"The Hu" хамтлаг Европ дахь аялан тоглолтоо өндөрлөлөө

"The Hu" хамтлаг Европ дахь аялан тоглолтоо өндөрлөлөө

"The Hu" хамтлаг Европ дахь аялан тоглолтоо өндөрлөлөө

"The Hu" хамтлаг Европ дахь аялан тоглолтоо өндөрлөлөө. Тэд 2024 оны эхний аялан тоглолтоо Австралиас эхэлж байсан бол 2024 оны есдүгээр сарын 4-26-нд Европын орнуудаар аялан тоглолтоо хийж дуусгалаа. Тодруулбал, "Хишигтэн" нэртэй аялан тоглолтоо есдүгээр сарын 4-26-ны өдрүүдэд Финланд, Эстони, Латви, Польш, Герман, Чех, Австри, Итали, Хорват, Швейцарь, Франц, Испани зэрэг улсуудад хийжээ.

Хамтлагийн залуус эх орондоо хэсэг хугацаанд амарч, "Нар Сар" нэртэй бүрэн хэмжээний тоглолтоо хийхээс гадна Үндэсний баяр наадмын нээлтийн концертод оролцсон.

Мөн хамтлагийн продюсер, хүннү рок урсгалыг үндэслэгч Б.Дашдондог болон тус хамтлагийн АНУ дахь албан ёсны лэйблтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр "The Hu" хамтлаг долдугаар сарын 20-нд "АРА" фестивальд шоу тоглолтоо хийж, Монголынхоо сонсогчдод ая дуугаа хүргэсэн.

Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг. Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр /2019.11.27/  "The Hu" хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг хүртээсэн билээ. Анх 2005 оноос Чингис хаан одонг олгож эхэлсэн бөгөөд энэ жил “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондогт тус одонг гардуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-27 103.57.94.202

дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, өөрийн гэсэн пенүүдтэй. яах Монголчуудын онцлогийг шингээсэн уран бүтээлээрэй яах аргагүй Монголын нэрийг гаргаж буй хамтлаг да. мундаг залуусдаа амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2024-09-27 66.181.182.224

шал тэнэгүүд үздэг хүн байдаг юмуу?! түй чёрт !!! далд орморууд!!!

Avatar

Нэргүй 2024-09-27 103.57.94.202

эдний хаана нь ч хүрэхгүйдээ атаархаа юу.

Avatar

Зочин 2024-09-27 202.126.91.169

Со- гийн Ганнам чинь Монгол бүжгийн хөдөлгөөнийг хуулж алдаршсан дуучин.Дуучин нь өөрөө яагаад тэгж их алдаршсанаа одоо болтол ойлгодоггүй гэж ярьсан шүү.

Avatar

Нэргүй 2024-09-27 172.91.182.247

Эргүүтдэг байна ш дээ

Avatar

Зочин 2024-09-27 202.126.91.169

Монголын морин хуур ардын урлагийг л рок поп стилээр орчин үеийн хүмүүст таниулж буй л хэлбэр.Гадаад хүмүүст сонин байдаг шиг байгаа юм.Чингис хаан нэртэй өвгөнөөс илүү гарах нэртэй юм монголоос хэзээ ч гарахгүй байхаа тэр залууд хэлэхэд.

Avatar

ZOCHIN 2024-09-27 58.160.64.25

HU BOL MONGOL HUMUUSIIN NERIIN HUUDAS YMUUDAA… DAVGADORJ HAKUKO GOVI . GEED L DELHIID MONGOL GEDEG HUMUUSIIG SURTALCHLAHAD ASAR IH UR DUNG AVCHIRSANSHUU….GAIHAMSHIG….

Avatar

Зочин 2024-09-27 202.21.126.30

Авъяаслаг, хөдөлмөрч залуус даа. Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж яваа мундаг залуус. Пянзыг нь сонсч үзээрэй. Үнэхээр гайхамшигтай шүү.

Avatar

Нэргүй 2024-09-27 139.5.219.186

Күэй яахав болж бна… Чингис гээд өөрийгөө нэрлэчихсэн 1 өвгөнөөс хавь илүү дээр дээ… Со-гийн ГАННАМ-ыг давж гарсан бхоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж