"Оскар"-ын шагналд Монгол Улсыг төлөөлөн оролцох кино уран бүтээлийн сонгон шалгаруулалтад найруулагч П.Золжаргал "Баавгай болохсон", найруулагч Ж.Сэнгэдорж "Чимээгүй хотын жолооч" уран сайхны киногоо нэр дэвшүүлэхээр тус тус Монголын кино урлагийн зөвлөлд материалаа өгсөн аж. Гэтэл хоёр киног Оскарын анхан шатны сонгон шалгаруулалтад оруулахаас татгалзсан нь найруулагч болон кино зохиолч, иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулаад буй. Учир нь найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч" киноны зохиолч Т.Номуунзул нь Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн юм.
МКУЗ-ийн зүгээс ашиг сонирхлын зөрчил гэж үзэн түүний киног Оскар-ын наадмын шагналын анхан шатны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан.
Энэ талаар Т.Номуунзул, өөрийн зохиосон киногоо явуулсан ч татгалзсан хариу авлаа. Зөвлөлийн гишүүн байгаад нэмэр алга гэсэн юм.
Зохиолч Т.Номуунзулаас уг асуудлын талаар байр суурийг нь тодруулахад, өөрийн зохиосон киногоо "Оскар"-ын наадмын сонгон шалгаруулалтад оролцуулахаар Кино урлагийн зөвлөлд материлаа өгч болох эсэхийг хуульчаас асуусан. Хуульчийн зүгээс намайг өөрийнхөө болон хамт өрсөлдөж байгаа уран бүтээлд саналаа өгөхгүй бол киногоо нэр дэвшүүлж болно гэсэн. Гэтэл би өөрөө Кино урлагийн зөвлөлийн гишүүн болохоор бусад гишүүд надтай хамт ажилладаг учир үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж үзээд хассан гэж хэлсэн. Би тэр хуралдаанд өөрөө суугаагүй яагаад гэвэл санал өгөх ёсгүй болохоор. Олонх нь тэгж шийдсэн бол надад хэлэх үг алга. Гэхдээ би өөрөө Кино урлагийн зөвлөлийн гишүүн байлаа гээд өөрийн зохиосон киногоо нэр дэвшүүлж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй юм билээ.
Мөн Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн байлаа гээд би кино хийхгүй байна гэж байхгүй. Тэглээ гээд хийсэн киногоо ашиг сонирхлын зөрчилтэй гээд хасуулахаар харамсалтай байна.
Анхнаасаа ашиг сонирхлын зөрчил үүсэх учир киногоо нэр дэвшүүлж болохгүй гэсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан" гэв.
-Монголын кино урлагийн зөвлөл кино уран бүтээлийг гадны зах зээлд гаргах чиглэлд ямар зарчим баримтладаг вэ?
-Кино урлагийн зөвлөл байгуулагдсан цагаасаа хойш Монголын олон киног гадны зах зээлд гаргасан. Фестивалиудад оролцоход дэмжлэг үзүүлдэг. Өнгөрсөн жил Каннын кино наадамд "Баавгай болохсон" киног явуулахад тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлсэн. Энэ мэт монгол киног гадагшаа гаргахад бүхий л талаар дэмжлэг үзүүлдэг. Кино уран бүтээл хийж буй залуу уран бүтээлчдийг мөн дэмжин ажиллаж байгаа.
-Иргэд болон зарим уран бүтээлчдийн зүгээс Монголын кино урлагийн зөвлөл маш хаалттай үйл ажиллагаа нь нээлттэй бус гэдэг шүүмжлэлийг хэлж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна.
-Кино урлагийг дэмжих сангаас зарлагдсан төсөлд сонгогдоогүй уран бүтээлийн мэдээллийг нийтэд ил тавьдаггүй. Тухай уран бүтээлийн оюуны өмч, кино зардал зэрэг мөнгө санхүүтэй холбоотой асуудал байдаг учир ил байх боломжгүй. Харин кино зохиолч, найруулагчийн зүгээс яагаад өөрийнх нь уран бүтээл шалгараагүй тухай мэдээллийг бичгээр хүсэлт өгөөд хариу авах боломжтой байдаг.
Зочин 2024-09-27 103.212.116.76
Ерөнхий сайдын ахын хуучин эхнэр энэ зөвлөлийг даргалдаг гэхээр инээдтэй сонсогдож байгаа биз. Энэ бол Л.Оюунэрдэнэ, Херо Баатар хоёрын дохио зангаагаар ажилладаг, анхнаасаа ашиг сонирхолын зөрчилтэй тоглоомын байгуулага…
Зочин 2024-09-27 66.181.179.139
Энэ зовлол чинь хаашаа юм Цензур тавьдаг зовлол юм уу Уран бутээлчид аль болохоор олноороо оу зах зээл гарвал сайн баймаар юм Номин сайд яг соц уе шиг ажиллаж байна яоорсдоо асар их монго зарцуулдаг