"НДС-аас хуримтлал үүсгэж орон сууцны зээл рүү шилжүүлнэ"

"НДС-аас хуримтлал үүсгэж орон сууцны зээл рүү шилжүүлнэ"

"НДС-аас хуримтлал үүсгэж орон сууцны зээл рүү шилжүүлнэ"

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр /2024.09.27/ гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарын шинэчлэл, онцлох ажлууд, 2025 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийж байна.


Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Ирэх дөрвөн жилд хийх гол ажлууд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын реформын талаар танилцуулъя. Хоёрдугаарт, УИХ-д бид 2025 оны төсвийн хуулийг өргөн барьсантай холбоотойгоор ирэх онд улсын төсвөөр нийгмийн салбарт ямар томоохон бүтээн байгуулалт, хөтөлбөр, арга хэмжээнүүд хэрэгжих талаар. Гуравдугаарт, УИХ-аар Засгийн азрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр батлагдсан. Тус мөрийн хөтөлбөрт тусгасан голлох ажлуудын талаар мэдээлэл өгнө.

Манай яамны 2025 оны төсөв 4.5 их наяд төгрөг. Үүнээс 2.6 их наяд нь хүүхдийн мөнгө болон халамжтай холбоотой зардал.

Мөн улсын төсвөөс нийгмийн даатгалын санд тэтгэврийн зөрүү 1.4 их наяд төгрөг тусгасан. Өнөөдөр гол анхаарах асуудал бол нийгмийн даатгалын сангийн алдагдал. Цаашид Монгол Улс тэтгэврийн сантай байх уу, үгүй юу, ямар эрсдэл үүсээд байна гэдэг асуудал. Хойд хормойгоо авч ур хормойгоо нөхөж, гал унтраах маягаар явсаар байвал нийгмийн даатгалын санд маш том эрсдэлүүд тулгарахад ойрхон байна. Би энэ талаар УИХ-ын намрын чуулганаар мөн хэлсэн. Ирэх жил бид тэтгэвэр, цалинг зургаан хувиар нэмнэ гэдэг төсөв өргөн барьсан. Энэ жилээс эхлээд Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй уялдуулж томоохон шинэчлэлтүүд хийж байгаа. Нэгдүгээрт, нийгмийн даатгал төлөгч иргэн болон байгууллагын төлж байгаа хоёр хувийг нэрийн дансанд байршуулж байгаа. Мөн эхнэр, нөхрөө алдсан ахмадууд өөрийн авч байгаа тэтгэвэр дээр 20 хувийн нэмэгдэл авдаг тогтолцоонд шилжиж байгаа. Тэтгэмжтэй холбоотой өөрчлөлтүүд мөн бий. Хуучин декритийн мөнгийг 120 хоногоор авдаг байсан бол 140 хоног болгосон. Ажил олгогч нараас нийгмийн даатгалын шимтгэл хэт өндөр байна. Бид үр ашгийг нь хүртэж чадахгүй байна гэж нийтлэгээр хэлдэг. Цаашид нийгмийн даатгалын шимтгэлийг дагасан даатгалууд дээр ажил олгогчдод өгөөжтэй байх шинэчлэлтүүдийг хийж байгаа. Ажлаасаа хүмүүс халаагүй ажил олгогч байгууллага байвал 15 хувь хөнгөлөх зохицуулалт мөн хийнэ.

Тэтгэврийг яагаад зургаан хувиар нэмж байна гэхээр сая шинээр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулиар тэтгэврийг жил бүр үнийн инфляцитай уялдлуулж нэмнэ гэсэн эрх зүйн зохицуулалттай болсон.

Бид халамжийн бус нийгэм хамгааллын ажил, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Яамнаас гэр бүлийн асуудал дээр цогц үйлчилгээнүүдийг хөгжүүлж, гэр бүлийн боловсрол, хууль, эрх зүй, нийгэм хамгааллын бодлого, орон сууцжуулах хөтөлбөр зэрэгт анхаарч ажиллана. Дэлхийн улс орнууд халамжаас хөдөлмөрт шилжих үйл явцдаа хүмүүст шууд мөнгө өгөхгүйгээр хөдөлмөр эрхлэх төрөлжсөн үйлчилгээгээр дамжуулж дэмждэг юм байна. Монгол Улс ч мөн ялгаагүй хөдөлмөрийн төрөлжсөн үйлчилгээг дэмжинэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө 145.9 төгрөг буюу 2024 оноос 61.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна.

Мөн гол анхаарах нийгмийн даатгалын сангийн авлагын асуудал байгаа. Нийт 160 тэрбум төгрөгийн. Тодорхой шийдвэрүүд гаргаж прокуророос шалгуулах хүсэлт гаргасан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийг шалгуулж, хэзээ, хэдэн төгрөгийн авлаг үүссэн талаар шалгуулахаар болсон. Нийгмийн даатгалын сангийн алдагдал бол төсвийн мөнгө биш. Иргэдийн мөнгө шүү дээ. Тиймээс шаардлагатай тохиолдолд УИХ-аар нээлттэй хэлэлцүүлнэ. Цаашид нийгмийн даатгалын сангаас хуримтлал үүсгэж орон сууцны зээл рүү шилжүүлэх талаар судалж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-27 66.181.177.101

жил бүрийн цалинг сар бүхээр итгэлцүүрээр нэмэгдүүлдэг мөртлөө тухайн жилийн дээд хязгаарыг итгэлцүүрээр мөн адил нэмэгдүүлдэггүй тэнэг тооцоололыг өөрчлөөч. НД-н байцаагчид үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч санаатай үйлдэл мэт. 5,10 жилийн цалинг үний өсөлттэй уялдуулан өсөж байгаа мөртлөө дээд хязгаарыг яагаад одоо үеийн дээд хязгаартай уялдуулахгүй байгаа нь бүх тэтгэвэрийг хавтгайруулан бууруулах гэсэн бодлого уу,

Avatar

Иргэн 2024-09-27 66.181.181.79

та нар хувилдааны үр дүнгээ таницуулчих лаа

Avatar

Нэргүй 2024-09-27 66.181.184.109

6% nemex geed baigaa bol exleed 2013-9-1 – ees umnux yeiin tsalingaar togtoolgoson xymyysiin tsaling togtooldoo baigaa 1404k gesen xyazgaariig uurchilj odoogiin une tsene ruu oruulj uurchilj. Tegeed bugded ni 6% nembel bolno. 2 uur une tseneer amidarch boloxgui.

Avatar

Нэргүй 2024-09-27 212.83.157.91

САЙД БАЙСАН ХҮМҮҮС САЙДЫН АЖЛАА ӨГӨХДӨӨ ОЛОН НИЙТЭД АЖЛАА СОНСГОЛООР ТАЙЛАГНАДАГ БАЙМААР БАЙНА. ЖИШЭЭ НЬ ЭНХАМГАЛАН САЙДЫГ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН САЙДААР АЖИЛЛАХ ХУГАЦААНДАА ЯАГ ЮУ ХИЙСНИЙГ БИ ЛАВ МЭДЭХГҮЙ БНА.

Avatar

ЗОЧИН 2024-09-27 66.181.188.232

тэтгэвэрийн байцаагч нар чинь үзэгний үзүүрээр, танилдаа хамгийн өндрөөр тогтоож өгдөг, танилгүйд нь хамгийн багаар тогтоож өгдөг,

Avatar

ЗОЧИН 2024-09-27 66.181.188.232

Угаасаа буруу явсан тогтолцооны алдааг нь засч, сайжруулах цаг болсон. 30 жил тасралтгүй ажилласан хүмүүсээ урамшуулдаг байсан бол, Хялбар аргаар амьдардаг нөхдүүд нь ажил хийх сонирхолтой болох л байсан байх даа. Одоо засах цаг нь болсон.

Avatar

Нэргүй 2024-09-27 158.59.146.28

niigmiin daatgaliin appee ajild oruutchihaad tom yum yariach chi, gants app-iin ard garch chadahgui baij yunch tom yum yaridiimbe dee
niigmiin daatgaliin appee ajild oruutchihaad tom yum yariach chi, gants app-iin ard garch chadahgui baij yunch tom yum yaridiimbe dee
niigmiin daatgaliin appee ajild oruutchihaad tom yum yariach chi, gants app-iin ard garch chadahgui baij yunch tom yum yaridiimbe dee

Avatar

Зочин 2024-09-27 192.82.92.42

Боловсролын салбарыг ч сайн самарсандаа !!!

Avatar

Цалин ба яб 2024-09-27 202.126.89.158

ЦАЛИН бол БҮТЭЭМЖ

Avatar

Нэргүй 2024-09-27 202.126.89.158

Цалин бол Хувь Хүний Бүтээмж

Avatar

Irgen 2024-09-27 202.126.89.205

tetgeveriig huviar nemeh ni zov shuu

Avatar

Нэргүй 2024-09-27 202.126.89.205

ahmaduud ifotekiin zeeleer orson suutsnii zeel avmaar bna erh zuin zohitsuulaltiig ni hiij ogmoor bna

Avatar

Ahmaduud 2024-09-27 202.126.89.205

ahmaduud orson suutsnii zeel avch boloh erh zuin zohitsuulaltiig hiij ogmoor bna

Avatar

Зочин 2024-09-27 103.212.117.236

энэ нөхөр БЗСанг хөмөрсөн одоо НДСанг хөмрөх нь даварсан саад болиул оюунэрдэнээ ер нь чих бна уу чамд

Avatar

zochin 2024-09-27 202.9.40.228

Тэтгэврийг нэмэхдээ хувиар нэмж болохгүй .Өнгөрсөн жилийнх шиг бүгдэд нь адил тоо хэмжээгээр нэмэгдүүлэх нь зохимжтой. Тэтгэвэр тогтоолгохдоо зөрүүтэй байж болох ч нэмэхдээ адил хэмжээгээр нэмэх нь зөв.

Avatar

Санчир 2024-09-27 202.55.188.108

Эргүү Дагз

Avatar

Уншигч 2024-09-27 202.9.46.198

НДС-аас хуримтлал үүсгэх нь байтугай, ачааллаа даахгүй байна гээ биз дээ.

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа 2024-09-27 59.153.113.236

ЦАЛИН, ТЭТГЭВЭР БОДИТООР НЭМЭГДЭХГҮЙ Л ДЭЭ.ИНФЛЯЦИ 6 ХУВЬ ӨСӨХӨД Л АЛДАГДЛАА НӨХӨХ ТӨДИЙ МӨНГӨ. ГЭТЭЛ ИНФЛЯЦИ 6 ХУВИАС ДЭЭШ НЭМЭГДВЭЛ ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭГДЭХ БУС, БУУРНА.БАС ЦАХИЛГААНЫ ҮНЭ БААРАГГҮЙ НЭМЭГДЭХ БОЛЛОО. БАС ЦААНА НЬ МАХ, ГУРИЛЫН ҮНЭ ГЭЖ ДАРАМТ БИЙ.ХӨГШЧҮҮЛИЙН ХУВЬД ИРЭХ ЖИЛ ГЭРЭЛ ГЭГЭЭ БҮДЭГ БАЙНА..ГЭХДЭЭ ЯАХ ВЭ УУЛААСАА БИД ЧИНЬ ТЭСВЭРТЭЙ УЛС, ТЭСЭЭД Л ГАРНА.

Avatar

Нэргүй 2024-09-27 66.181.185.89

Ихэнх нь үхнэ дээ !

Avatar

иргэн 2024-09-27 202.9.46.121

Ипотекийн зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болон хувираад удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ??? Иймд 1м2 нь 3,0 саяаас доош үнэлгээтэй орон сууцанд ипотекийн зээл олгодог болох зохицуулалт хийх шаардлагатай. Ингэвэл орон сууцны хөөсөрсөн зохиомол үнэ унах болно. Төр засаг нүдгүй, чихгүй дүлий юм шиг байдагаа хэзээ болих вэ?

Avatar

Нэргүй 2024-09-27 103.212.119.139

НДСыг сүйрүүлэх нь. болохгүй шүү.

Avatar

Нэргүй 2024-09-27 103.168.34.52

Энэ нөхөр ч дээ худлаа л попрохоос өөр юу ч хийхгүй л одоо БОЛОВСРОЛЫН салбарыг хар л дээ. Нэг ХҮН-ий хүн яах учраа олохгүй мунгинасаар бүр ч дампуурч байх шиг ээ

Avatar

Нэргүй 2024-09-27 185.220.101.59

Анхаар! НДС-г хулгайлж дээрэмдэх гэж байна!

Avatar

irgen 2024-09-27 103.57.92.175

Yuj ch gej soliorood bgan. Tanai yaamnii novshiin avilgachdaas bolood irged niigmiin daatgald baij boloh hamgiin bagaar shimtgel tolj bga. Yamar ch company asuuval gar deer ted, niigmiin daatgald burtguulsneer ted gesn 2 tsalin bga. ta nar oorsdoo sangaa hooslood idej uugaad bhaar, malchdad 50% hongolno ch gh shig undsen huulia zorchood bhar argagui shu de. Hen buten tolj, hen n hagas toldin. Chi chadahgui bol ogtsrooch. oor chadah zaluu ulsuud ajluul.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж