Т.Батцогт: Дарга биш хүүхэд төвтэй хот болгоно

Т.Батцогт: Дарга биш хүүхэд төвтэй хот болгоно

Т.Батцогт: Дарга биш хүүхэд төвтэй хот болгоно

НИТХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, Нийслэлийн Ардчилсан нам “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХОТ” байгуулах зорилго, мөрийн хөтөлбөр, тунхагтайгаар энэ удаагийн НИТХ-ын сонгуульд оролцож буйгаа зарласан. Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогтоос дараах асуултад хариулт авлаа.

Сар бүрийн 30 мянган төгрөгний хүүхэд хөгжлийн картаар хүнс авч болохгүй, архи, дарс авч болохгүй гагцхүү хүүхдийн хөгжил, хүсэл мөрөөдөлд зарцуулагдах болно

-Энэ удаагийн сонгуульд та бүхэн “Хүүхдийн хот” уриатайгаар оролцож байгаа. Хүүхдийн төлөө гол бодлого зорилтоо хандуулсан шалтгааныг тайлбарлана уу?

-Дэлхий дахинд хүүхдэд ээлтэй, хүүхдийн стандартыг хангасан хот нь ажиллаж амьдрах бүх л стандартыг хангасан хот гэж тооцогддог. Иймээс ирэх 4 жил хүүхдийн явган хүүхдийн дугуйн зам, аюлгүй зам, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнтэй, камержуулалттай эрүүл аюулгүй хотыг бий болгохын төлөө ажиллана гэж зорьж байна.  МАН эрх барьж байсан өнгөрсөн хугацаанд, өнөөдөр ч нийслэл хүндээ, хүүхдэдээ ээлгүй хот болсоныг нийслэлчүүд бүгд хүлээн зөвшөөрч дүнгээ тавина гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд бүрийг гэрээсээ гараад 10-15 минутын дотор сургуульдаа алхаад хүрдэг болгохын төлөө өөрөөр хэлбэл ДАРГА БИШ ХҮҮХЭД ТӨВТЭЙ хот болгохын төлөө бид ажиллана.

-Сонгуульд санал өгдөггүй хүүхдүүдийг голчлон анхаарч бодлогоо тодорхойлсон нь маш талархууштай санагдаж байна. Хүүхэд бүрт сар бүр хөгжлийн 30 мянган төгрөгийн карт өгөх хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Хуулийн төслийн гол агуулга, хэрхэн хэрэгжих вэ?

-АН анх хүүхдийн мөнгө санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл одоо хүүхэд бүрийн нэр дээр нээгдэх сар бүрийн 30 мянган төгрөгтэй хүүхэд хөгжлийн карт нээж өгөх юм. Энэхүү картаар Монгол хүүхэд бүр өөрийн хүссэн спорт, урлаг, оюуны спортын дугуйландаа хамрагдах боломжтой болно. Сар бүрийн 30 мянган төгрөгний хүүхэд хөгжлийн картаар хүнс авч болохгүй, архи, дарс авч болохгүй гагцхүү хүүхдийн хөгжил, хүсэл мөрөөдөлд зарцуулагдах болно.

-Хөгжлийн картыг хүүхдүүд зөвхөн сурч боловсорч, урлаг спортын дугуйланд хамрагдана гэсэн үг үү?

-Хүүхдүүд хүссэн урлаг, спорт, хичээлийнхээ дугуйланд суух боломжтой болно. Өнөөдөр боломжтой айлын хүүхдүүд л дугуйланд хамрагдаж байна. Тэгвэл бид хүүхдүүдээ төрөөс ийнхүү бодлогоор хамруулна. Бидэнд ирээдүйд зөв хүн хэрэгтэй. Зөв болгохын тулд хүүхэд байхаас нь дэмжих ёстой юм. Ингэж хүүхэд хөгжлийн карт гаргахад бидэнд сард ердөө 30 тэрбум төгрөг хэрэгтэй.  Эрх барьж байгаа намынхан 40 их наядаар нь идэж хүүхэддээ, хүндээ дайсагнасан хөндий хүйтэн бодлого явуулж, эрсдэлтэй, ээлгүй хот бүтээж байгаатай хэрхэвч эвлэрч болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 19 минутын өмнө 43.228.129.215

Хүүхдийн зам байтугай өдөр бүр ажилдаа явдаг том хүмүүсийн үамаа хийж чадахгүй байж эргээд асуух чадваргүй хүүхдүүдээр бүү шоуд манайх шиг оронд наад шоу чинь зохихгү

Avatar

зочин 41 минутын өмнө 202.21.126.30

Энэ Ануусууд үнэхээр ядаргаатай аргаа барсан юм сэднэ шүү. Одоо хэдэн муусайн хүүхдийг өмнөө бариад уналаа. Монголд яг үнэндээ хүүхдийн эрх ямба хэтэрсэн үү гэхээс дутаагүй. Хүүхдээ зөв хүн болгох нь эцэг эхээс голлон хамаарна.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 124.158.108.184

Одоо байтлаа хүүхдүүдээр шоу хийх нь тудаж гэнэ дээ зайл цаашаа хүүхэд үр удам бодох нь УЛСЫН ҮҮРЭГ ШҮҮ ДЭЭ. МӨНХ АМЬДРАХ ЮМ ШИГ ТУХАЙ ЦАГ ҮЕДЭЭ ЮУ Ч ГЭЖ ХЭЛЖ ТОЛНОЙ УГААГЖ МӨНГӨТЭЙ БОДОХООЛ БОДДОГ МУНХАГ ГАРУУД МӨНГӨ АМЬДРАЛ БИШ……Зайл цаашаа

Avatar

haha 2 цагийн өмнө 203.217.139.240

ХУДБОЙ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.185.89

Женкогийн бөгсний алчуур минь чи битгий донгос, чамд ардчиллын үзэл санааны үнэр ч алгаа. ЕНБД болоод чи юу ч хийсэнгүй, юу ч ярьсангүй, өөрийгөө харуулж чадаа гүй учраас чамайг Женкогийн төмсөгний арчуур л гэж нэрлэе ! Ардчиллыг гутаагчдын л өрөөсөн гутал !!!

Avatar

Зочин 3 цагийн өмнө 202.126.92.98

Батцогтоо битгий ш** зүгээр л далд ор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж