Сонгууль 2024: М.Тулгатын баг дүүргээ аврах уу?

Сонгууль 2024: М.Тулгатын баг дүүргээ аврах уу?

Сонгууль 2024: М.Тулгатын баг дүүргээ аврах уу?

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа эхэлж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцож буй нам, эвслийн нэр дэвшигчид өөр өөрсдийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, зорилгоо тодорхойлчихсон учраас иргэд, сонгогчиддоо түүнийгээ танилцуулж эхэлжээ.

Энэ дундаас онцолж харвал Баянзүрх дүүргийн Ардчилсан намын нэр дэвшигчдийн онцолж харвал "Дүүргээ аваръя" уриа дэвшүүлжээ. Баянзүрх дүүрэг бол хамгийн олон хүн амтай том дүүрэг.

Тиймээс ч энэ дүүргийг аварч чадах, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах нэр дэвшигчдээр багаа бүрдүүлсэн онцлог ажээ. Ардчилсан намын лидер М.Тулгатаар ахлуулсан Баянзүрхийн ардчилсан нам нийслэлд хүч үзэхээс илүү дүүргийн анхан шатанд өрсөлдөж, дүүргээ аварч, өөрчлөх бодлого баримталж энэ удаагийн сонгуульд оролцож байна.

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, мөн УИХ-д нэр дэвшсэн эмч, доктор Г.Ууганцэцэг нар нийслэлд бус дүүрэгт, сонгуулийн анхан шатанд нэр дэвшиж байгаа юм.  Хэрэв Баянзүрх дүүргийн сонгуульд Ардчилсан нам ялвал Дүүргийн засаг даргаар М.Тулгат томилогдох юм байна. М.Тулгатын баг “дахин төлөвлөлтийг гацаанаас гаргах”, “дүүргээ хогноос салгах”, “хөрсний бохирдлыг шийдэх”, “худалдаачид, бизнес эрхлэгчдээ дэмжих”, “СӨХ-ийн эрхзүйн байдлыг шинэчлэх” зэрэг зорилт тавьжээ. “Нийслэлд 1990 оноос хойш 7 удаа сонгууль болоход 6 удаад нь МАН ялж удирдсан. Өнгөрсөн 34 жилийн 30 жилд Улаанбаатар хотыг дангаар удирдсан МАН хариуцлага хүлээх цаг нь болсон. Тийм ч учраас бид Дүүргээ аваръя! уриатай энэ сонгуульд оролцож байна” гэж Баянзүрх дүүргийн 6-р хороонд нэр дэвшигч Э.Энхдөл онцолсон юм.

М.Тулгатын баг дүүргээ, хотоо аварч чадах уу? Нийслэлчүүд бидний амьдарч буй дүүрэг, хороо хогноосоо салж, хөрсний бохирдлоо шийдэж, амар тайван амьдрах боломжийг бий болгох тийм багийг сонгох чухал сонгуулийн сурталчилгаа эхэллээ.

Энэ 14 хоногийн хугацаанд та бүхэн хэний баг таны амьдарч буй хот, дүүрэг, нийслэлийг аварч, өөрчилж чадах вэ гэдгийг сайн шинжиж, сонголтоо хийцгээе. Таны сонголт хийх өдөр аравдугаар сарын 11-ний өдөр байх юм.

БЗД-ийн Ардчилсан намын сонгуулийн штаб

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 28 минутын өмнө 202.55.191.130

энэ баагий одоо хэрээ мэдэж, бяраа танимаар байна аа. хүн чанараар хөлийн чигчий хуруу шиг баагий гэдгийг чинь хүмүүс мэдчихээд сонгохгүй байна ш дээ. болороогийн нөхрийг яалаа. лифтний хонгилд цогцсыг нь өмхийртөл байлгаж, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйг яаж доромжилж, мөрдөж, сүүлд нь талийгаачийг архи уусан, согтуу гэж яаж гүтгэж байлаа.

Avatar

Нэргүй 26 минутын өмнө 202.55.191.130

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 25 минутын өмнө 202.55.191.130

"улаан бал М.Тулгат" гээд хайгаад үзээрэй. нүдний булай.

Avatar

Нэргүй 51 минутын өмнө 59.153.115.98

Эд нар хэрэлдэж маргалдах тээг тээр болохоос өөр нэмэргүй дээ.Хориг саад л болно

Avatar

Нэргүй 57 минутын өмнө 66.181.185.89

Баянзүрх дүүрэг балраагүй байгоо ! Харин та нар муусайн Женкогийн гөлөгнүүд л харин дүүргийг сүйрүүлж мэднэ ?! Яагаад гэвэл та нар өлөн бөөснүүд, дүүргийг үсгүй хусна !
МАН-ыхан арай цатгалан учир ядахдаа үс сэвсий нь үлдээ нэ шүү дээ !

Avatar

Зочин 2 цагийн өмнө 103.161.242.169

УИХ ялагдаад НИТХ байсан доош орж бн

Avatar

Зочин 2 цагийн өмнө 103.212.117.236

Тулгат гэж явцгүй нөхөр бнаа одоо болимоордоо

Avatar

Зочин 2 цагийн өмнө 66.181.160.31

Тулгат хүн чанар, бусдыгаа гэсэн сэтгэл дутуу л даа. Бусдаар яахав бдаг л залуу

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.180.242

АН, сөрөг талын хүмүүсийн нэр төрийг гутааж бузарлаж байж төрийн эрхэнд гарахыг оролддог, Эх оронч хүмүүсийн дүр эсгэн,шудрага хүмүүс болж жүжиглэнэ,Тэгээд төрд гарах бүрдээ улс сүйтгэнэ, Эдийн засгийг сүйрүүлж ,төрийн данс улайлгаж,гадаад үлэмж өрд оруулж иргэдийн амьдралыг хүндрүүлнэ,Цөөн хэдэн луйварчдыг баяжуулж,бусдыг ядууруулна,Хөдөлмөрийг нь мөлжүүлнэ,Шуналаа дийлэхгүй,нийгмийн өмчийг идэж ууж хулгайлах ажилд шууд орно,

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 192.82.66.101

БЗД-г сэвхийтэл хөгжүүлчихээр баг байна өө

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 139.5.218.174

тулгат болио

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.71.101.100

М.Тулгат ялна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж