Боловсролын сайд П.Наранбаяр үүрэгт ажлаа хүлээж авсныхаа дараа "Багшийн хомсдлыг шийдэх үүднээс гадаад дотоодын сайн сургуулийг амжилттай төгссөн залууст багшлах эрхийн зөвшөөрлийг богино хугацааны сургалтад хамруулан олгох тухай судалж байна" гэж мэдэгдэж байв. Үүнтэй холбоотойгоор багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, есдүгээр сарын 12-нд эцэслэн баталсан. Энэхүү журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгох замаар чадварлаг боловсон хүчин, хүний нөөц боловсролын салбарт ажиллах боломжийг бүрдүүлж, багшийн хомсдолыг шийдэх боломжтой болж буй.
Өөрөөр хэлбэл, багшлах хүсэлтэй хүмүүсийг 45 хоногийн курсэд хамруулан сургаж, багшлах эрх олгох шийдвэр гаргасан. Тэгвэл тус журмыг цуцалсан гэх мэдээлэл гараад байна.
Боловсролын яамнаас энэ талаар тодруулахад, багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг цуцлаагүй. Хэрэгжүүлэх процесс Боловсролын ерөнхий газар дээр явж байгаа гэлээ. Тус журамд зааснаар:
- Математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн,
- Дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4-р түвшний оюутнууд багшлах эрх олгох сургалтад хамрагдах боломжтой.
Мөн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулна гэж заасан байна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авах юм.
Нэргүй 2024-09-27 66.181.161.2
ㅁ
Бат 2024-09-27 202.5.207.192
Багш болход заавал багшийн диплом шаардлаггүйшд. Тэр багшийн сургууль чинь бусад сургуульд заадаггүй тийм нууц тусгай сургалтын програм байдгүй ш дээ? заах хийчээлийхээ мэдлэгийг доод тал нь бакалаврын түвшинд эзэмшсэн байхад заах арга зүйг 45 хоногийг эрчимжүүлсн дамжаагаар эзэмшиж болийшд. Сүүлийн үеийн багш гэсэн ямар ч мэдлэггүй бичиг үсэг ч сураагүй төгссөн багш нар бас зөндөө байна энэ болохгүй зүйл огтоосоо биш дэмжиж байнаа
дорж 2024-09-27 202.131.251.130
Наранбаяр гэгч энэ хүүхэн шиг шалчиганасан нөхөр боловсролын салбарт юуч хийж чадахгүй болохоо яруу тод харууллаа. энэ нөхрийг үтэр түргэн зайлуулж жаахан зангарагтай, зориг , зүрхтэй хүн томилоосой.Энхамгалангийн томилсон Хөвсгөлийн голдуу хэдэн захирлуудыг халж солиосой. Ийм ядарсан сайд байхыг анх удаа үзлээ.Бодвол Япон менэжмэнт гээч нь ийм байдаг юмуу? Хүн нам ч үнэхээр хүнгүй нам гэдэг нь тодорхой бна.
Нэргүй 2024-09-27 59.153.87.59
Хүн намд итгэлтгүй бололтой. Энэ сайдаар томилогдсон нь ажилаа авуутаа л захиралуудыг солино, багш нарыг 45 хоног курсээр бэлдэнэ…. нэмж юу юу ярих юм байгаам.
нэг л биш ээ.
Зочин 2024-09-27 66.181.161.206
хүүхдийн ирээдүйгээр тоглож насан туршдаа цалинтай авсан хүмүүсийг бэлтгэх эхлэл тавигдлаа,их дээд сургууль төгсөж багш бэлтгэх хэрэггүй боллоо,багшийн сургуулиа одоо очоод хаа
Багш 2024-09-27 202.179.24.35
Цэвэрлэгч бэлдэх 45 хоногийн курс хичээллүүлээд өөрөө дарга нь бол. Тэнд цалин өндөр
Нэргүй 2024-09-27 66.181.191.240
сайн мэдлэгтэй хүмүүс хүүхдэд заах нь зөв шүү одоогийн багш нар эдлэг муутй болсон шүү
Зочин 2024-09-27 43.228.129.215
Чам шиг хувийн сургуулийн багш ч дээ Нэг хэсэг боловсролтой инженер нарыг үнэгүйдүүлж бсан одоо багш нарын ээлж болжээ Улсын сургуулийн хүүхдүүдийг боловсрол муутай болгож хувийн сургуулиудын үнэлгээг сайжруулах зорилготой бизнес санаа бнаа
зочин 2024-09-27 103.57.92.155
Сангын зээлээр суралцсан ажилгүй нөхдийг 45 хоногийн курсын багш ,,,
Нэргүй 2024-09-27 122.201.23.226
Үр дүнг цаг хугацаа хэлэх биз дээ!
Нэргүй 2024-09-27 202.179.26.115
Багшийн их сургуульд д үздэг Заах арга зүй, сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлал зэргийг 45 хоногт үзхүү Наранбаяр аа
зочин 2024-09-27 202.179.15.130
103.212.116.144 дугаартай нөхөрт.
Багшийн сургуулиудад сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, заах арга зүй гэж хичээлүүд ордог. Хичнээн их юм мэддэг ч тэрнийгээ хаанаас нь эхэлж, яаж заавал хүүхдэд ойлгомжтой байх, аль хэсгийг нь алддаг, ойлгоход хэцүү байх вэ гээд зөндөө юм бий. Тэр битгий хэл дунд ангийн багш бага ангийн хүүхдэд ойлгуулч чаддаггүй. яагаад гэвэл тэр багш хүүхдийн сэтгэхүйд тааруулж чаддаггүй. Ингэж зааж чадахгүй юмнууд хүүхдүүдийн маань тарийг баллуурдаад л байх уу САЙД АА?
зочин 2024-09-27 202.179.15.130
Тийм боловсрол эзэгшсэн хүмүүс багшийн цалинг тоохгүй ээ, ядаж автобусны жолооч, ТҮК-ийн ажилтан хоёроос илүү цалин өг. Цалинг нь нэмэхийн оронд багшийн дээдээ үнэгүй болгож үнэгүйдүүлээд монгол орны ирээдүйг баллуурдаж байна. Монголчуудыг боловсролоор нь дарж авах гэсэн гадны бодлого дотор орчихоод яваад байгаа юм шиг. яагаад эрх бүхий хянадаг, шалгадаг байгууллагууд нь, хүүхдийн төлөө гээд хэдэн зуун байгууллагууд дуугардаггүй юм бэ?
Нэргүй 2024-09-27 103.212.116.144
Багш болход заавал багшийн дээдин диплом шаардлаггүйшд. Тэр багшийн дээдэд чинь бусад сургуульд заадаггүй тийм нууц тусгай сургалтын програм байдиймуу? хахаха заах хийчээлийхээ мэдлэгийг доод тал нь бакалаврын түвшинд эзэмшсэн байхад заах арга зүйг 45 хоногийг эрчимжүүлсн дамжаагаар эзэмшиж болийшд.
Зочин 2024-09-27 66.181.191.199
Отгонбаатар мэтийн боловсролын талаар А ч үгүй, худлаа ПОД царайлсан, халтайсан юмнууд одоо больчоосой. Наранбаатар бол Монголын боловсролын салбарт юм хийж ёстой, чдаах ч хүн шүү.
Нэргүй 2024-09-27 66.181.161.2
ㅁ
Нэргүй 2024-09-27 66.181.185.89
Төлөвлөсөн ажлуудаа зоригтойхон хийгээрэй !!!