50 орчим өрхийн эмнэлэг түрээсийн байр ашигладаг

50 орчим өрхийн эмнэлэг түрээсийн байр ашигладаг

50 орчим өрхийн эмнэлэг түрээсийн байр ашигладаг

Улаанбаатар хотод замбараагүй газар олголт хэрээс хэтэрсэн. Үүний уршгаар шаардлагатай барилга, байгууламж барих зайгүй болсон гэж хэлж болно. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулиар “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгож, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын бие даасан, нээлттэй, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах”-аар зүйлчилсэн. Уг хуулийн заалтыг хэрэгжүүлэх гол субъект бол өрхийн эрүүл мэндийн төв.

Гэвч өнөөдрийн байдлаар нийслэлийн 50 орчим өрхийн эмнэлэг, зориулалтын бус түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн удирдлагууд сүүлийн үед хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, зөвшөөрөлгүй болон иргэдийн амьдрах орчин нөхцөлд саад учруулж байгаа гарааш, хайс, хашлагыг үе шаттай буулгах ажлыг хийж байгаа. Гэвч урт хугацааны алдааг засах амаргүй. Хотын дарга өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллах үеэрээ Улаанбаатар хотын газрын асуудлыг шийдвэрлэж, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг хороо, өрхийн эмнэлгүүдийг шинэчилж, шинэ цогцолбор барих шаардлагатайг сануулсан.

Хүн амын өсөлт, хотжилт, шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн хурдацтай өсөлттэй холбоотой Улаанбаатар хотын хүн ам жил ирэх тусам нэмэгдэж байна. Нийслэл, дүүргээс жил бүр тодорхой хэмжээний санхүүжилтийг өрхийн эмнэлгийн барилгын засвар, үйлчилгээнд зарцуулдаг.

Өрхийн эмнэлэгүүд жилд дунджаар 4 сая гаруй үзлэг хийдэг бөгөөд нийт үзлэгийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг 42.7 хувь, гэрийн эргэлтийн үзлэг 39.9 хувийг эзэлж байна.

Иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулах хамгийн эхний алхам бол өрхийн эмнэлгүүдийн орчин, тусламж үйлчилгээг сайжруулахя явдал юм. Тиймээс эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг чанартай, аюулгүй, эрсдэлгүй байхад анхаарч, өрхийн эмнэлгүүдийг зориулалтын байранд үйл ажиллагаагаа явуулах нөхцөлөөр хангах нэн шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-27 124.158.120.146

Өө заза өөрийн гэсэн байргүй улсын байгууллага ша@ сан хД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж