УИХ-аас өнгөрсөн долдугаар сард Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан УИХ-ын 13 дугаар тогтоолын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчилсөн. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны долдугаар сарын 10-ны өдөр хамтарсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж батлуулсан юм. Ингэхдээ Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газар болгон өөрчлөх санал оруулсныг УИХ-аас дэмжин баталсан.
Тэгвэл албан ёсоор тус газрын нэр өөрчлөгдсөн бөгөөд үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт ороогүй гэдгийг Монополын эсрэг газраас өнөөдөр /2024.09.26/ мэдээллээ.
Монополын эсрэг газар нь Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх зорилготой байгууллага юм. Тус газарт иргэд гомдол санал хэлэх бол 115 дугаарт залгаж мэдээлэх боломжтой.
Тус газрын үндсэн чиг үүрэг нь зах зээлийн шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх замаар бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчийн хэрэглээний соёл, боловсролыг дээшлүүлж, хэрэглэгчдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хангах. Мөн төрийн байгууллагын нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх. Тиймээс иргэд үйлчилгээтэй холбоотой гомдол саналаа тус газарт мэдэгдэж, зөрчлийг нь шалгуулах боломжтой юм.
Нэргүй 2024-09-26 139.5.217.224
Монгол нэр хэрэггүй юм байна. Цааш үргэлжилнэ. Тэгээд … байхгүй болно.
Нэргүй 2024-09-26 103.212.119.139
Бүүр дордуулж нэрлэлээ.
turiin albaniihan shudargaar ursulduj amidarch bnaa uu 2024-09-26 66.181.160.76
turiin albaniihan shudargaar ursulduj amidarch bna uu geed sh
Нэргүй 2024-09-26 202.72.243.182
хөгжлөө дөө