УДБЭТ: 62 дахь улирлын тоглолтоо “Хунт нуур” балет, “Риголетто” дууриар нээнэ

УДБЭТ: 62 дахь улирлын тоглолтоо “Хунт нуур” балет, “Риголетто” дууриар нээнэ

УДБЭТ: 62 дахь улирлын тоглолтоо “Хунт нуур” балет, “Риголетто” дууриар нээнэ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон тоглолтын 62 дахь улирлын нээлтээ П.И Чайковский “Хунт нуур” балет, Ж.Верди “Риголетто” дууриар нээх гэж байна. Тус театрынхан жил бүрийн тоглолтын улирлын нээлтээ аравдугаар сард хийдэг уламжлалтай.

Энэ жилийн 62 дахь улирлын нээлтээ 2024 оны аравдугаар сарын 5, 6-нд П. И. Чайковский “Хунт нуур” балетаар, аравдугаар сарын 12, 13-ны өдөр Ж. Верди “Риголетто” дууриар тус тус нээж тоглохоор бэлтгэл, сургуулилалтаа хийж байна.

П.И.Чайковский “Хунт нуур” балет нь манай дуурийн театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр балетмейстер Төрийн шагналт,Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамьяндагвын дэглэлт, Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар тоглож, тайзны ерөнхий зураачаар Ардын зураач Ч. Гунгаасүх ажиллаж байсан. Энэ удаагийн нээлтийн тоглолтын удирдаачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг, хөтлөх найруулагчаар Т.Ганбаяр нар ажиллаж байна.

П.И.Чайковский “Хунт нуур” балет нь анх 1877 оны гуравдугаар сарын 7-нд Их театрт тоглож байжээ. Тус бүтээлийг П.И.Чайковский нь анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй нэг үзэгдэлтэйгээр бүтээж байжээ. Гэвч тус бүтээл нь хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болсон байна. Ийнхүү дэлхийн шилдэг сонгодог бүтээлийг 49 жилийн турш УДБЭТ-ын хамт олон өөрийн тайзнаа амилуулж байна. Харин нэр зохиолч Ж. Верди “ Риголетто” дуурь нь гурван бүлэг, дөрвөн үзэгдэлээс бүрдэх бөгөөд УДБЭТ-ын тайзнаа 1987 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр анх тоглож байжээ. Ийнхүү УДБЭТ-ын Тоглолтын 62 дахь улирлын нээлтийн Дэлхийн сор болсон сонгодог бүтээлээр эхлэхэд бэлэн болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж