Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2024.09.28/ 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө хүйтэрч +6…+8 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө хүйтэрч +6…+8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө хүйтэрч +4…+6 градус дулаан байна.
БУСАД НУТГААР: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор -5…-10 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +1…-4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, бусад нутгаар +1…+6 градус, өдөртөө Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -1…+4 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн хойд хэсгээр +10…+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
Нэргүй 2024-09-28 66.181.160.105
Мэдээлэл оруулах гэж байгаа юм бол ядаж нэг өдрийн өмнө мэдээллээ оруулж байлдаа! 10-сарын 3-ны оройн 22 цагт өнгөрсөн 9-р сарын 28-ныг хүртэл цаг агаарын мэдээ оруулж байгааг чинь ажил хийлээ гэж ойлгох уу, аль эсвэл даапаалж, шоглож байна гэж ойлгох уу? Ажил хийж чадахгүй бол чаддагт нь ажлаа өгөөд, ЧАЦГА царайлаад ЗАЙЛЦГАА!!!😛🤪😜😅😂🤣