"Метро барих компанийн тендерийг ирэх долоо хоногт зарлана"

Хуучирсан мэдээ: 2024.09.27-нд нийтлэгдсэн

"Метро барих компанийн тендерийг ирэх долоо хоногт зарлана"

"Метро барих компанийн тендерийг ирэх долоо хоногт зарлана"

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр сонгуулийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр "1983 онд тухайн үеийн хотын гүйцэтгэх даргаар ажиллаж байсан С.Мөнхжаргалын үед анх удаа Улаанбаатар метротой болъё гэдэг санал дэвшүүлж байсан юм билээ. Тэр цагаас хойш 41 жил өнгөрсөн. Тэгээд 2014 онд Японы ЖАЙКА олон улсын байгууллага метроны ТЭЗҮ-г боловсруулж байсан. Харамсалтай нь бидний улстөржилтөөс шалтгаалж том төслүүд өнөөдрийг хүртэл хөдлөөгүй. Дээр нь энд тэндгүй гар утас барьж явдаг хорлон сүйтгэгчдийн гайгаар хот эрчим хүчний дутагдлаасаа гарч чадаагүй байна. Тэр утгаараа метроны төслийг гараанаас хөдөлгөлөө. Метроны төслийн зөвлөх үйлчилгээний тендерт Япон, Өмнөд Солонгосын тэргүүлэх компаниуд шалгарч, ажлаа хийж байна. Ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 3-нд метроны гүйцэтгэгч компанийг шалгаруулах, олон улсын нээлттэй тендерийг зарлана" гэв.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.18/ мэдээлэл хийсэн. Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотоос метроны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргаж, өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас метроны төсөвт өртгийг баталж өгсөн. Хоёр үе шаттай тендерийн сонгон шалгаруулалт хийхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шат нь мөн хоёр үе шаттай. Эхний удаад зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулах тендер зарласан. Нэгдүгээр үе шат өнөөдрөөр дуусгавар болж байна. Төслийн зөвлөх үйлчилгээний багийн тендерт оролцохоо илэрхийлж 11 улсын 20 компани Улаанбаатар метроны төсөлд оролцох сонирхлоо илэрхийлж, бичиг баримтаа ирүүллээ" гэдгийг онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж