Орхон аймаг ЕБ-ын сургалттай урлагийн сургуулиа өргөтгөлөө

Орхон аймаг ЕБ-ын сургалттай урлагийн сургуулиа өргөтгөлөө

Орхон аймаг ЕБ-ын сургалттай урлагийн сургуулиа өргөтгөлөө

Орон нутагт урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль ганц байдаг нь Орхон аймгийн “Уран эгшиг” сургууль юм. Тус сургуульд өргөтгөл хийж спорт болон урлаг заал барих ажил 2023 онд эхэлжээ. Өнөөдөр өргөтгөлийн барилгыг хүлээн авч нээлтээ хийлээ.

Орон нутгийн төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан эл бүтээн байгуулалт нь Орхон аймаг  2021-2024 онд өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан боловсрол, соёлын дөрөв дэх бүтээн байгуулалт болж буй аж. Тус  өргөтгөл ашиглалтад  орсноор  500  гаруй сурагч  хүссэн үедээ бэлтгэл сургуулилалтаа хийх орчин нөхцөл бүрджээ.

Хүүхдэд урлагийн боловсрол олгож,  авьяасыг нь хөгжүүлэх зорилгоор орон нутагт анх удаа урлагийн төрөлжсөн сургалттай “Уран эгшиг” ерөнхий боловсролын сургуулийг 2021 онд байгуулсан байна. Өдгөө тус сургуульд 1-12 дугаар ангийн 500  гаруй хүүхэд  ерөнхий эрдмийн хичээлтэйгээ зэрэгцэн урлагийн  14 төрлөөр авьяас, чадвараа хөгжүүлэн суралцаж буй аж.

Аймаг орон нутгийн удирдлагууд урлагийн сургуулиа бие даан хөгжүүлэхэд онцгой анхаарч орон нутгийн төсвөөсөө 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сургалтын орчин нөхцлийг сайжруулахад, сургалтын хэрэглэгдэхүүн хөгжмийн зэмсэг, техник хэрэгслээр хангахад зарцуулжээ.

Мэдээллийн төв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-27 202.9.47.17

Энэ улс хөгжихгүй нь ээ п**а

Avatar

ganbaatar 2024-09-27 103.215.14.2

orhon aimgin bolowsrol soelin gazar bolon aimgin udirdlaguudad bayr hurgie.shan buteen baiguulalt boljee.manai orhon aimag busad amgasa iluutei huuhded eeltei aimag shu

Avatar

Нэргүй 2024-09-27 172.91.182.247

Баялаг бүтээхгүй урлагийн сургуулийн оронд инженер, технологийн сургууль барьвал дээр байж дээ

Avatar

vgghy 2024-09-27 202.9.40.132

Манж х***а зулбасгууд хүний нутагт нүүдэлчдын нутагт ирчээд толгой дээр залараад эзэрхээд суугаад байхын далдар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж