Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад ахмад настны эсрэг хүчирхийлэл нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 2020-2024 онд хандсан нийт 13.795 үйлчлүүлэгчээс 993 нь ахмад настан байжээ. Гэр бүлийн хүрээнд үл хайхрагдах, хүчирхийлэл дарамтад өртөх явдал цөөнгүй байдаг аж. Ахмад настнууд хаана хандахаа мэддэггүй эсвэл гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалах зэрэг шалтгаанаар холбогдох байгууллагад хандаж чаддаггүй байна.
2020-2024 оны байдлаар ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн 71 хувийг сэтгэл санааны хүчирхийлэл, 22 хувийг бие махбодын хүчирхийлэл, 37 хувийг эдийн засгийн хүчирхийлэл эзэлдэг бол 21 хувийг үл хайхрах байдал эзэлдэг байна. Ялангуяа эдийн засгийн хүчирхийлэлд өртөх, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх явдал их байдаг аж.
“Ахмад настан бол нийгмийн тэгш эрхт гишүүн, тэгш эрхтэй. Гэвч насан өндөр болсноороо нийгмээс тусгаарлагдах, орхигдох зэргээр тэгш эрх, тэгш боломжоо алдах, аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл дарамтад өртөх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, түүний үр шимээс хүртэх боломжоо алдах зэрэг олон асуудал гарч байгааг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул хэллээ.
Үүнээс гадна ахмад настныг үеэ өнгөрөөсөн, хуучны хоцрогдсон, хөгшин зэрэг нийгмийн хандлагаас үүдэн хөдөлмөр, нийгмийн харилцаанд ялгаварлагдах явдал цөөнгүй байна.
Т.Хүслэн
3,548.92






















































Холбоотой мэдээ