Цэргийн алба хаагчдыг жолооны курст хамруулна

Цэргийн алба хаагчдыг жолооны курст хамруулна

Цэргийн алба хаагчдыг жолооны курст хамруулна

Хугацаат цэргийн алба хаагчдыг жолооны үнэмлэхтэй, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болгох чиглэлээр ажиллаж байгаа тухай Батлан хамгаалах яамны сайд С.Бямбацогт мэдээлсэн.

Цэргийн албанд цаг их гардаг ч цэргүүд ногоо хурааж, аль нэг даргын байшинг барьж өнгөрөөдөг нь нууц биш. Тэгвэл чөлөөт цагаа цэргүүд өөрсдөдөө зориулж, жолооны үнэмлэхтэй, англи хэлтэй халагдах боломж бүрдэх гэнэ.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын мэдээлснээр хугацаат цэргийн албан хаагчдад англи хэл, компьютерийн мэдлэг олгох, жолооны В ангиллын үнэмлэхтэй болгох, хугацаан цэргийн алба хаах хугацаандаа цэргийн эрдэмд сургахаас гадна өөрсдийн хүсэлтээр эрэлттэй мэргэжлийн сургалт, дадлагад хамруулна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл энэ ажил одоогоор ямар шатанд явж байгаа талаар Батлан хамгаалах яамнаас тодруулахад "Өнгөрсөн 2023 онд хугацаат цэргийн зарим алба хаагчдад B, C ангиллын жолооны дамжаанд хамруулсан. Жолооны дамжаанд хугацаат цэргийн алба хаагчдаас гадна ангийн дэд ахлагч нар мөн хамрагдсан. Үүнийг цаашид тогтмол зохион байгуулах чиглэлд салбар яам анхаарч ажиллаж байна" гэв.

Одоогийн байдлаар хугацаат цэргийн алба хаагчдыг жолооны дамжаанд хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Монгол улсын Үндсэн хуулиар иргэн бүрийн биелүүлэх журамт үүргийн дагуу  18 нас хүрсэн Монгол улсын иргэн Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэгт биеэр алба хаана. Алба хаах хугацаа 12 сар /цэргийн анги салбарт анх хуваарилсан өдрөөс, дуусгасан хугацаа/ байх бөгөөд иргэний хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаар 26 байна. Хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө ажил мэргэжил эрхэлж байсан бол ажил олгогч нь түүнийг халагдаж ирэхэд ажлын байраар хангах асуудлыг Зэвсэгт хүчний тухай хуулийн 7.4 дэх хэсэгт заасан байдаг.

Хугацаат цэргийн алба хаах хугацаа нь төрд ажилласанаар тооцогдож энэхүү хугацаанд:

  • нийгмийн даатгал
  • эрүүл мэндийн даатгал
  • тусгай хувцас хэрэглэл
  • хоол хүнс
  • амралтын байр
  • цэргийн мэргэжил эзэмших танхим, сургалтын материал хэрэгсэлээр хангагдах асуудлыг тухайн Зэвсэгт хүчний анги, салбар бүрэн хариуцдаг билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-30 172.56.104.220

Эх орноо хамгаалах, цэргийн мэргэжил олгох, бие бялдрын хүмүүжил олгох, харуул хамгаалалтад гарах гээд зав чөлөөгүй байдаг эр цэргийн алба маань нэг тийм сонин болж байгаа юм байна. Ямар урвагч нь хутган үймүүлээд байнаа аан

Avatar

Нэргүй 2024-09-30 66.181.191.240

зөв дөө залуус цагийг зүгээр өнгөрөөж болохгүй шүү

Avatar

###---; Ungulguj - 2024-09-30 216.38.195.74

—-###- ?zb8 #? — 1;

Avatar

- gerteen; 2024-09-30 216.38.195.74

zblcrzxy

Avatar

### 2024-09-30 216.38.195.74

– goodwl #+; 7?

Avatar

#; zopiydaarxsgyzoy 2024-09-30 216.38.195.74

U

Avatar

XEN YLAX BE ? y; 6 2024-09-30 216.38.195.74

– oyd SAITAAr ZASAGLUULJ BAIJ, erunxuilugchuuo gatsdag zebseg, MANGAR xynui byygaar

Avatar

-GOCTrX; bainguin### 2024-09-30 216.38.195.74

predatel net.

Avatar

zax zeels gadni xylgaichduin byx yumand oroltsoj ylcuug ysaar, baktsinaar nyraajzb? 2024-09-30 216.38.195.74

ta naruig TSErEGT YABUULJ ALAX NI UDUJ; GADNI XUUX,
SAITAAR, XOTOOr zasaglyylj erunxuilugchuuo;

Avatar

з 2024-09-30 202.9.46.120

өөрөө жолооны курстэй юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж