Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоршиж байж хот хөгжлийнхөө замд гарч чадлаа

2024-site 10

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоршиж байж хот хөгжлийнхөө замд гарч чадлаа

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоршиж байж хот хөгжлийнхөө замд гарч чадлаа

 Бидний хот хөгжиж, дэлхийн жишигт хүрч болох юм байна, бид өөрсдөө асуудлаа зохицуулах боломжтой юм байна гэдэг итгэл сүүлийн нэг жилийн хугацаанд илт сэргэлээ. Зовлон тоочиж, өрөөний мухарт шигдэх биш асуудалд гарц хайдаг, газар дээр нь очиж ажилладаг жишиг тогтлоо. Магадгүй үүнээс хойш Улаанбаатар хотын удирдлагад хэн ч очсон энэ тогтоосон босгонд хүрэх шаардлагатай болох нь дамжиггүй.

Асуудлын гол нь Х.Нямбаатар гэдэг нэг баатард байгаа юм биш. Ажилсаг, тууштай магадгүй жаахан хэл ам таталдаг хүн гэдэг нь сайн хэрэг. Гэвч дангаараа бол энэ олон ажилд ганцаардаж, хүчгүйдэж таарна.

Тийм ч учраас нэгэн цагт Засгийн газарт хамтарч шударга ёсны төлөө ажиллаж байсан жишгээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй сайн гар нийлсний үр дүн гарч байна гэж хараад байгаа юм. Тэд бол өөр өөрсдийнхөө өрөг дээр бус нэг өрөг дээр ухаан зарж хамтарч чаддаг залуучууд юм байна гэсэн санаа.

Өнгөрсөн хугацаанд хотын асуудлууд чухам яагаад хуримтлагдаад байсан бэ гэдэг асуултын хариулт бол шийдэл нь удаан байсных гэдгийг бид нэг жилийн хугацаанд харлаа. Нэгхэн жилийн дотор нийслэлийн холбогдох 60 гаруй хуульд өөрчлөлт оржээ. УИХ-ын таван тогтоол гарсан байна. Энэ бүх хууль, тогтоол ямар учиртай вэ гэхээр шийдвэр гарахад садаа тээг болдог бүхнийг багасгасан гэсэн үг. Үүнийг хийхэд Улаанбаатарын удирдлага нь Засгийн газартайгаа нягт хамтарч байж л чадна. Хотын удирдлага иргэдийнхээ төлөө ажиллахад гар нь гавгүй, хөл нь дөнгөгүй болсон учраас хоёр сарын дотор 600 автобус оруулж ирээд үйлчилгээнд гаргаж чадаж байна. Хоёр хоногт зам тавьж чаддаг болчихлоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хууль эрх зүй зэргийг нь хасаад иргэдэд харагдах юу хийв гэдгийг зураглаад үзье.

Хотын дарга дээр төвлөрдөг нохой муур устгалаас эхлээд гудамж талбайн цэвэрлэгээ хүртэлх ажлыг дүүргүүдэд эрхийг нь өгч шилжүүлжээ. Улмаар Улаанбаатар хотын удирдлагууд нийтийг тээврийг сайжруулах, үер уснаас сэргийлэх ажилд ханцуй шамалж байлаа.

“Шунхлай”-гийн шатахуун түгээгүүр, “S’outlet” дэлгүүр, Гурвалжингийн гүүрний дэргэдэх аж ахуй нэгжүүдийг буулгаж, хаваржин мөс нүдэж, зунажин шавар зөөсний үрээр олон жилийн дунджаас асар их орсон бороонд Улаанбаатарын иргэд хохирсонгүй. Ирэх жил гудамж, замаар ус урсдаг байдлыг болиулна гэнэ. Нийслэлийн авто замын 80 хувийг шинэчилж байгаа ч энэ хүрээнд хийгдэж буй биз. Хойтон томоохон давхар зам, гүүрний бүтээн байгуулалтаа хийхдээ ч гараа сулалж авахыг зорьсон ч байх. Өнөөдөр гэхэд Яармагт нэг шинэ гүүр ашиглалтад орлоо. Дахиад Туул гол дээгүүр барих гурван ч гүүрний ажил нь эхэлсэн юм билээ. Одоо л “Метро барих гэдэг дэмий мөрөөдөл биш. Бодитоор хийх бололцоотой юм байна” гэдэг итгэл төрж эхэллээ. Том дэвшил шүү.

Нөгөө талд хот эзэнтэй болсон юм. Хотын алдагдсан өмчүүдийг эргүүлэн авч иргэдэд хэрэгтэй, тухтай хэлбэрээр ажиллуулж байна. Тухайлбал, Төв цэнгэлдэхэд энэ зун, намрын турш тоглолт боллоо. 2.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Урт цагааныг түрээсгүй эзэмшиж байсан хүмүүсээс нь авч, үжирч муудсан барилгыг нураалаа. Тэр газарт доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн бий болох юм. Заа, тэгээд 3, 4-р хорооллын хуучин ахуйн үйлчилгээний төвүүд, Ж.Хатанбаатарын завшсан эмнэлгийн зориулалттай барилгууд гээд юуг эс хэлж барах билээ.

Бонд босгож Бөөрөлжүүтийг цахилгаан станцыг санхүүжүүллээ. Улаанбаатар хот эрчим хүчний хараат байдлаас гарах боломж бүрдэв. Эрчим хүчтэй байж гэмээнэ үйлдвэрлэл хөгжиж, утааг бууруулах ажлуудыг хийх боломжтой болно.

Нөгөө талаас нь харвал өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа хамтран нэн түрүүнд шаардлагатай аж ахуйн ажлуудаа дуусгасан байна. Харин цаашдаа хийх томоохон төсөл хөтөлбөрүүдийг бид хойтон жилээс харна гэсэн үг.

Аар саар ажилд цалгардахгүй байх бүх бэлтгэл энэ жил дуусчээ. Тиймээс ч НИТХ-ын сонгуульд МАН Засгийн газрынхаа бодлогыг дэмжиж “20 минутын хотын хөгжил” уриатайгаар орж байгаа юм байна. Энэ бол хотыг шинэ шатанд гаргах ажлуудаа хийх итгэлтэй болсоных юм. Өнгөрсөн зуны сонгуулиар МАН ялалт байгуулж, Л.Оюун-Эрдэнэ ажлаа үргэлжлүүлэх эрхээ авчихсан. Харин одоо иргэд Х.Нямбаатарын ажлыг үргэлжлүүлэх эсэхээ удахгүй шийднэ. Үүний дараа Улаанбаатарын хөгжил хааш эргэхийг бид харах биз ээ.

Б.БОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hugshun tugzug 3 цагийн өмнө 118.235.12.55

Za bolj dee uuhais

Avatar

И 7 цагийн өмнө 103.168.34.159

Б.Болд хичнээн мөнгө аваа бол. Төсвөөс л өгсөндөө. Гар нийлж идэж ууж 2 биенээ магтсан тосгоны 2 төсөв, зээл, бондын хөрөнгөөр тоглохоор хамцуй шумлан орох шив. Хэлэх, хориглох сөрөг намуудаа кармандаа хийчихсэн. Цаашид хамтран цавчих БРОЖУР, АКУМЛЯТОР, ОЛОН ЧИГЛЭЛИЙН ТЭЗҮ, ОРОН СУУЦ,…

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.115.98

Тамын тогоондоо чи ганцаараа үлдлээ кккк

Avatar

Munkhjargal 8 цагийн өмнө 109.40.242.146

Zamaa hoyor ursulgatai bolgoj örgön hiigee chee!!!!!! Böön hol oir javdag övchtei, zaluu högshin xyyxeygyi bygd l ödör tutam bainga garch orno, stressgyi xyn gej bhgyi!!!!! neg heseg ni xyleen, nögöö xeseg ni stressdene ene bol buruu bygd l taiwan batalgaatai zorchihod ni tuslah tiim l zamiig gadaadad tawih ym!!!! Haramch Mongolchuudiin zamaar ayulgyi jawah stressgyi amidral huwi hynd yldehyy???? Haramchiinhan!!!!!

Avatar

Иргэн 9 цагийн өмнө 66.181.178.156

Сумьяабазарын хийсэн олон лайг бид мартаагүй шүү. Нямбаатар сонгуульд ялбал. Ард иргэд жинхэнэ хариуцлагатай иргэн болж, Төр хариуцлаггүй засаг болно.

Avatar

Зочин 10 цагийн өмнө 80.233.58.10

эд хүчээ нэгтгэж хулгайлсан юу ч гэсэн нян бактерийг сонгохгүй.

Avatar

Zochin 11 цагийн өмнө 202.126.90.194

мундаг

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.9.46.76

УБ хот иргэндээ хамгийн ээлгүй хот болсон. Явган хүний замаа хүн зөрөхөөргүй нарийн хийдэг, дээрээс нь скүүтертэй залуус энд тэндээс гарч ирээд дайрч алчих гээд, хотын хог зах замбараагаа алдсан юун хөгжил дэвшил.Та нарыг яасан ч сонгохгүй.

Avatar

Зочин 11 цагийн өмнө 202.126.90.194

Скүүтертэй залуус хүн дайрчих гээд .энэ л хэцүү

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.9.46.76

Алтай хотхоны урдах дунд голын далангаа гүйцээж хийхгүй бол сонгоно гэж горьдолтгүй шүү. ТВ-ээр дуусгасан гээд худлаа шоудаад байсан

Avatar

Зочин 2024-09-26 139.5.219.158

Бид сүүлийн 30 жил улстөр гэдэг юмаар үнэн бохирджээ. Аль нэг намыг сохроор даган туйлширч хагаралдан хашгиралдах нь нэн эмгэнэлтэй. Энэ байдлыг л улстөрч гэх эрхмүүд чадварлаг ашиглан улс орноо бутраан хөгжлийг гацаах боллоо. Энэ улсад нүүрлэсэн өр авлага, авилга, хээл хахууль, албан тушаалын наймаа, шүүх байгууллага, хэвлэлийн салбарын ялзралын буруутан нь үнэндээ сонгогч бид шүү. Сэрээч, асуудлыг тал талаас нь харж өөрийн гэсэн үнэлэлт өгч байгаач.

Avatar

Зочин 2024-09-26 139.5.219.132

Брожурын бизнес л цэцэглэлээ. 5 жил брожур солих ажлыг хориглочихвол ядаж нүхгүй замтай болох байх.

Avatar

d 2024-09-26 66.181.180.63

Заа ш** ш**. Бордюр л сайн сольж байна.

Avatar

Нэргүй 2024-09-26 66.181.182.76

Эднийг юу ч гэж магтсан энэ сонгуулиар яасан ч сонгохгүй

Avatar

Нэргүй 2024-09-26 66.181.184.200

Бондын 200 тэрбумаар дураараа наргиж , дунд чөмгөөрөө наргиж бнда.

Avatar

Нэргүй 2024-09-26 103.57.93.159

TAVISAN ZAMUUD CHINE MASH CHANAR MUUTAI BNA SHUU DEEEEE.HAIRAN MONGO

Avatar

::: 2024-09-26 217.79.200.128

арай л заваан бөг с долоолт уу

Avatar

Нэргүй 2024-09-26 202.9.40.234

Хийж бүтээж байгаа хүмүүсийг нам харгалзах дэмжиж урам хайрлаж хамтарч ажиллаж байх ёстой. Иргэд бид ч дэм өгөх хэрэгтэй. Нямбаатар бусдад загнуулж доромжлуулж байсан ч гэсэн сэтгэлээр унахгүй ажлаа хийсээр байгаа нь сайшаалтай. тэр хүн болгонд таалагдах албагүй. Харин нүдэнд харагдах ажлыг хийж бүтээж байвал иргэд бид ойлгож дэмжинэ. Нийслэл маань улам өнгөжиж сайхан болох болтугай

Avatar

Нэргүй 2024-09-26 103.168.34.57

hentiin uhaan homsdoluud UB-ig buzarlaj tonoj bndaa

Avatar

АН-ын ахмад гишүүн, зураач Тодын Отгонбаяр 2024-09-26 90.212.131.42

Нямбаатар түүний багийг нам харгалзахгүй дэмжинээ…

Avatar

собака семь 2024-09-26 66.181.160.106

dog seven

Avatar

Нэргүй 2024-09-26 202.9.40.145

худлаа попрохоо больчих! хөдөөний халтарууд дэвссэн улаан юмын харчихдаа хэдхэн сарын настай хогоор нүд хуурна бүтэхгүй ээ

Avatar

Нэргүй 2024-09-26 66.181.186.139

НЭРГҮЙ ГЭЖ БИЧСЭН НОВШОО, ЧИ БОЛ АВГАЙНХАА ӨВРӨӨС ГАРЧ ҮЗЭЭГҮЙ ГӨЛӨГ. АЖИЛ ГЭЖ МЭДЭХГҮЙ

Avatar

Зочин 2024-09-26 66.181.189.229

Нямбаатар чалаж бна. Дэмжинээ

Avatar

зочин 2024-09-26 66.181.180.242

АН сүйрүүлдэг,МАН сэргээдэг, Иргэд үүнийг бүү март

Avatar

Нэргүй 2024-09-26 103.168.34.120

Дутуу боловсролтой дураара дургиж байгаа нэг нөхөр энэ хотыг ямарч ирээдүйгүй зүгээр л нэг эмх замбараагүй хот болгож дууслаа

Avatar

зочин 2024-09-26 66.181.180.242

Ардчилагч гэх луйварчид бусдын нэр төрийг гутааж байж төрийн эрхэнд шургалан нийгмийн өмчөөс идэж уух л зорилготой,Эднийг төрд гаргаж байж бид цөөнгүй удаа хохирсон

Avatar

Зочин 2024-09-26 66.181.161.87

Хөгжлийн замдаа гарлаа гэсэн чинь Хэнтий угшлын Хятад хийцийн үнэтэй боржуураа давж чадахгүй бүдрээд уначих вий дээ.

Avatar

Нэргүй 2024-09-26 202.9.47.8

Хэнтийн тэнэгүүд хөгжүүлэхгүй ээ, улам улных болгоно

Avatar

зочин 2024-09-26 202.179.27.130

чи хэзээ ийм бүтээн байгуулалтыг харсан бэ? Тархины тураал минь .Чиний хүүхэд энэ хөгжүүлж байгаа улсад чинь цаашид амьдрана. .Үргэлжлэл нь мөнхөд юм шүү.

Avatar

Нэргүй 2024-09-26 66.181.188.150

Ард түмэн нь орлогогүй улных байхад цeмeнтэн ширэнгэ хэнд хэрэгтэй юм орон нутгийн сонгуулийн шоу үeлүүд л хөрөнгөтэй болоод дашин шог болно

Avatar

зочин 2024-09-26 66.181.166.196

Хаха, хөгжлийнхөө зам дээр гарчихсан юм ч алга л байна даа, бахь байдгаараа л байх биш үү

Avatar

A 2024-09-26 59.153.115.86

маш их юм хийж бна да ард түмэн ам сайтай ыайгаа байхаа урд нь хотын дарга нар ингэж хийж байгаагүй шүү

Avatar

Иргэн 2024-09-26 192.82.64.133

Хотын хөгжил гэж юуг хэлдэг вэ? Ард түмнээс татвараар цуглуулсан улс, орон нутгийн төсвийн мөнгийг хувааж авахын тулд замын хашлага, 10 сарын настай зам хучих, хэнд ч хэрэггүй камер тавих гэх мэт аргуудаар хувьдаа авахыг хэлэхгүй ээ.

Хотын хөгжил гэж АГААРЫН бохирдлын, дуу чимээний бохирдлын, хөрсний бохирдлын бууралт, Хотын иргэдийн аюулгүй эрүүл орчин дахь амьдралын чанарыг хэлнээ. Өнөөдөр Улаанбаатар хот иргэд нь хамгийн ихээр зам тээврийн осолд өртөж, бохир орчинд амьдарч, явган явж байхдаа

Avatar

Нэргүй 2024-09-26 202.72.243.182

хөгжчихсн байна шүү дээ бид нар л харахгүй хажуугаар нь харалгантаад байна

Avatar

dss 2024-09-26 87.200.108.210

Заза Монгол улс маань хөгжихлөө ашгүйдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж