Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын сангаас хуримтлал үүсгэж орон сууцны зээл руу шилжүүлэх болон тус яамнаас цаашид хийх хэрэгжүүлэх ажил, төсөв мөнгөний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ирэх 2025 оны улсын төсвөөс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хийж хэрэгжүүлэх ажилд 4.5 их наяд төгрөг төсөвлөжээ. Үүнээс 2.6 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө болон халамжид зарцуулах аж.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгоход гарч буй зөрүүг тус яамнаас гаргах юм байна. Үүнд 1.4 их наяд төгрөгийн зардал гаргах юм байна.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр, “Нийгмийн даатгалын сан алдагдал их гарч байгаа. Цаашдаа Монгол Улс тэтгэврийн даатгалын сан гэж байх уу, үгүй юу гэдэг асуудал дээр тулж ирээд байна. Бодит байдлыг ярих цаг ирээд байна. Улсын төсвөөс авч буй нийгмийн даатгалын татаас нэмэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, 2025 онд улсын төсвөөс 1.4 их наяд төгрөг авч байж тэтгэврээ тавьж байна. 2026 онд 2.5 их наяд, 2027 онд 2.9 их наяд төгрөгийн татаас улсын төсвөөс авч тэтгэврээ тавих эрсдэл үүсээд байгаа.
Ирэх жил тэтгэвэр, цалинг зургаан хувиар нэмэхээр тооцоолж, УИХ-д төсөв өргөн барьсан. Мөн тэтгэврийг жил бүр инфляцитай уялдуулж нэмэх эрх зүйн зохицуулалттай болсон. Энэ жилээс нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй уялдуулж томоохон шинэчлэл хийж байгаа. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэл төлж буй хувь хүн, ААН-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувиас нэрийн дансанд хуримтлуулж эхэлсэн.
Мөн нөхөр эсвэл эхнэрээ алдсан ахмадуудын хувьд үлдсэн эхнэр эсхүл нөхрийн тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлж олгоно.
Ажил олгогчдын зүгээс нийгмийн даатгалын шимтгэл өндөр, үүний үр ашгийг зарим хүмүүс хүртэж чадахгүй байна гэх шүүмжлэлийг хэлдэг. Тэгвэл цаашдаа нийгмийн даатгалын шимтгэлийг дагасан үйлдвэрлэлийн болон ажилгүйдлийн даатгал зэргийг ажил олгогчид өгөөжтэй байх зохицуулалт хийж байгаа. Ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх нийгмийн даатгалын багц хуульд дараах шинэчлэлийг хийх аж. Тэтгэврийг инфляцитай уялдуулж жил бүр нэмнэ" гэв.
Мөн хуримтлалын санг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцдаг болсон. Энэ хүрээнд хуримтлалын сангаас эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зээлд зэрэгт зарцуулах аж.
Хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох зохицуулалтыг хийх гэнэ. Тодруулбал, тэтгэвэрт гараад олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг болгох ажлыг хийж байгаа ажээ.
Zochin 2024-09-27 103.212.116.32
Сонгууль болохоор л сайхан худлаа хуцдгийн. Хэдэн тэнэг юмнуудыг яаж ч худлаа молигдсон яадаг юм гэж боддог улсууд даа.
Золбин ардчилал зайл. 2024-09-27 103.168.34.64
НДСанг цөлмөсөн ардчилсан намын С.Эрдэнэ мэтийн хулгайчуудыг барьж алаад мөнгийг нь төлүүлээч. Хэрэв дараагийн Их Хурлын сонгуулиар ардч\нам гарч ирээд та нарын тэтгэвэр нэмэхээр төсөвлөж хуримтлуулсан мөнгийг хулгайлаад цөлмөчихвөл яах вэ? Тэр муу ардчиллын хулгайчуудад хэн хариуцлага тооцох вэ?
зочин 2024-09-27 66.181.189.115
Тэтгэвэр авах сүүлийн жилүүдэд булхай луйвар их ордог ижил дүнгээр тэтгэвэр нэм
Нэргүй 2024-09-27 202.55.188.115
нийгмийн даатгал төлөөд нэмэргүй ш дээ тэртэй тэргүй тэтгэвэр авч чадахгүй үхэхнээ гэж тооцож ийм юм хийж байгаа биз жил болгон юмны үнэ нэмэгдэж байдаг юм бол яагаад Канад шиг алтан дэвсгэрт гаргаад доллартой өрсөлдөхүйц хэмжээнд очсон валют бий болгож болохгүй гэж бүх юм доллар юуани эдрээс болж өсөөд байгаа биз дээ
chek 2024-09-27 66.181.191.252
дандаа хулхин дээр цэцэг ургуулна одоо болиоо бүгд мэдээд байна тэнэг мангар монгол гэхээ болиоо та нараас илүү ихийг мэдэгчид та нараар доог тохуу хийх юм аа ядахад тэнэгээ харуулаад байх юм
Нэргүй 2024-09-27 66.181.191.21
Naad tatvar tulughidiin munguur tsalinjij bga humuusee tsuul
Нэргүй 2024-09-27 103.168.34.46
Хувиар нэмж олигархууд их авдаг . Ижил мөнгөн дүнгээр нэм
Борхүү 2024-09-27 103.212.118.91
Энэ нөхөр нийгмийн даатгалын мөнгө ирээдүйд байхгүй болж магадгүй гэж бараг л шууд хэлээд байнаа. Тэгээд л тэтгэвэрт гарах насыг нэмээд байгаа юм шүү дээ. Ажилласаар, ажилласаар байгаад тэтгэвэр авч чадахгүй чадарна гэсэн үг дээ, цаад санаа нь.
Зочин 2024-09-27 103.212.117.236
яг ижил мөнгөн дүнгээр нэм бага нь хохироод үлдээд бна
зочин 2024-09-27 66.181.180.242
Ажилсан жил,нийгмийн даатгалд татвар хэлбэрээр оруулсэн мөнгөний хувь хэмжээг үндэслэн тэтгэвэр тогтоох нэмэгдүүлж байх нь зөв, Улс орон бүрт ийм байгаа, Дураар авирлаж бусдыг хохироож болохгүй, Хуулийн дагуу шудрага хөдөлмөрлөж,зохих хэмжээний тэигэвэрээ тогтоолгож сур, Үүнд луйвар оруулж хэрхэвч болохгүй
Нэргүй 2024-09-27 66.181.191.106
цахилгааны үнэ нэмчихлээр ар араасаа бүх юмны үнэ нэмэгднээ. тэгэхлээр хуурмаг цалин тэтгэврийн нэмэлт.
зочин 2024-09-27 66.181.180.242
Имфляцтай уялдуулж тэтгэвэр тэтгэмжийг чинь нэмж байна,Имфляцаас болж иргэдийг хохироохгүй байхыг зорьж байна, Хуурмаг нэмэгдэл гэнэ үү бүү балайр,