Ливанчууд түүх давтагдах вий гэхээс айж байна

Ливанчууд түүх давтагдах вий гэхээс айж байна

Ливанчууд түүх давтагдах вий гэхээс айж байна

Израилийн агаарын цохилтоос болж амиа алдсан ливанчуудын тоо 620 хүрсэн. Бүс нутагт нөхцөл байдал хурцадсан тул Ливаны өмнөд хэсгээс тэд хэдэн мянгаараа дүрвэж байна.

Израилийн засгийн газар ийм алхам хийснээр Хезболлагийн дайчдыг Ливаны төв хэсэгт орших Литани голоос цааш түлхэх боломж гарч магадгүй юм. Ингэснээр Израиль дайны зорилгодоо хүрч, хойд хилээ баталгаажуулах бөгөөд Израилийн хойд нутгаас дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн 600 мянга орчим иргэнээ буцаан авчрах боломжтой болно. Өдгөө Ливаны хилийн ойролцоо Израиль олон мянган цэргээ байрлуулаад буй.

Гэхдээ энэ бол цоо шинэ үйл явдал биш. Израиль 1982 онд Ливанд довтолж, нийслэл Бейрутийг бүслэн авсан. Үүний үр дүнд бүс нутаг тэр чигээрээ гамшгийн байдалд орж байв. Газрын довтолгоо олон мянган энгийн иргэний амь насыг хохироож, хэдийнэ эмзэг болсон байсан Ливаны улс төр, эдийн засгийг улам эмх замбараагүйтүүлсэн. Израилийн хойд хэсэгт заналхийлээд буй Хезболла бүлэглэлийн үүсэл эндээс эхтэй.

Тухайн үеийн довтолгоо нь мөн л өнөөдрийнх шиг Палестин, Израилийн мөргөлдөөнөөс үүдэлтэй байв.

1948 онд Израиль улс байгуулагдсан палестинчуудын хувьд сүйрэл байжээ. Өвөг дээдсийнхээ газар нутагт амьдарч байсан 750 мянга гаруй палестин хүн Израилийн хүчирхийллийн улмаас очих газаргүй болсон байна.

Ливанд 1964 онд Палестиныг чөлөөлөх байгууллага байгуулагдсан. Үүний дараа Ливаныг зорих дүрвэгсэд ихэсчээ. Тус байгууллага 1970-аад оны дунд үед 20 мянга гаруй дайчин элсүүлж, Ливанаас Израиль руу дайралт хийхэд бэлтгэсэн. Израиль улс 1982 онд тус байгууллагыг устгах зорилгоор Ливан руу довтолжээ. Хэдэн зуун танк хөлөглөсөн 40 мянга гаруй израиль цэрэг Ливаны өмнөд хилээр хуурай замаар, Сидоны эргээс далайгаар, Бекаа хөндий, Бейрут руу агаараас гээд гурван цэгээс довтолсон юм.

Уг халдлагаар Бейрут хоёр сарын турш бүслэлтэд орж, ус, цахилгаан тасарсан. Хүчтэй бөмбөгдөлтийн дараа үндсэн хэрэгцээгээ хангах боломжгүй болсон 19 мянга орчим хүн нас баржээ.

Улмаар Ливаны эрх баригчид АНУ, Франц, Итали, Их Британид хандан тусламж хүссэн. Эдгээр улс Ливанд энх тайвныг сэргээх, туслах зорилгоор олон үндэстний энхийг сахиулах хүчийг байгуулж байв.

ХЕЗБОЛЛАГИЙН ҮҮСЭЛ

Дээр дурдсанчлан Израиль улс Ливанд довтолж, эзлэн түрэмгийлж, Бейрутыг бүслэн, хүмүүсийг үй олноор хөнөөсөн нь Хезболлаг бий болгосон юм. Израилийн Батлан ​​хамгаалахын сайд асан Эхуд Барак 2006 онд ярилцлага өгөхдөө “Бид тэнд байсан учраас Хезболла бий болсон” гэжээ.

Израилийн түрэмгийлэл нь Ливаны баруунтай харилцах харилцааг муутгав. Ливан, Палестины олон мусульманчууд үндэстэн дамнасан хүчинг Израилийн хамсаатан гэж үздэг. Америкчууд болон бусад барууныхан 1982 оноос хойш Хезболлагийн бай болсон. 1982 оноос хойших 10 орчим жилийн хугацаанд 80 гаруй америк, европ хүн Хезболлад барьцаалагджээ. Тэдний заримыг нь хэдэн сарын турш тамласан бол бусад нь цагдан хоригдож, нас барсан.

Израилийн 1982 оны довтолгооны зорилго нь Ливаны өмнөд хэсгээс өөрсдийг нь чиглэсэн дайралтыг зогсоох байсан. Гэвч энэ зорилгодоо тэд хүрч чадаагүй. Харин эсрэгээрээ олон ливан хүнийг Израилийн эсрэг босч, Хезболлад элсүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байна.

Израиль 1982 оны наймдугаар сард Бейрутаас ухарсан ч 2000 он хүртэл Ливаны өмнөд нутгийг эзэлсэн хэвээр байв. Энэ хугацаанд Израилийн эзлэн түрэмгийллийг эсэргүүцсэн гэж үзсэн олон ливан хүнийг хууль бусаар саатуулжээ. Заримыг нь хүнлэг бус нөхцөлд ямар ч үндэслэлгүйгээр баривчилсан аж. Мөн Израиль руу хууль бусаар шилжүүлсэн хүмүүс ч бий.

Нөхцөл байдал ийм байсан тул ливанчуудын нүдэр дээр Хезболлагийн хууль ёсны байдал нэмэгдсээр байсан. Улмаар 1989 онд Израилийн эзлэн түрэмгийллийг эсэргүүцэх Ливаны эрхийг баталгаажуулсан гэрээнд талууд гарын үсэг зуржээ.

Хезболла бүлэглэл 2006 онд анх удаа Израилийн нутаг дэвсгэрт нэвтэрч, гурван цэргийг хөнөөн, хоёрыг барьцаалсан. Үүнийхээ хариуд Ливаны хоригдлуудыг суллахыг шаардсан юм. Израилийн батлан хамгаалах хүчин хариу арга хэмжээ болгож Ливан руу агаар, далай, хуурай замаар довтолжээ.

ТҮҮХ ДАВТАГДАХ УУ?

Хамас бүлэг 2023 оны аравдугаар сард Израильд довтлох тэр цагийг хүртэл Ливан, Израилийн харилцаанд эргэлт гарч магадгүй гэсэн итгэл найдвар байсан. Тодруулбал, 2022 оны аравдугаар сард Ливан, Израиль хоёр АНУ-ын зуучлалаар тэнгисийн хилийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Үүнийг хоёр улсын харилцаа техникийн хувьд хэвийн болох эхлэх гэж тайлбарлаж байсан.

Гэвч Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямрал, Ливан дахь цуврал агаарын довтолгоонууд нь энэ итгэл найдварыг мохоов. Хезболла бүлгийнхэн Хамастай эв санаа нэгтэй байхаа амласны үр дүнд сүүлийн нэг жилийн хугацаанд Израилийн эсрэг хэд хэдэн удаа довтоллоо.

Агаарын довтолгооны улмаас Ливанд 620 орчим хүн нас барсан. Үхлийн аюултай хурцадмал байдлын дараагийн шат нь хуурай замын довтолгоо байж мэдэх юм. 1982 оны хуурай замын довтолгоо гамшгийн хэмжээнд хүрч, Ливан, Израилийн хил дагуу олон 10 жилийн дайныг эхлүүлсэн билээ. Тиймээс өнөөдрийн ижил төстэй довтолгоо Ливаны ард түмний хувьд сүйрэл авчрах вий гэж эмээж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнхбаяр 2024-09-27 199.197.5.10

Муухай Еврэйчүүдийг юунд нь өмөөрдөг байна аа.

Avatar

4 2024-09-27 103.57.95.138

Нэг талыг барьсан өрөөсгөл мэдээ орчуулж тавьжээ. Алан хядагчид бараг буруугүй шахуу юм байна

Avatar

Нэргүй 2024-09-27 203.217.139.240

Германчуудын зөв байсан юм бна даа.

Avatar

Нэргүй 2024-09-27 122.201.31.197

бүс нутагтаа ийм их дайсантай болсон Израйл нэг сулран доройтсон үедээ газрын хөрснөөс арчигдаж бүгд үхэх болно энэ бол үнэн ванга шиг хэлчихэе

Avatar

Ариун библийн эш үзүүллэг биeэлсэн 2024-09-27 202.126.90.240

Изриал бол eврeйчүүдийн үндсэн уугуул нутаг шүү.палeстинчуудын газар нутаг биш.Ecүсийн эш үзүүллэгээр eврeйчүүд Бурханы шийтгэлээр газар нутгаасаа түр хөөгдөж 2000 жил орох оронгүй газар сайгүй тарж бутарч тэнүүчилсэн билээ.Бурхан изриалчуудыг дахин эх орон нутагтаа эргэн ирэх болно гэж хэлсэн үг 1948онд биeэлсэн билээ.Ecүсээ изриалыг хамгаалж амар тайваныг өгөөч. Өөрийгөө үнэн аврагч Мисаяа гэдгээ тэдэнд илчилж мэдүүлж өгөөрэй.гэж залбирч байна. шалом.

Avatar

Нэргүй 2024-09-27 210.148.94.144

Одоо жишээ нь Туркууд Эртний түрэг угсаатны өлгий нутаг Монгол тэр тусмаа Орхоны хөндөө тиймээс бид тэнд Монголд улсаа байгуулна Орхоны хөндийг тасалж аваад тэнд амьдарч байсан хүмүүсийг нь хөөж явуулаад орон гэрийг нь булаагаад үр хүүхдийг нь алаад улсаа байгуулбал ямар уу?

Avatar

Нэргүй 2024-09-27 210.148.94.144

Турк Израйл хоёр яг ижил Одоогийн Туркууд жинхэнэ түрэгүүд биш гэдэг шиг Одоогийн жүүдүүд жинхэнэ Израйлчууд биш. Хуучны еврэйчүүд чинь шүшлэг шашнаа хаяад лалууд болсон. Шинэ цагийн жүүдүүд бол Одоогийн хойт кавказ, дон амьдарч байсан Хазарчууд мөн Христийн шашин наймаа хийх хориотой байсан учраас Жүүдийн шашинд орж наймаа хийх сонирхолтой байсан цагаан арьстангуудын нийлмэл юм шүү.

Avatar

Түүх 2024-09-27 66.181.160.62

туркууд моншол нутгийн нзэн бсан гэж ямар тэнэг нь чамд айлдаав түргүүд бол турк биш ,малаа

Avatar

Нэргүй 2024-09-27 210.148.94.144

Хүний бичсэнийг ойлгодоггүй юу дурак аа. Түрэгүүд турк биш шиг Одоогийн жүүдүүд эртний Израйлчууд биш гэж байна. Бичсэн юм уншаад ойлгодоггүй олгой толгой

Avatar

Нэргүй 2024-09-27 66.181.189.179

юу тарина түүнийгээ л хураадаг нь байгалийн жам билээ, өөд шидсэн чулуу өөр дээр нь унана ч гэж үнэн үг байдаг, анхнаасаа дайсагналгүй эв хамтаар хөгжлийн зам сонгосон бол өдий зэрэгт очихгүй байлаа хөгцөрсөн лалууд.

Avatar

Нэргүй 2024-09-27 66.181.179.164

Лалынхан нийлээд Израйлийг газрын хөрснөөс арчаасай билээ

Avatar

Нэргүй 2024-09-27 66.181.188.74

Чи муу хасаг их солиорч байх шив дээ. Монгол газарт хасаг нэр егч давраад байгаа шvv зайлаарай. Бvх дэлхийг бvрхэж байгаа лалын аюулаас сэрэмжлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-09-27 202.126.91.128

D O NGOS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж