Намсрайжавын Энхчимэг НИТХ-ын сонгуульд нэр дэвших батламжаа авлаа

сонгууль-2024

Намсрайжавын Энхчимэг НИТХ-ын сонгуульд нэр дэвших батламжаа авлаа

Намсрайжавын Энхчимэг НИТХ-ын сонгуульд нэр дэвших батламжаа авлаа

Улс төрийн шинэ, хүчтэй сөрөг хүчин болох Үндэсний эвсэл НИТХ-ын 2024 оны сонгуульд “Иргэн баян бол хот баян” мөрийн хөтөлбөрийг боловсруулан “Хотоо хулгайчаас, бохирдолтоос, үнийн өсөлтөөс, цаг алдалтаас аваръя” уриатайгаар оролцож байна.

Өнөөдөр “Үндэсний эвсэл”-ээс орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэх, батламжаа гардан авлаа.

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшигч Намсрайжавын Энхчимэг:

Миний хувьд 2018 оноос эхлээд Баянгол дүүргийн 26-р хороог төрийн сургуультай болгох иргэдийн хөдөлгөөнийг удирдаж явснаас эхлээд 2020 онд дүүргийнхээ төлөөлөгчөөр дөрвөн жил ажилласан.

Өдгөө надтай зэрэгцээд ажиллаж амьдарч, ижил "зовлонг" туулаад явж байгаа иргэн бүрийн дуу хоолой болох чин хүсэл зоригтойгоор НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.

Өнөөдөр манай Монгол Улсын зовлон, тэр тусмаа Улаанбаатар хотын зовлон юу байна гэвэл төсвийн хулгай нүүрлээд байна.

Хулгайчдад хяналт тавихгүй боломжгүй байгаа учраас шийдвэр гаргах түвшинд орсон хүн болгон дураараа аашилж, дураараа хулгай хийж байна.Үүнд хүн болгон санаа зовдог ч яаж оролцохоо мэдэхгүй байна.
Тиймээс 

Үндэсний эвсэл мөрийн хөтөлбөрөөс онцлоход 

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-Монгол Улсын нийт хүн амын тал нь буюу 1.7 сая иргэн амьдардаг хотын удирдлага, төсвийн захирагчийг сонгодог сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлж байна. Иргэддээ хандаж хэлэхэд одоо өөр сонголт хийх цаг нь болсон.

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 30 жилд нь өнөөдрийн эрх баригчид хотын удирдлагаар ажиллажээ.

Маш олон сайхан нэртэй мөрийн хөтөлбөрийг гаргаж ирсэн. Энэ нь ажил хэрэг болж, асуудал шийдэгдсэн зүйл алга. Ногоон автобус, агаарын бохирдол, түлшний үйлдвэр гээд хулгай хийсэн асуудлууд нь гарч ирсээр л байна.

Нийслэлийн төсөв 2020 онд 800 тэрбум, 2022 онд 2 их наяд, 2024 онд 5 их наяд төгрөг болж өссөн. Хотын удирдлагуудад эрх мэдэл, мөнгө дутаагүй, сэтгэл дутсан гэж харж байна.

Бид үндэстнээрээ үйлдвэрлэгч болох хэрэгтэй.  гэв.

Үндэсний эвслийн сонгуулийн штаб

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж