Лавров: Хойд Солонгосын цөмийн статус бол хаалттай сэдэв

Хуучирсан мэдээ: 2024.09.27-нд нийтлэгдсэн

Лавров: Хойд Солонгосын цөмийн статус бол хаалттай сэдэв

Лавров: Хойд Солонгосын цөмийн статус бол хаалттай сэдэв

Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах нь хаалттай сэдэв гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Пүрэв гаригт хэллээ. Мөн цөмийн зэвсэгтээ найдаж буй Хойд Солонгосын логикийг батлан хамгаалахын үндэс нь гэж ойлгож байгаа гэв.

Тэрбээр "АНУ Ази, Номхон далайн бүс нутагт Өмнөд Солонгос, Японтой хамтран цөмийн саатуулах арга хэмжээг өргөжүүлэх стратеги хэрэгжүүлдэг. Уг стратегийн тухайд Орос улс Хойд Солонгосын талд зогсоно. АНУ-ын стратеги бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна.

Ийм нөхцөл байдалд Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулна гэдэг санаа утгаа алдаад байна. Бидний хувьд энэ бол хаалттай сэдэв" гэжээ.

ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд довтолж, Ким Жон Ун, Путин харилцан бие биенийхээ улсад айлчилснаас хойш Москва, Пёньяны дипломат болон цэргийн харилцаа улам нягтарч байна. Тухайлбал, Хойд Солонгост үйлдвэрлэсэн пуужингуудаар Украиныг онилсон гэдгийг шинжээчид нотлон гаргаж ирсэн билээ. Гэвч хоёр улс зэвсгийн наймаа, тээвэрлэлтийг үгүйсгэдэг.

АНУ 24 мянга орчим цэргээ Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байршуулсан. Тэдний эсрэг аюулгүй байдлаа хангахын тулд цөмийн зэвсгээ хэзээ ч орхихгүй гэж Хойд Солонгос мэдэгджээ. Удирдагч Ким Жон Ун ердийн зэвсэг болон цөмийн чадавхийг бэхжүүлэхийг уриалсны зэрэгцээ тус улс энэ сард шинэ тактикийн баллистик пуужин туршив.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж