Ахмадууд эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг

Ахмадууд эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг

Ахмадууд эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад ахмад настны эсрэг хүчирхийлэл нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 2020-2024 онд хандсан нийт 13.795 үйлчлүүлэгчээс 993 нь ахмад настан байжээ. Гэр бүлийн хүрээнд үл хайхрагдах, хүчирхийлэл дарамтад өртөх явдал цөөнгүй байдаг аж. Ахмад настнууд хаана хандахаа мэддэггүй эсвэл гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалах зэрэг шалтгаанаар холбогдох байгууллагад хандаж чаддаггүй байна.

2020-2024 оны байдлаар ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн 71 хувийг сэтгэл санааны хүчирхийлэл, 22 хувийг бие махбодын хүчирхийлэл, 37 хувийг эдийн засгийн хүчирхийлэл эзэлдэг бол 21 хувийг үл хайхрах байдал эзэлдэг байна. Ялангуяа эдийн засгийн хүчирхийлэлд өртөх, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх явдал их байдаг аж.

“Ахмад настан бол нийгмийн тэгш эрхт гишүүн, тэгш эрхтэй. Гэвч насан өндөр болсноороо нийгмээс тусгаарлагдах, орхигдох зэргээр тэгш эрх, тэгш боломжоо алдах, аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл дарамтад өртөх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, түүний үр шимээс хүртэх боломжоо алдах зэрэг олон асуудал гарч байгааг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул хэллээ.

Үүнээс гадна ахмад настныг үеэ өнгөрөөсөн, хуучны хоцрогдсон, хөгшин зэрэг нийгмийн хандлагаас үүдэн хөдөлмөр, нийгмийн харилцаанд ялгаварлагдах явдал цөөнгүй байна.

Т.Хүслэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-09-27 66.181.181.149

Бурханы номд завсаргүй 5 нүгэл гэж хүнд нүгэл байдаг, үүний нэг нь эцэг эхээ гомдоох, гэмтээх, дарлах, а**х гэх мэтчилэн зүйлс ордог. энэ нүгэл юунд цайрдаггүй, тэр хүн завсарлага авахгүй хийсэн нүглээ биеээрээ маш хүнд эдэлдэг учир завсаргүй нүгэл гэдэг ажээ. ийм нүгэлтэй улсууд тэрнийгээ эдэлнэшдээ.

Avatar

Нэргүй 2024-09-27 139.5.216.139

Өөрийн болон хадам аав ээжийнхээ ачийг хариулдаггүй, харж ханддаггүй хүн яаж ч хичээгээд сайхан амьдардаггүй. Өөрөө насан өндөр болоход нь бурхан өөрт нь өөрөө нь аав ээждээ үүрүүлсэн зовлонг үүрүүлж шийтгэдэг. Өөрийнх нь хүүхдүүд хаяад явахын цагт л ойлгох боловч аль хэдийнэ хохь нь болсон байна аа.

Avatar

Нэргүй 2024-09-27 66.181.183.200

Ахмадууд бид Ернь хүнд дарамт болмооргүй бна Үр хүүхэд бол бас л амьдрах эрхтэй өдөр бүр ажил хийхгүй бол болохгүй Үр хүүхэд минь өчүүхэн бага цалинтай шүү дэ Ахмад гээд бьид нийг харж асраад ажилгүй суух хэцүү Тэд маань гэр бүл үр хүүхдээ яаж тэжээх вэ Хөгшин бид чинь маш их асаргаатай шүүдэр Зарим маань харваад хэвтэрт олон жил болно Ингээд үр хүүхдээ ажлаа нь гаргах хэцүү Иймд бидэнд Асрамжийн газар хэрэгтэй байна Бид үр хүүхэддээ зовоож гэрт нь хэвтэхийг хүсэхгүй бна

Avatar

Нэргүй 2024-09-27 97.149.148.188

Энийг залуу хүн бичсэн бололтой.

Avatar

Нэргүй 2024-09-27 139.5.216.139

Нусан чавх аа, аав ээж чинь чамайг төрөхөд бас чи бидэнд битгий дарамт бол гээд хаясан уу? Чи тэднээр 20 жил асруулахдаа хэцүү байна гэж гомдоллоогүй юм чинь чи бас тэднийг 20 жил асрахдаа гомдоллохгүй шүү зомбий минь!

Avatar

vgfdhj 2024-09-27 202.9.40.132

Нүүдэлчдын ураг удам эзэд нь нам төрөө удирдаж улс орон хөгжинөө нам төрийн нэрт зүтгэлтэн агуу удирдагч Ю.Цэдэнбал дарга монголын төриыг 44 жил удирдахдаа улс орныг бүтээж босгосон. Увсчууд нам төрөө удирдаж улс орон хөгжинөө.

Avatar

Нэргүй 2024-09-27 139.5.216.139

Чингэс хаанаас хойш 3 удаа ойрад хүн төр удирдаж тэр тоолондоо Монголчууд сэргэж байсан.
1. Эсэн хаан Монголчуудыг нэгтгэж Мин улсын хааныг амьдаар олзолж хүчирхэг байлаа.
2. Галданбошигт дахин энэ ажлыг хийж нутгаа тэлж эхэлсэн ч урвагчид нь дэндүү их болоод удаан барьж чадаагүй Халх манжийн боол болсон.
3. Цэдэнбал гарч ирж 40 жил удирдаж улс шиг улс болгоод дараа нь гадаадуудын н гар хөл болсон дотоодын бууны нохдын хийсэн төийн эргэлтэд амиа алдсан.
Бусад бүх үеүүдэд нь дандаа гундсан.

Avatar

зочин 2024-09-27 66.181.179.40

Цаашид ямар арга хэмжээ хэрэгжүүлэх талаар судалгаа хийгээд байгаа байгууллагууд гаргалгаатай
мэдээ бичиж байх нь зүйтэй.

Avatar

Зочин 2024-09-27 43.228.129.215

Хотод ирснээ их юм бодсон юм үзээгүй оркууд

Avatar

Иргн 2024-09-27 43.228.129.215

Наад жишээ гэхэд одоогийн залуучууд настай хүмүүсийг үл тоосон автобусанд суудал тавих бүр цаашаа Дандаа худлаа унтсан гарууд Яг үүн шигээ эцэг эхээ үл тоосон өөрсдийгээ их юм бодсон хэсэг үе гарч иржээ Ихэвчлэн хөдөөнөөс ирсэн залуучууд бололтой Хотын соёл гэж мэдэхгүй Ялангуяа ХААИС ийн оюутнууд

Avatar

Нэргүй 2024-09-27 202.21.117.34

Өнөөгийн нийгмийн хог шаар болсон нусан чавхнууд аав ээжийн тэтгэврийн мөнгийг зээлж аваад амьдрах нөхцөлгүй хоосон хаяна. Гэр орондоо байлгаж байгаа дүрээр харцаараа хөдөлгөж ямарч эрх мэдэлгүй зомби болгосон байдаг шүү. үүнд дотро шуламын зан араншинтай хүүхнүүд ихэнх хувийг эзэлнэ. Нөхрөө ч аав ээжийгээ ч дарамтлаад сурчихсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж