Бээжин цөмийн хүчин чадлаа үндэсний аюулгүй байдалд шаардагдах хамгийн доод түвшинд байлгах болно гэж Хятадын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Тус улс тив алгасах баллистик пуужин харваснаас нэг өдрийн дараа буюу Пүрэв гаригт хэвлэлийн бага хурал зарлаж, төлөөлөгч Жан Шяоган пуужин харвах нь зэвсгийн гүйцэтгэлийг шалгах зорилготой бөгөөд ердийн цэргийн сургалтын нэг хэсэг гэж хэлсэн байна.
Мөн туршилтаа эхлүүлэхдээ улс орнуудад мэдэгдэж, цэргийнхээ ил тод байдлыг харуулсан гэв. Энэ талаар Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хаяши Ёшимаса хэлэхдээ, пуужин хөөргөхөөс өмнө Токиод мэдээлэл өгөөгүй байна.
Хятад 1980 оноос хойш цөмийн хүчин чадалтай пуужингийн туршилт хийгээгүй юм. АНУ болон барууны зарим орнууд энэхүү туршилтаас болгоомжилж, Орост тусалж магадгүй гэх хардлагыг төрүүлэв. Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Лхагва гаригт хөөргөсөн пуужингийн төрлийг тодорхойлоогүй ч зарим шинжээчид буух цэгээс нь үндэслэн үүнийг "Dongfeng-41" эсвэл "Donfeng-31 AG" гэж үзэж байна. Эдгээр пуужингууд АНУ-ын эх газарт хүрэх чадвартай.
Хуцаа 2024-09-27 202.9.46.18
нэргvй х***а шээсээ худлаа шаагаад байгаарай танай хог гамин хятад болон америкийн пуужин 1960 оны хогнууд шvv харин Орос пуужингууд сvvлийн vеийн ангилад орно
Нэргүй 2024-09-27 66.181.185.89
Хамгийн доод түвшинд байлганаа гэсэн чинь үнэн хэрэг тээ "манай доод түвшин энээ" гээд Орос,АНУ хоёрынхоос арай ахиухан л юм харуулна ш дээ.
Хятад ухаан гэдэг аюултай шүү !!!
Haha 2024-09-27 202.126.91.128
SOS😂😍😂
Нэргүй 2024-09-27 66.181.181.71
Хятад 380 цөмийн цэнэгт пуужинтай Америк 5700 цөмийн цэнэгт пуужинтай Хятад хэзээ ч Америкийн түвшинд хүрсэн технологгүй хамгийн энгийн технологи л хуулбарладаг жаахан мэдлэгтэй бол. Америк 6 дахь үеийн технологтой Орос бол аль Зөвлөлтийн үеийн хуучин 6000 орчим цөмийн цэнэгт пуужингуудтай тэдний хэд нь яг бэлэн эсэх нь тодорхойгүй цөмийн цэнэгт пуужингуудад 10 жил тутам техник үйлчилгээ хийдэг тэр нь асар өндөр үнэтэй байдаг юм. Оросын сая хөөргөх гэж оролдсон САРМАТ пуужин бол Зөвлөлтийнх