Сум, хороод хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлнэ

Сум, хороод хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлнэ

Сум, хороод хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлнэ

Төрийн үйлчилгээний анхан шатны нэгж буюу сум, хороодод хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн байдаггүй. Харин ирэх оноос хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийт 927 нийгмийн ажилтан ажиллахаар болжээ. Энэ талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар /ХГБХХЕГ/-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г. Мөнхнасангаас тодрууллаа. Тэрбээр "Энэ жил хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан нь эрх зүйн гол шинэчлэл боллоо. Хуулийн хүрээнд 13 хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд 30 гаруй журмыг шинэчлэх болон шинээр батална. Эдгээр нь хүүхдийн эрхийг хангах, аливаа хүчирхийллээс хамгаалахад чиглэгдсэн. Мөн дээрх хуульд хүүхэд хамгааллын төсвийг тодорхой болгон тусгасан. Ингэснээр салбар бүр өөрийн төсөвтөө хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлийн дагуу төсвийг батлах үүрэг хүлээж байгаа юм. Үүнд, орон нутгийн төсөв ч мөн адил хамаарна.

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага болон бусад эх сурвалжаас ирсэн мэдээллийг нэгтгэн дүгнэхэд, хүүхдүүд гэр бүлийн орчиндоо илүүтэй хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөн байдаг.

Өнгөрсөн хугацаанд аймаг, дүүргийн түвшинд хүүхдийн эрхийг хангах газар, хэлтсүүд ажиллаж байгаа боловч яг анхан шатны нэгж буюу сум, хороонд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтангүй ажилласаар ирсэн. Энэ нь олон сул талтай байсныг  хүүхэд хамгааллын хуулийн шинэчлэлээр тодорхойлсон.

Тодруулбал, хүн амын тооноос хамааран сум, хороо, томоохон багуудад мэргэжлийн нийгмийн ажилтантай болохоор болсон. Төсвийн хуулийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Бид ирэх оны төсвийн санал болох 927 ажилтантай байхаар саналаа хүргүүлсэн.

Энэ хүрээндээ шинээр ажиллах нийгмийн ажилтны арга зүй, албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах ажил хийгдэж байна. Мөн хүүхдийн олон нийтийн байцаагч сум, хороо бүрд ажиллахаар шинээр тусгасан" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж