Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Энэ үеэрээ тэрбээр “Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь эдийн засаг, инфляцийг дунд хугацаанд тогтворжуулахад голлон чиглэнэ” гэдгийг онцлов.

Цар тахлаас эхлэн геополитикийн хурцадмал байдлаар даамжирсан эдийн засгийн хүндрэлийг Монгол Улс амжилттай даван туулж, санхүүгийн зах зээл, эдийн засаг сэргээд байна.

Тиймээс энэхүү сэргэлтийг цаашид буюу дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэхээр 2025 оны Үндсэн чиглэлийн төсөлд тусгаад байна. Илүү тодорхой хэлбэл, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг дунд хугацаанд 5 хувийн (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ инфляцын зорилтыг 2027 оноос 5 хувь болгон бууруулахаар тусгаад байна.

Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох зарчмыг баримтлах, банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, банкны салбарын тогтвортой, ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог бэхжүүлж, уур амьсгалын эрсдэлийн шинжилгээ, стресс тестийн арга зүйг хөгжүүлэх, төлбөрийн систем болон зээлийн мэдээллийн шинэ үйлчилгээг дэмжиж, цаг үедээ нийцсэн хяналт зохицуулалтын уялдааг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох мөн олон нийтийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратегийг хэрэгжүүлж, Төв банкны бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэж ажиллах зэрэг зорилтуудыг тусгаад байна.

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, их сургуулиудын багш, судлаачид, эдийн засагчдын дунд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дсор 53 минутын өмнө 202.9.40.132

Хэмжээгэ мэдэхгүй дээшэ л зүтгээд бн өмнөөс нь эвгүй санагдаад оюуны чаламжгүй шаарууд хүчээр баырнд нь тавихгүй бол оюун ухаан нь ухаарч хүрэгүй. Жоохон юм зааж өгмөөр санагддгиын.

Avatar

Ьлоо 58 минутын өмнө 202.9.40.132

Нүүдэлчид монголчууд үр хүүххэдүүд сургаж захидаг гоё хүмүүжил байдаг. Битгий хүний дээр гарч суу доор суу Архнгй манж шаарууд яаж ийж бгад дээр гарч суух гээд байдаг гажигууд шүү манж х***а хог шааруудыг гажиг хогуудад ингэж сургад юм шиг бгн чааваас ичихгүй дээш зүтгээд бдг манж зулбасгууд шүү. Монголчууд хүмүүжилтй болохоор ёс заншилаа бариад явахаар гажиг шаарууд буруугар ойлгож яриад шаачин. Үнэн өлөн шаарууд шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж