Б.Батхишиг, Д.Мөнхчулуун нар даагаа нэхэж байна

Б.Батхишиг, Д.Мөнхчулуун нар даагаа нэхэж байна

Б.Батхишиг, Д.Мөнхчулуун нар даагаа нэхэж байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын энэ удаагийн сонгуульд хип хопоор залуусыг байлдан дагуулж явсан дуучид өрсөлдөхөөр мандатаа гардаж авав.  Тодруулбал, “Намайг дагаад цэнгэ” дуугаараа олныг байлдаж дагуулж явсан “Люмино” хамтлагийн ахлагч Баажий буюу Б.Батхишиг Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас НИТХ-ын сонгуульд өрсөлдөж байна.

Баажий энэ удаад тойрог сэлгэн Сонгинохайрхан дүүргийг онилоод буй. Тэрбээр 2016 онд Ардчилсан намаас Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөж байв.

Энэ удаад НИТХ-ын сонгуульд өрсөлдөх болсноо тэрбээр  “Би бол хотын унаган хүүхэд. Нас маань 20, 30-тай залуу биш. Сонгинохайрхан дүүрэгт өөрчлөлт хийх зорилгоор өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлсэн. Бид бүхэн нэг хотод амьдраад байгаа хэрнээ 10 хан км-ийн цаана амьдрал тэс өөр байгаа. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод 3х3 талбай хэд баригдсан билээ, гэтэл Сонгинохайрхан дүүрэгт нэг ч байхгүй. Хүүхдүүд автомашины зам дээр бөмбөг тоглож байна. Мартагдсан, хаягдсан газрыг хөгжүүлж болдоггүй юм уу, гэгээрүүлж болдоггүй юм уу. Иргэн хүнийхээ хувьд залуучуудыгаа төлөөлж жаахан ч гэсэн өөрчлөлт хийх зорилгоор  нэр дэвшсэн” гэлээ.

Чингэлтэй дүүргийн Ардчилсан намаас НИТХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа дуучин бол “Татар” хамтлагийн гишүүн Д.Мөнхчулуун юм.  “Бусдын хайрыг хүндэл”, "Улаанбаатарын нулимс", "Бороо", "Ганцаараа" дуунуудаараа хип хопын ертөнцөд тэсрэлт хийн гарч ирж байсан Д.Мөнхчулууны хувьд энэ удаагийн орон нутгийн сонгууль хоёр дахь өрсөлдөөн нь гэж хэлж болох аж.

Учир нь тэрбээр, 2016 онд Ардчилсан намаас Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөн сонгогдож байсан.

Одоо харин Чингэлтэй дүүргээс НИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй. Нэр дэвших болсон шалтгаанаа тэрбээр  “Улстөрч хүн хуулиа батална, төсвөө батална. НИТХ-ын төлөөлөгч бол нийслэл, дүүрэг, хороонд юу болохгүй байна, тэр бүгдийг засч залруулах ажил хийнэ. Гүйдэг хар буюу менежерийн ажил хийнэ гэсэн үг. Ард иргэд маань УИХ-ын гишүүнийг ийм ажил хийгээд өг гэж шаардах бус төлөөлөгчөөс ажил нэхэж сурах ёстой” гэлээ.

Харин олон нийтийн хувьд тэднийг НИТХ-ын сонгуульд өрсөлдөж буйд таатай хандахгүй байгаа юм. “Урлаг соёлынхон салбартаа явахгүй болоод ирэхээрээ улс төр лүү ордог юм уу. “Харанга” хамтлагийнхан шиг насаараа урлагтаа бай л даа” гэхчлэн зөвлөж буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-26 103.168.34.168

GAHAI BAJEE P Z DA BOL ZLARAAI MUUGIII HARIN HUN SAITA DAJGUI ZALUU GAHAI BAAJI BOL AAV NI HULGAICH HURUNGIIN BIRJIIG SAMARSAN HULGAI BATJAV GEJ HUVALZ BAIGAA ENE g*** BAGASA HULGAI MONGOOR SAAGISAN g*** BSNDA

Avatar

Үнэн үнэн үнэн 2024-09-26 202.126.88.207

Ийм нөхдүүдээр хотын асуудлыг шийдүүлнэ гэж арай дэндэх биздээ.Эд нар юу ч хийж чадахгүй зүгээр мөрөөрөө хулхины дуугаа дуулаад явбал таарна

Avatar

Зочин 2024-09-26 59.153.114.170

зүгээр мөрөөрөө дуугаар дуулаад явж бай, та нараар монгол дутахгүй.

Avatar

Нэргүй 2024-09-26 103.57.93.159

KKKK DURTAI NI TOLOOLOGCH BOLDGUIMAAAA

Avatar

yag l unendee 2024-09-26 66.181.181.154

Дуучид,бөхчүүд улсыг хөгжүүлэх гэж ярих нь хуцданаа хө. Том асуудлыг жижиг толгойтой дуучид,бөхчүүд, сэтгүүлч нөхөдөд томдоод байдаг дамшиг юм.Толгой нь данх шиг том байлаа ч мэдлдэг чадваргүй хоосон бол бүтдэггүй хийнэ л гэхээс өөр юмгүй 6-7 жилийн нүүр үзээд явж л байгаа амид жишээ бээхэн байна. Дэмжээд хэрэггүй ээ. Харин сайхан уран бүтээл туурвиад түүнийгээ иргэдээ тоглоод байвал талбарыг тань дуртай авч очиж үзнээ. Ингээд байхад та нар ямартай хоногийх хоолоо очихно дөө

Avatar

Нэргүй 2024-09-26 59.153.115.98

Дэвшиг дэвшиг гүйх нохойд гүйхгүй нохойнууд бүү саад бол!

Avatar

Нэргүй 2024-09-26 45.117.35.34

Олон танил, дуучид, лайвчид, жүжигчид, бөхчүүд гэх мэт нөхдүүдийн карьер нь дуусаад ирхээр орогнох оромж, хоол олох боломж нь улс төр болжээ. Монгол төрийн босго гэдэг түй ч байхаа болждээ.

Avatar

S 2024-09-26 59.153.114.80

BOOWN XXI ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2024-09-26 59.153.112.175

ижил, адил гэсэн үг орсон дуу хийгээч

Avatar

Зочин 2024-09-26 103.212.117.236

энэ урлагийн шоучид ажил урагшлуулна гэж бодохгүй бноо сайхан шуналтай гарууд бналээ

Avatar

Нэргүй 2024-09-26 139.5.218.168

гахайнууд хаха

Avatar

Нэргүй 2024-09-26 103.168.34.112

Gahai baje pz da udirdana gej yu bdin hulgai hiichih geed aav chin hulgai ch baisan hurungu biirj hulgai hij top oyngerel bavsan hogiin opz da baisan huu ni l***r dandaa buselhinees doosh unm yarisan pz daa l bolsn gahai baajii zlaarai gologoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж