Энэ онд хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Тэгвэл ирэх аравдугаар сард мөн хэд хэдэн хуулийн заалтууд хэрэгжиж эхлэх хуулийн төслүүдийн онцлох заалтуудыг хүргэж байна.
Тухайлбал, 2024 оны нэгдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болж, Нийгмийн даатгалын багц хуулийн дагуу 60 сарын дунджаар тэтгэвэр тогтоож, нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг дансанд байршуулж эхэлсэн.
Үүнээс гадна олон нийтийн дунд маргаан дагуулаад байсан малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцах болсон билээ.
ЗӨВХӨН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТАКСИ ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ
Мөн тусгай зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг таван саяар торгох юм. Зөвшөөрөлгүй такси үйлчилгээнээс болж олон хүн хохирч байгаатай холбоотойгоор такси үйлчилгээг цэгцлэх хуулийн зохицуулалт хэрэгжихээр болсон. Улсын хэмжээнд сүүлийн таван жилд 3170 гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэний 2900 гаруй нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Нийслэлд бүртгэгдсэн 2900 гаруй гэмт хэргийн 2116 нь таксины жолоочтой холбоотой байгаа нь зохицуулалт хийх үндэслэл болж, хуульд өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр Зөрчлийн, Автотээврийн, Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд орсон.
Эдгээр хуульд орсон өөрчлөлтийн дагуу 2024 оны аравдугаар сарын 15-наас такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийн харилцаа үйлчилж эхэлнэ.
Такси үйлчилгээ эрхлэгчид хуульд заасан найман төрлийн шаардлагыг хангасан тохиолдолд 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж тусгай зөвшөөрөл авна. Ингэснээр зөвхөн зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, байгууллага л такси үйлчилгээ эрхлэх боломжтой. Такси үйлчилгээний тусгай зөвшөөрөл авалгүйгээр таксинд явбал Зөрчлийн хуулиар хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая хүртэл төгрөгөөр торгоно.
ЭМИЙН ҮНЭ, ЧАНАР, СУРТАЛЧИЛГААНЫ ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАНА
Ирэх сард хэрэгжиж эхлэх өөр нэг хууль бол Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль. Тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны зургадугаар сарын 5-нд баталсан бөгөөд ирэх Мягмар гаригаас /2024.10.01/ хэрэгжиж эхлэх юм. Шинэчлэн найруулсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуультай холбогдуулан Зөвшөөрлийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд холбогдох өөрчлөлт орсон байна. Тус хуулийн хүрээнд бизнест хамааралтай голлох өөрчлөлтүүдийг дурдвал, үнийн өсөлтийг хязгаарлах, үнийн ил тод байдлыг хангах. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн нэмэгдэх хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоохоор зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх худалдахдаа тогтоосон хувь хэмжээний дээд хязгаараас илүү хувь хэмжээгээр нэмэгдүүлж эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах, ханган нийлүүлэхийг хориглож буй.
Түүнчлэн энэхүү хувь хэмжээний дээд хязгаарыг бөөний болон жижиглэнгийн үнэ тус бүрд тусгайлан тогтоохоор зохицуулжээ. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг үндэслэлгүйгээр нэмэхийг хоригложээ. Тус хуулийн шинэчилсэн найруулгыг батлах болсон нэгэн үндэслэл нь эмийн мэдээлэл, ялангуяа эмийн үнийн мэдээллийг ил тод болгох зорилготой. Энэ хүрээнд дараах өөрчлөлтийг оруулж.
Үүнд,
- Хангамжийн шатлал бүрд хамаарах цахим мэдээллийн нэгдсэн сантай байхаар зохицуулсан
- Хангамжийн байгууллага цахим мэдээллийн нэгдсэн санд эм, эмнэлгийн хэрэгслийн талаарх мэдээлэл, ялангуяа суурь үнэ, бөөний болон жижиглэнгийн үнийг тухай бүр байршуулах үүрэгтэй болсон
- Ханган нийлүүлэгчдийн эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний үнийг цахим мэдээллийн сангаар дамжуулан эмийн сан болон эрүүл мэндийн байгууллагад ил тод байлгах зохицуулалт хийгдсэн
- Эмийн сан жижиглэнгийн үнийг цахим мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан иргэдэд ил тод, нээлттэй байлгах үүрэгтэй болсон байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай 2010 оны хуульд эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгааны талаарх зохицуулалт харьцангуй бага байсан бол одоо хэрэгжих зохицуулалтаар зар сурталчилгаанд тавигдах нийтлэг зарчмыг өргөтгөн хуульчилж, зар сурталчилгаанд тавигдах шаардлага, хориглох зүйлсийг тусгайлан зохицуулжээ. Ингэхдээ Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас олгосон зөвшөөрлийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага эмийн зар сурталчилгаа явуулах бөгөөд зар сурталчилгаа нь харааны бэрхшээлтэй хүнд зориулсан дуун тайлбар, сонсголын бэрхшээлтэй хүнд зориулсан дохионы хэл, бичгэн тайлбартай байх ёстой болсон байна. Мөн зар сурталчилгаанд хориглох зүйлсийг тусгайлан хуульчилсан байх аж.
Жишээлбэл,
- Зар сурталчилгааны зөвшөөрөлгүйгээр олон нийтэд эм сурталчлах,
- Эмнэлгийн мэргэжилтэн эм сурталчлах,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг сурталчлах,
- Эмийг зүй бус, бодит байдал болон ёс суртахуунд үл нийцсэн, далд агуулгаар сурталчлах,
- Иргэн, хуулийн этгээд зар сурталчилгааны зөвшөөрөлгүй эмийн сурталчилгаанд оролцох, дэмжих, сурталчлах, санхүүгийн дэмжлэг өгөх, авах,
- Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэж төөрөгдөлд оруулсан байдлаар сурталчлах,
- Телевиз, радио, самбар, мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудаснаас бусад мэдээлэх хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр сурталчлах,
- Тамирчин, спортоор хичээллэж байгаа иргэнд эмчилгээний бус зорилгоор Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартад хориглосон жагсаалтад орсон эмийг
санал болгох, дэмжин сурталчлах, зарж борлуулах зэргийг хоригложээ.
Нэргүй 2024-09-27 39.7.46.252
2900 хэрэг бүртгэгдсэнээс 2100 гаруй такситай холбоотой гээд бна. Тэгэхээр цэгцлэх нь зөв шүү дээ.
Нэргүй 2024-09-27 202.9.40.124
Ядарсан хөгшин аваад эмнэлэгт үзүүлчээд ирвэл яахуу нямкаа 50 сая уу? Хуцаарай
Зочин 2024-09-27 103.212.117.139
Энэ түгжрэлтэй үед таксины тухай цагаа олоогүй шийдвэр байна даа . Шийдвэр гаргасан хүмүүсийг өрөвдөх юм.Ажилдаа явах замдаа ойр ажилладаг хүмүүсийг аваад явцгаая гээд Хотын дарга уриалаад байгаа биз дээ. Одоо тэгээд бүгд 5 сая төгөөр торгуулахуу эсвэл хүн бүр тусгай билүү нусгай билүү нэртэй бас нэг авилгын эх үүсвэр болсон алгын чинээ цаас авах авах уу.
Зочин 2024-09-27 202.126.90.155
Таксины асуудлыг шийдвэрлэж байгаа нь сайшаалтай Гэвч тэмдэгтийн хураамж хэт өндөр байгаа нь такси үйлчилгээний үнэ тарифыг шууд өсгөхөөс гадна хотын түгжрэлд эсрэгээр нөлөөлөхийг тооцсон болов уу даа Үнийн өсөлт, өндөр үнэ жирийн иргэдийн нуруун дээр хүнд ачаа болноо
иргэн 2024-09-27 202.9.46.121
Төрөх гээд сандарч байгаа эхийг би машинаараа эмнэлэг хүргээд өгвөл 5,0 саяаар торгуулах уу?
Нэргүй 2024-09-27 103.212.116.149
Тагсиг заавал журамлах ёстой. Манайх шиг Бөгсөө эргэж нүдээ улаатал хувийн машинаар хууль бус үйлчилгээ үзүүлж дээрэм тонуул, Луйвар дээрэм, Үйлчлэгчээ дэрэмддэг, Дурын үнээ хэлдэг, Явсан КМ-ийг заавал дураараа хэлдэг гэхчлэн лааалар газар энэ дэлхийд байхгүй. Наад захын эрээнд энэ бүхэн хориотой. Монголын тагси бол зүгээр л дээрэмийн газар шүү. Дээрэмдүүлээгүй хүн бараг байхгүй дээ
Нэргүй 2024-09-27 223.38.56.58
чи суухаа боличих .тэр гоё таксиндаа суугаад шулуулахгүй юу.
Иргэн 2024-09-27 139.5.216.236
Энэтхэгийн ядуусын хороололд үйлдвэрлэгддэг эм оруулахыг бүр хорих хэрэгтэй.
Зочин 2024-09-27 192.82.64.214
Таксинд явах нэрийдлээр охид бүсгүйчүүдийг хүчинддэг, согтуурсан эрчүүдийг дээрэмддэг, амь насыг нь хохироосон маш олон гэмт хэрэг гарсан. Тиймээс такси үйлчилгээг албан ёсны зөвшөөрөлтэй явуулах хэрэгтэй.
Нэргүй 2024-09-27 103.168.34.145
zuw shuu saihan bolhon
Нэргүй 2024-09-27 192.82.92.42
Тэр такси нь хаана байнаа?!!! Замаар хелхсен дугуй, мотоциклээ цэгцэл, хоригло!
hffff 2024-09-27 202.9.40.250
такс үйлчилгээ яаахваа хулгайч манж хужаагуудыг яллнаа.
Рекэт 2024-09-27 202.126.89.187
Нэг их такситай хот ч юм шиг.Одоо нэг бол хөлөө цэврүүттэл алх, нэг бол хөлдөж үхтлээ автобусаа хүлээж дээ.Хохь нь л гэхээс…
зочин 2024-09-27 66.181.179.39
Зөвшөөрөлгүй таксичдыг торгох хуулийг дэмжиж бна. Иргэд аюулгүй байдлаа бодсон ч энэ хууль зөв хууль.
Зөвшөөрөлгүй таксичид автобусны буудлуудаар дүүрэн. Автобусаар зорчих иргэдэд гай болоод буудал таглаад зогсч л байдаг.
Бас зөвшөөрөлгүй таксичид илүү төлбөр нэхдэг.
Нэргүй 2024-09-27 223.38.56.58
такси яах вэ авлигалч хулгайч нараа шүүмжил
Нэргүй 2024-09-27 59.153.115.98
Аль эртний ийм арга хэмжээ дутаад байсан.Эмх замбараанд нь оруулахгүй бол зүгээр л хонь үхэр шигээ бэлчинэ.Дуртай газраа зогсоно.Эргэх зогсохдоо дохиогоо өгдөг хүн өдрийн од.Ёстой малаасаа дор адгууснууд таксинд явдаг шүү!
Нэргүй 2024-09-27 202.126.90.179
s*** s*** 3 honogiin huuli
Вold o 2024-09-27 116.120.126.36
торгох, цахилгаан дулааны үнэ нэмэх хуулиуд нь бүгд орон нутгийн сонгуулийн дараа хэрэгжихээр зохицуулсан бна …энэ данхан толгойтыг зайлуулья…