2024-09-27 103.168.34.90

бүгд уулан дор байгаа ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж