СХД-ийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн ажил эхэллээ

2024-site 10

СХД-ийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн ажил эхэллээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
СХД-ийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн ажил эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй 43 нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж, хариуцлагын гэрээг байгуулав. Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулсныхаа дараа үг хэлэхдээ “Энэ удаагийн СХД-ийн МАН-аас боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, эрх зүй, инженер, хүн ам зүй гээд салбар салбарын шилдэг төлөөллүүдийг нэр дэвшүүлж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд СХД-т боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, зам талбай гээд олон салбарт хөрөнгө оруулалт хийн бүтээн байгуулалтаар дүүрэн байсан.

Харин ирэх дөрвөн жилийн орон нутгийн сонгуульд бид бүхэн хүндээ илүү төвлөрсөн, ногоон эко орчныг бүрдүүлсэн 20 минутын хот болох хөгжлийн төлөвлөгөөг барьж байна. Сонгинохайрханчууддаа манай намаас нэр дэвшиж байгаа 43 нэр дэвшигчээ багаар нь дэмжихийг хичээнгүйлэн хүсэж байна” хэмээн онцлов.
Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Намын хороо Засгийн газрын дэвшүүлж буй “20 минутын хот” концепцыг хэрэгжүүлэх, “СОНГИНОХАЙРХАН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТ” гэсэн уриатай мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.179.26.234

УБ хотыг хогийн сав болгосон газрын наймаачин урд зүгийн зээ авилгач 60 тэрбум гээд бузар бүхний эзэн Ми.Энхболдын охиныг СХД-н оршин суугчид хэзээ ч дэмжихгүй….

Avatar

зочин 31 минутын өмнө 66.181.180.242

АН ,бусдыг гүтгэн нэр төрийг нь бузарлаж байж муу аргаар төрд гарахыг оролддог, Нийгмийг худал хуурмаг мэдээллэр хуурч,иргэдийн тарихийг нь угаана,Тэд мэдээллийн хэрэгсэлд монополь тогтоож чаджээ, Тэдний хувьд бусдыг гүжирдэж гүтгэх, иргэдийн толгойг хэдал мэдээллээр угааж бузарлах нь ардчилал гэнэ, Тэд төрд гарах бүрдээ улс орноо сүйрүүлдэг,Эдийн засгаа унагаж,төрийн данс улайлгаж,гадаад үлэмж өрд оруулж,нийгмийн өмчийг идэж ууж,иргэдийн амьдралыг хүндрүүлдэгийг бүү март

Avatar

зочин 27 минутын өмнө 66.181.180.242

АН бол хоёр хөршдөө дайсагнаж байж улс орноо хөгжүүлэх юм гэнэ лээ,Барууныг илт дэмжигчид,Нацистүүдийн найзуулд

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.91.232

Самданнямын Мөнхчулуун гэгч жийгдсэн үү… Дүүргийн МАН-ын харцуулыг атгасан Хар Баярсайхан гэдэг нь яасан бэ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.184.200

Хулгайчидын идэж уух хэргээс хэтэрлээ. гэхдээ хяналттай төр бий болгохгүй бол идэх юм олдохоо больсон. Энэ улс орноо нийлж фракц болж идэхээс хөгжүүлэх санаа юу ч алга.

Avatar

cf 3 цагийн өмнө 103.212.117.17

Eedee uls ornii ireedui ch ungutei saihan haragdaj baina daa amjilt nuhuduu

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.212.117.125

Баахан МАНгар коммунист ууд идэж ханаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж