"Фитч" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг B+ болгон шинэчилсэн нь нийслэлээс олон улсын хөрөнгийн зах зээлд 500 хүртэлх сая ам.долларын бонд гаргахад өртөг буурч, бага зардлаар босгох боломж олгоод байна.
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нийслэл гадаад зах зээлд бонд гаргах зорилго тавьсныг УИХ, Засгийн газар хуулиар зөвшөөрч, эрх олгосон.
Ингэснээр нийслэл өнгөрсөн оны сүүлээс эхлэн олон улсын хөрөнгийн зах зээлд бонд гаргах ажлыг эхлүүлсэн. Энэ нь нийслэлийн хувьд анх удаа эхлүүлж буй ажил бөгөөд олон улсын хөрөнгийн зах зээлээс бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтийн эх үүсвэр босгож чадсанаар гэр хорооллыг барилгажуулах ажил далайцтай эхлэх боломжтой болох юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуулын мэдээллээр энэ оны сүүлээр 500 хүртэлх сая ам.долларын бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж буй. Бондоор боссон хөрөнгийг “Сэлбэ дэд төв”-ийг санхүүжүүлнэ.
“Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны 2200 нэгж талбарыг чөлөөлж, 12 мянган өрхийн орон сууц барина. Нийт 2206 айлын газрыг чөлөөлөхөөс одоогоор 1500 айл нь газраа чөлөөлж нөхөх олговор авсан. Энэ онд багтаан газар чөлөөлөх ажлыг дуусгана. Ирэх сард багтаан нийт 158 га талбайд баригдах 12 мянган орон сууцны гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлаж, сонгон шалгаруулалтыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.
Мөн тус төвд 12 мянган айлын орон сууцаас гадна 960 хүүхдийн суудалтай гурван сургууль, долоон цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, спорт ордон байгуулна. Орон сууцууд нь гурван төрөл. Нам давхрын буюу амины орон сууц. Дунд давхрын орон сууц нь таван давхар. Төв замаа дагуулж өндөр давхрын орон сууцыг үйлчилгээний байгууламжтай хамтатган барина.
“Сэлбэ дэд төв”-ийн дэд бүтцийн ажил бүрэн дууссан. Мөн тус төсөл 2028 онд хэрэгжиж дуусна. “Сэлбэ дэд төв”-ийн дараа Чингэлтэй, Хайлааст, Таван буудал, Дарь-Эх, Дамбадаржаа орчмын айлуудтай газраа байраар солих арилжааны хэлэлцээр хийнэ. Ингэснээр цаашид гэр хорооллыг орон сууцжуулахад газрын нөөц сан бүрдэнэ.
“Сэлбэ дэд төв”-ийг түшиглэн хот байгуулснаар дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 25,295 ажлын байр бий болно. Агаарын бохирдол 22 хувь, авто замын түгжрэл 36.3 хувиар буурах тооцоолол гарчээ.
Үе, үеийн Засгийн газар нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилт тавин ажилласан ч хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж чаддагүйгээс үр дүн гаргаж чадалгүй өнөөдрийг хүргэсэн.
Тиймээс ч агаар хөрсний бохирдлыг бууруулах, түгжрэлийг шийдэх гарц нь гэр хорооллыг барилгажуулах гэж үзэн, 20 минутын хот байгуулах зорилго тавьсны эхнийх нь “Сэлбэ дэд төв” төслөөр хэрэгжих болж буй. Энэ үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ ахисан нь нийслэлчүүдийн хоолойд тулсан олон жилийн ужиг асуудлыг шийдэх бололцоог олгоод байна.
Ер нь энэхүү зээлжих зэрэглэл ахисан нь нийслэл олон улсад бонд гаргахад эерэг нөлөө үзүүлэх төдийгүй банкуудын зэрэглэл ч дагаад ахисан эерэг мэдээллийг дагуулаад буй. Энэ нь цаашдаа банкаар тогтохгүй хувийн хэвшлүүд гадаад зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэхэд эх үүсвэрийн хүү буурах таатай нөхцлийг ч бүрдүүлээд байна.
Олон улсад зээлжих зэрэглэл тогтоодог гурван агентлаг байдгийн нэг нь “Фитч” юм.
Монгол Улс 2011 онд зээлжих зэрэглэлээ тогтоолгоход“Фитч” В+ үнэлгээг өгсөн байдаг. Гэвч 2013 оноос дээрх агентлагуудын Монгол Улсад өгөх үнэлгээ буурсаар 2016 онд хамгийн доод шатандаа очсон.
Дефольт ч зарлаж болзошгүй эрсдэлтэй нүүр тулсан тул Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох сонголт хийснээр эдийн засаг аажмаар сэргэж, 2018 онд “Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В ангилалд оруулсан байдаг. Түүнээс хойш Засгийн газар уйгагүй ажилласнаар зээлжих зэрэглэл сайжирч, 10 гаруй жилийн өмнөх тогтвортой түвшинд ахиулж чадсан нь энэ юм.
Г.ХОРОЛ
Монгол орон 2024-09-27 192.82.66.243
1990 оноос хойш УБ хотыг МАН 30 жилд нь дангаараа ЗАСАГЛАСАН, харин АН 4 жил л Засагласан. 2000 оноос хойш Монголын Улс Төрийн Тогтолцоо бүхэлдээ ДАМПУУРЧ Авилгалжин, Хууль Стандарт огт хэрэгуихээ больж БУРУУ Замаар орсон.
Зочин 2024-09-27 103.212.117.236
Баруун талын гэр хорооллын янданг цөөлсөн бол илүү их утааг бууруулж чадахаар байлаа баруун хойноос ИХЭВЧЛЭН салхилдаг гэж мэдээд бгаа байж энэ хотын дарга илжигнээсч илүү зөрүүд нөхөр бололтой боржур бноо
8 жил гацаасан мөртлөө одоо нээх 2024-09-27 64.119.29.63
Аль 2014 онд АН эхлүүлсэн төслийг сүүлийн 8 жил гацааж гацаачаад одоо нээх сонгуулийн өмнө сэхээ орсон юм шиг байх юмаа энэ МАН-хан
Нэргүй 2024-09-27 122.201.31.224
Фич.
Нэргүй 2024-09-27 139.5.219.186
Нийслэлийн салхин дээр байгаа 50 000 айлыг оронсууцжуулхад түгжрэл УТАА, сургууль цэцэрлэг КОМООРОО шийдэгдэнэ гэж мөн ч олон удаа хэлсэн…. Т1 хүн тэг дундуур нь гэж одоо л нэг сэхээ орж хагас ухаан орж…. 10% бол заавал авлигдана…Гэвч энэ олон айлыг орон ёууцанд оруулснаараа Намхан баагий маань яахав үүргээ 50% биелүүлж буй…
Нэргүй 2024-09-27 66.181.184.200
500 сая$ бонд босгоно гэчвү дээ. саяын босгосон 500 тэрбумаар Нянборжуур Арабын шейх шиг л бүжиглэлээ. Ямар үнэтэй боржуурыг хэд нугалж шахаад байнаа. Данх эзэндээ 300 тэрбумыг бэлэглэчихсэн. Улсын ганц цахилгаан станц барихгүй байж хувийн бизнесийг ингэж дэмжсэн түүх хаана байна. Хууль ч үйлчлэхээр болилоо