"Эрчим хүчний алдагдалтай явсаар байвал ААН-үүдийг боож эхэлнэ"

"Эрчим хүчний алдагдалтай явсаар байвал ААН-үүдийг боож эхэлнэ"

"Эрчим хүчний алдагдалтай явсаар байвал ААН-үүдийг боож эхэлнэ"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.09.26/ Яармагийн гүүрний зорчих хэсгийн нээлтэд оролцсон. Энэ үед хотын дарга Х.Нямбаатар түүнд одоо болон цаашид хэрэгжих замын ажлуудыг мөн дулааны станцтай холбоотой төлөвлөгөөт ажлуудыг танилцуулсан юм. Үүний дараагаар Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр, эрчим хүчний үнийг нэмэхээс өөр аргагүй. Хуучин тогтолцоогоороо явсаар байвал илүү алдагдалд хүрнэ гэдгийг онцолсон юм.

Ерөнхий сайд хэлэхдээ "Эрчим хүчний үйлдвэрлэж байгаа өртөг, худалдаж байгаа өртгөөс хэд дахин үнэтэй. Тиймээс энэ байдлаар явсаар байвал дандаа татаас өгч явна гэсэн үг. Эрчим хүчний салбар цаашид энэ хэвээр татаастай явсаар байвал аж үйлдвэрээ боож эхэлнэ. Мөн барилгажилтыг боож эхэлнэ. Тэгэхээр одоо бидэнд сонголт тулгарч байна. Эрчим хүчний салбарыг хуучны орос технологиор явуулсаар байх уу эсвэл дэлхийн дэвшилтэт технологи руу шилжүүлж, цэвэр эрчим хүчний ногоон шилжилтийг хийж эхлэх үү? Мэдээж үе шат, хугацаа гэж бий. Тэр тухайд дотоодын нийт бүтээгдэхүүн болон иргэдийн амьжиргаа, үйлдвэрлэгч нарын асуудал зэргийг харгалзана. Энэ асуудлуудыг тооцож үзээд мэргэжлийн байгууллагын санал дээр үндэслэж, өвдөлт өгсөн ч гэсэн эрчим хүчний салбараа аварна. Тэгэхгүй бол бид өөрөө өөрсдийгөө хуураад л явлаад байна гэсэн үг. Тийм учраас үнэ тодорхой хэмжээнд нэмэгдэх магадлалтай. Үнийн индекс ямар түвшинд нэмэгдэх вэ гэдгийг УИХ дээр мэргэжлийн байгууллагууд болон байнгын хороодуудтай аж ахуй нэгжүүд маань сайн ярих ёстой" гэсэн юм.

УИХ-ын ээлжит чуулган ирэх долоо хоногт эхэлнэ. Чуулганаар ирэх 2025 оны төсвийг хэлэлцэх бөгөөд эрчим хүчний үнийг хэзээ, хэдэн хувиар нэмж өөрчлөх тооцоо судалгаа ил болох юм.

Одоогоор цахилгааны үнэ, шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотой шийдвэр эцэслэгдээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-09-26 59.153.114.61

Энэ өвөлдөө өнжөөд ирэх жилийн намраас нэмсэн нь улс орны нөхцөл байдал, олон хүчин зүйлд хэрэгтэй шүү. Бүр нэмэхээр бол дараа жилийн 6 сараас шат дараатайгаар нэмсэн зөв болно шүү.

Avatar

Нэргүй 2024-09-26 66.181.183.193

новшнууд чинь хамаг боломжийг хулгайлчихаад ард иргэд л хохирч байна дөө

Avatar

Эгэл 2024-09-26 14.1.81.66

Хөгжьэ гэж бодож байвал цахилгааны үнээ нэм,нэмэх нь буруу гэж бодож байвал лаагаа барь,та нарын сонголт!

Avatar

Иргэн 2024-09-26 139.5.217.198

Ерөнхийлөгч Хүрэлсүх нь "Уул уурхайн орлогоороо Эрчим хүчний салбарыг сэргээнэ" гэсэн нь зөв бодлого байсан. Үүнд уул уурхайн эрчим хүчний их хэрэглээний төлбөрийг ард түмэнд үүрүүлэх ёсгүй гэсэн санаа байсан. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь "Иргэд нь уул уурхайн цахилгааны зардлыг төлдөг байх ёстой. Уурхайн ашиг бол эздийнх нь өмч байх ёстой" гэсэн луйварын зарчмыг яриад байх юм. Аргагүй л "Алуурчны сургууль"-ийг шүтэж төгссөн нь нөлөөлөөд байгаа бололтой юм уу даа.

Avatar

Нэргүй 2024-09-26 66.181.181.199

Угаасаа ААН-дээ татвараар боомилж устгаж байгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2024-09-26 202.126.88.167

Арай хийж үнийг тогтоож байгаа цахилгааны үнэ нэмэхэд дахиад үнийн савалгаа үүсэх нь тодорхой иргэд бид цаашид энэ мэтээр үнийн дарамтанд ороход ядуурал улам хурдтай нэмэгдэнэ. Зүгээр нэг өвдөх биш ШОКОНД ороод сэхээнд орчихож мэднэ шүү. Нөгөө талаар цахилгаан эрчим хүчний үнэ чөлөөлөх энэ салбарт хувийн хэвшилтэй хамтрах гэдгийн цаана хувьчлах сонирхол шахалт байна гэж зарим эдийн засагчид ярьж анхааруулаад байгаа бид цахилгаан эрчим хүчээ бусдын мэдэлд өгвөл эдийн засгийн хараат болно.

Avatar

Зочин 2024-09-26 103.145.234.104

Цаашид тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй байхын тулд эрчим хүчний үнээ нэмэхээс өөр аргагүй. Эрчим хүчний алдагдалд төлдөг улсын төсвийн дараас хөнгөрч харин энэ хөрөнгийг шинэ эрчим хүчний эх үүсвэртэй болоход зарцуулья. Улс байнга их хэмжээний алдагдлыг төлөөд явах нь зөв шийдэл биш!!! Энэ асуудлыг одоо шийдэхгүй бол хэзээ шийдэх вэ??? Өвөл хөлдөөд үү…Цахилгаанаа байнга таслуулаад явах нь бидэнд хэрэггүй. Эрчим хүчний асуудлыг бодитоор шийдэхгүйгээр улс орны хөгжлийг ярих боломжгүй!

Avatar

Нэргүй 2024-09-26 103.212.119.15

нэмлээ гээд ААН нүүд нь бүүр хаалгаа барих нь ихсэх юм биш үү!хямд тог гаргадаг АЦС барьчихаа ч.

Avatar

Зочин 2024-09-26 103.212.117.236

эрчим хүчний үнээ монгол шиг ингэж гэнэт огцом солиотой нэмдэг улс данх байхгүй аажмаар нэмдэг

Avatar

Нэргүй 2024-09-26 122.201.17.98

Маш зөв өмнө ингэж зоригтой мэдэгдэж байсан ерөнхий сайд байгаагүй. Бодит байдалтайгаа эвлэрхээс аргагүй. Эрчим хүчний үнийг нэмэх хэрэгтэй. Харин энэ асуудал дээр улстөржих хэрэггүй.

Avatar

Даваа 2024-09-26 59.153.115.249

ЭХЛЭЭД НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДААС МӨНГӨӨ АВААД ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДАЛАА НӨХӨӨ ТЭР ХООРОНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭРҮҮДЭЭ БАРЬ АРД ТҮМЭН ЧИНЬ УЛНЫ УЛ БОЛЖ ДУУСЛАА

Avatar

Иргэн 2024-09-26 66.181.181.140

эрчим хүчний үнэ нэмнэ гэж бгаа бол татвар .ндаатгалаа багасгаач.дээр нь төрийн данхар бүтэц дэд сайд зэргээ болих хэрэгтэй.гадаад мэдээ харж байхад жижиг аанэгж олноороо хаагдаж бна.манайд ч ялгаагүй бна
бид аанэгжээ аварч үлдэхийн тулд ажилаад нэмэргүй бна.одоо эрчим хүч нэмлээ гэхэд ахиад юмны үнэ өснө.гадуур банк бүх төрлийн зээлээ хаасан бна.хүнд сурталгүй улсаас тусламж гэдэггүй аанэгжээ тайван ажилуулж амьдруулах хэрэгтэй бна.бүх талаас нь хавчаад бүгд хаалгаа барьна.

Avatar

халамцуу мөрөөдөл 2024-09-26 66.181.181.154

Ажил хийнэ гэж гурилдах юм аа. Ийм тийм ажил хийнэ гээд л элдэв хурал форм хийж ёс юм шиг загварын шоу ч гэж андуурам нүд эрээлжлэм дэгжин ганган ч гэж жигтэйхэн хувцалсан нөхөд дуу хуур болох.бөх барилдуулж аймаг сум барга л бригадын ой гэх нь халаггүй тэмдэглж баяралах Зүгээр нэг тэмдэглэхгүй гэрэл чимэг,элдэв техниктэйг цахилгаан нь лавтай сумын хэрэглээтэй тэнцэхээр сүртэй бас ч болоогүй өмнөхөө муулж хийж бүтээснийг нураан сөнөөж ирээдүйн сайханыг бүтээх хоосон талдаа мөрөөдөл ярина .

Avatar

Нэргүй 2024-09-26 84.210.128.230

hamgiin amarhanaar asuudliig shiideh erga uniig nemeh, irgediinhee odoogiin nuhtsul baidliig medseer baij une nemne gedeg, ih hurliin gishuun Tselmuun arai uur yum yariad bsan daa tog tsahilgaanii talaar,
chi tsaling n togtson hugatsaand n togtmol olgodog ajliin bairuudaa nemeechee, zaluust togtvortoi tsalintai ajliin bair heregtei bn! uur shig chin, chinii ueiin ajilgui zaluus hot huduugui ih bn shuu dee, ajlaa hiilguulcheed tsaling n uguhgui bn sh dee

Avatar

Нэргүй 2024-09-26 103.57.94.202

ажлын байр хангалттай их байгаа шүү. ажил хийж чаддаг хүн харин олдохгүй байдаг байгаа шүү

Avatar

ЕС 2024-09-26 202.55.188.34

…. МУ-ын ЕС үг хэоээ бодож хэлж баймаар юм. Бас муухай гэнэн алдаа хийж л байдаг…..! Геополитикийн хувьд!

Avatar

ардчиллыг дарйхаан булшлах хэрэгтэй 2024-09-26 103.168.34.1

Хотын захаар шавсан хөдөөний золбин пиздануудаа хөөж зайлуулаач. Ковидын үеэр эрчим хүч доголдоход муу золбин хулгайчууд нохойныхоо үүр лүү утас татаад дотор нь цахилгаан тень асаачихсан байсан биз дээ. Зурагтаар гараа биз дээ. Тэр мэт алдагдлаа засахгүй байж зүгээр хууль ёсоор нь амьдарч төлбөрөө төлж байгаа иргэддээ тэр муу эргүү золбин хулгайчуудын хулгайгаар хэрэглэсэн эрчим хүчний мөнгийг үүрүүлээд байхдаа яадаг байна аа.

Avatar

Нэргүй 2024-09-26 66.181.182.76

Энэ нөхдүүд сонгогдохдоо сайхан юм ярьж байгаад сонгогдсоны дараа бүр эсрэг юм ярих юм. Иргэд бид байнга ингэж хууртах юм

Avatar

Нэргүй 2024-09-26 66.181.184.200

Чойжилсүрэн хэвээрээ Эрчим хүчний сайд байвал Данхын ярьж байгаа болгон зүүд зэрэглээ мэт замхран алга болно. Тэр үед АН,ХҮН намтай хамтарснаас боллоо гээд гуцаад байх даа. Зураглал иймэрхүү л бгда

Avatar

Зочин 2024-09-26 77.136.66.7

Эрчим хүчнийхээ үнийг чөлөөлж байж хөгжих нь гарцаагүй. Зарлачихаад юу ч хийж чадахгүй цаг алдвал маш их сөрөг үр дагавартай нь тодорхой. Зоригтой, зөв, шудрага ажиллагаа л аварна. Сөрөг хүчин энэ дээр ажиллаж, толгой дээр гарах магадлалтай.

Avatar

600 2024-09-26 202.9.46.20

шоол худлаа шaa, өдөр шөнөгүй форум,зөвлөгөөн сэминар болж, ийм ч сэргэлт, тийм ч сэргэлт, хүнс хувьсгал гэж 8 жил шоу ярьж хоолтой хурал болоод дууссан. ганц дархны зам гэж 7 жил галтуурдаад тэр нь бас дутуу

Avatar

Зочин 2024-09-26 192.82.92.42

Боловсролыг дампууруулсан мулгуу ЕС!!!!

Avatar

Нэргүй 2024-09-26 202.126.91.163

Нэмэх нь зөв

Avatar

Хэлсэн үгэндээ эзэн,идсэн хоолсондоо сав болох сайхаан.Данх аа 2024-09-26 66.181.181.154

Бид худлаа ярьж хуураагүй ээв.Ер сайд та л 6-7жил хоосон яриагаар иргэдээ хуурсан доо

Avatar

Нэргүй 2024-09-26 202.9.47.8

Сонгуулийн дараа бүх юмны үнэ огцом нэмэгдэнэ. Соц үеийн ядуу тарчиг байдалд эргэн тавтай морил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж