Япон улс муурны арлаараа алдартай. Тодруулбал, тус улсын 10 орчим жижиг арал нь золбин муур олонтой тул ийн нэрлэгдэх болжээ. Тэр дундаа Эхимэ мужийн Озү хотын эргээс холгүй байрлах Аошима арал хамгийн алдартай.
Гэвч Аошима арал ойрын хэдэн жилийн дотор бүх муураа байхгүй болгоно гэж саяхан зарлалаа. Яагаад гэвэл тус арал 13-хан оршин суугчтай атлаа 130 мууртай. Арлын оршин суугчдын дундаж наслалт 75. Тиймээс өндөр настай 13 хүн ийм олон муурыг харж хандаж чадахгүй гэж үзсэн тул дээрх мэдэгдлийг гаргажээ.
Аошимагийн оршин суугч "Муур ээж" гэх хочтой эмэгтэй амьтдад асар их анхаарал халамж тавьдаг. Гэсэн ч жуулчдын тоо өдөр ирэх тусам буурах, цаг агаар таагүй болох зэргээс шалтгаалаад өлссөн муурнуудаа заримдаа хооллож чадахгүйд хүрдэг. Муурнуудыг өлсгөхгүйн тулд 73 настай "Муур ээж" жилийн турш хоол хүнс хадгалдаг аж. "Муур ээж" хэзээ нэг өдөр нас барлаа гэхэд энэ арлын төгсгөл ирнэ гэж үзэж байна.
Аошима арал 1960 онд 655 хүн амтай байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд оршин суугчдын тоо цөөрч, орхигдсон байшингууд эзэнгүй муураар дүүрсэн. Өнөөдрийн байдлаар арал дээрх хүн болон муурын тоо хамгийн цөөн тоондоо байна.
Зөвхөн хүн ам гэлтгүй муурны тоо толгой ч цөөрч байгааг иргэд хэлж байна. Тодруулбал, 2018 оны аравдугаар сард ариутгал хийснээс хойш нэг ч зулзага тэнд төрөөгүй. Мууранд хайртай, тэднийг харж хандаж чадах өөр хүн гарч ирвэл арал дахин сэргэж магадгүй гэж зарим хүн үзэж байна.
Нэргүй 2024-09-26 202.131.225.197
ариутгал хийснээс хойш нэг ч зулзага төрөөгүй гэнэ ээ, ха ха. юмаа ойлгож орчуул.