Кишидагийн залгамжлагчийг маргааш сонгоно

Кишидагийн залгамжлагчийг маргааш сонгоно

Кишидагийн залгамжлагчийг маргааш сонгоно

Японы эрх баригч Либерал ардчилсан нам маргааш /2024.09.27/  шинэ даргаа сонгоно. Фүмио Кишидаг залгамжлах тэр хүн Японы дараагийн ерөнхий сайд болно гэсэн үг.

Урьдчилсан санал асуулга харахад Япон улс нэг бол түүхэндээ анх удаа эмэгтэй эсвэл хамгийн залуу ерөнхий сайдтай болно. Намын даргын сунгаанд есөн нэр дэвшигч өрсөлдөж байна. Санал асуулгыг үндсэндээ гурван нэр дэвшигч тэргүүлж байна. Тэдгээр нь Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба, экс ерөнхий сайдын хүү, 43 настай Шинжиро Коизүми, анхны эмэгтэй ерөнхий сайд болох магадлалтай байгаа Санаэ Такаичи нар юм.

Хэн нь ч ялсан бай тэднийг бүс нутгийн аюулгүй байдлын асар их асуудал хүлээж байна. Тухайлбал, Хятад улс улам бүр хүчирхэгжиж, Оростой батлан хамгаалахын харилцаагаа гүнзгийрүүлэх болсон, Хойд Солонгосын пуужингийн туршилтууд, уналтад ороод буй эдийн засаг зэргийг дурдаж болно.

Сонгогдсон хүн Либерал ардчилсан намын даргын албан тушаалыг гурван жил хаших ба гурван удаа сунгагдан ажиллах боломжтой.

67 настай Шигэрү Ишибагийн хувьд энэ өрсөлдөөнд өмнө нь оролцож байсан туршлагатай. Тэрбээр Японыг хамгийн удаан хугацаанд удирдсан Шинзо Абэд ялагдаж байжээ. Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санаэ Такаичи 63 настай. Өндөр магадлалтай гурван нэр дэвшигч дундаас Такаичиг хамгийн консерватив үзэлтэй нь гэдэг. Мөн түүнийг феминистүүдийн хүсэхгүй нэр дэвшигч гэжээ. 43 настай Шинжиро Коизүмиг улс орон удирдахад хэтэрхий туршлагагүйдэнэ гэж шүүмжлэгчид үзэж байна. Шүүмжлэгчдийн тоонд түүний эцэг, ерөнхий сайд асан Жүничиро Коизүми хүртэл багтжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-AIMAArU; 2024-09-26 216.38.195.74

news.itsblossom.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж