Үндэсний эвсэл “Иргэн баян бол хот баян” мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, өрсөлдөнө

2024-site 10

Үндэсний эвсэл “Иргэн баян бол хот баян” мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, өрсөлдөнө

Үндэсний эвсэл “Иргэн баян бол хот баян” мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, өрсөлдөнө

“Үндэсний эвсэл”-ээс Нийслэлийн ИТХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид мандатаа гардан авлаа. Улс төрийн шинэ, хүчтэй сөрөг хүчин болох Үндэсний эвсэл НИТХ-ын 2024 оны сонгуульд “Иргэн баян бол хот баян” мөрийн хөтөлбөрийг боловсруулан “Хотоо хулгайчаас, бохирдолтоос, үнийн өсөлтөөс, цаг алдалтаас аваръя” уриатайгаар оролцож байна.

Нийслэлийн Үндэсний эвслийн тэргүүн М.Төмөр 

-2024 оны НИТХ-д Үндэсний эвслээс нийт 26 хүнийг нэр дэвшүүлсэн. Өнөөдөр нэр дэвшигчийнхээ үнэмлэх, батламжийг гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд “Иргэн баян бол хот баян” гэх мөрийн хөтөлбөртэй оролцож байна. Гучин жил засагласан нам өнөөдрийн хотыг бий болголоо.  Бид хотоо хулгай, бохирдол, үнийн өсөлт, цаг алдалтаас аваръя гэдэг уриан дор энэ удаагийн сонгуульд оролцож байна.

НИТХ-д суусан 45 төлөөлөгч иргэдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавихгүй байна. Урт хугацааны төлөвлөлт огт байхгүй байгаа нь өнөөдрийн хотыг бий болгосон.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-Монгол Улсын нийт хүн амын тал нь буюу 1.7 сая иргэн амьдардаг хотын удирдлага, төсвийн захирагчийг сонгодог сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлж байна. Иргэддээ хандаж хэлэхэд одоо өөр сонголт хийх цаг нь болсон. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 34 жил өнгөрөхөд 30 жилд нь өнөөдрийн эрх баригчид хотын удирдлагаар ажиллажээ. Маш олон сайхан нэртэй мөрийн хөтөлбөрийг гаргаж ирсэн. Энэ нь ажил хэрэг болж, асуудал шийдэгдсэн зүйл алга. Ногоон автобус, агаарын бохирдол, түлшний үйлдвэр гээд хулгай хийсэн асуудлууд нь гарч ирсээр л байна.

Бид үндэстнээрээ үйлдвэрлэгч болох хэрэгтэй. Татвар төлдөг, ажлын байр бий болгодог аж ахуй нэгжүүддээ боломж олгодог ийм төртэй байх ёстой. Үүний тулдгэв.

Үндэсний эвслийн сонгуулийн штаб

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж