Токио хотын оршин суугчдын дунд 2021 онд цахим судалгаа явуулахад 67 хувь нь хэзээ нэгэн цагт гэрлэнэ гэж найддаг гэж хариулжээ. Хотын захиргаанаас явуулсан уг судалгаанд 3267 хүн оролцсон байна. Тэгвэл Японы засгийн газар гэрлэж амжаагүй залуустаа зориулан хиймэл оюун ухаанд суурилсан болзооны аппликейшн нэвтрүүлэв.
Аппликейшн энэ сарын 20-ноос эхлэн хэрэглээнд нэвтэрчээ.
Энэ нь Энмүсүби буюу хувь заяагаа холбох гэсэн утга бүхий нэртэй аппликейшн юм. Болзооны аппликейшнээр дамжуулан луйвар гэх мэт асуудалд орооцолдох эрсдэлтэй байдаг тул хүмүүс хувийн мэдээллээ хамаагүй дэлгэхээс зайлсхийдэг. Харин Энмүсүби нь засгийн газрын дэмжлэгтэй албан ёсны аппликейшн учраас айх зүйл харьцангуй бага гэж үзэж байна.
Японы шинто шашны зарим сүм нь романтик харилцааг эрэлхийлж буй ганц бие хүмүүсийн хувь тавилангаа олоход тусалдаг газар гэдгээрээ алдартай. Тодруулбал, энэ сүмүүдийг "Энмүсүби хүчтэй цэг" гэж нэрлэх нь бий. Тиймээс засгийн газрын системийг Энмүсүби гэж нэрлэсэн нь онцгой аюулгүй мэдрэмж төрүүлж байгаа аж.
18 ба түүнээс дээш насны, гэрлээгүй, Токиод ажиллаж, амьдардаг, сурдаг бүх хүнд Энмүсүби аппликейшн нээлттэй. Бүртгэлийн хураамж хэд байх дээр маргаан үүсч байсан ч эцэст нь 11 мянган иен гэж тогтжээ. Нэгэнт бүртгүүлсэн бол хоёр жилийн хугацаанд системд нэвтрэх боломжтой.
Апплиикейшн гурван үндсэн онцлогтой. Нэгдүгээрт, хиймэл оюун ухаант систем нь тухайн хүний онцлогийг харгалзан үзсэний үндсэн дээр тохирох хүнийг санал болгоно. Хоёрдугаарт, хууль ёсны дагуу ганц бие гэдгээ нотлох, орлогоо ил мэдүүлэх, програмд нэвтрэхийн өмнө ажилтнуудтай виртуал ярилцлага хийх шаардлагатай. Гуравдугаарт, хэрэглэгчид хоорондоо болзож эхэлсэн бол цаашид гарах янз бүрийн асуудлаа шийдвэрлэхийн тулд туршлагатай мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах боломжтой.
tanil.net 2024-09-27 103.212.119.198
mongold tanil.net geed platform baidag
tanil.net 2024-09-27 103.212.119.198
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-27 207.96.54.237
Mongold nevtruuleerei zaluusaa