Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сүлжээг өргөтгөх зорилгоор Засгийн газар, нийслэлийн удирдлагууд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлээд байна. Тэдгээрийн нэг болох нийслэлийн төсвийн санхүүжилтээр баригдсан, Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж буюу Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг авто замын бүтээн байгуулалттай танилцлаа. Туул, Дунд гол дээгүүр гурван гүүртэй, 2.4 км урттай тус замын гүүрийн ажлыг 2022 онд, авто замын бүтээн байгуулалтыг 2023 оны наймдугаар сард эхлүүлсэн. Гурван гүүрийн бүтээн байгуулалтыг “Мотор сервис”, “Туулын гүүр далай”, “Тэргүүн саруул зам” компаниудын түншлэлээр, гүүрүүдийг холбосон авто замын ажлыг “Тотал инж” компани гүйцэтгэсэн байна. Явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэг зэрэг тоноглол, тохижилтын ажлуудыг энэ ондоо багтаан дуусахаар төлөвлөжээ. Энэхүү авто замыг ашиглалтад оруулснаар Яармагийн замын ачаалал 20-30 хувиар буурах тооцоо гаргажээ.
Цаашид уг замыг “Хархорин” захын авто замтай холбох, ТЭЦ-IV-ийн замын төгсгөл буюу Гурвалжингийн гүүр, “Хөсөг трейд” рүү явдаг хөндлөн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажлыг үргэлжлүүлнэ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын шинэ төв Яармагийн авто замыг Энхтайвны өргөн чөлөөтэй холбох гудамж замын нэгдүгээр хэсэг, Геологийн төв лабораторийн төмөр замын нүхэн гарц, Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын хоёрдугаар хэсэг, Яармагийн шинэ зам зэрэг гол замуудыг 2022-2027 он хүртэл дөрвөн үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ дөрвөн цогц төслийг хэрэгжүүлснээр төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд хотын төвийг тэлж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилтот төслийн эхний үе шат дуусаж, өнөөдөр зорчих хөдөлгөөнийг нээж байгааг Ерөнхий сайдад танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн хоёр жилд Монгол Улсын Засгийн газар нийслэлийн асуудалд онцгойлон анхаарч, Улаанбаатар хотын тулгамдсан олон асуудлыг сууриар нь шийдвэрлэхэд чиглэсэн хууль эрх зүйн болон үйл ажиллагааны цогц реформ хийх зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн 30 жилд нийслэлд нийт 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2024-2028 онд үүнээс гурав дахин их буюу 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. “Бүсчилсэн хөгжил-Улаанбаатар хот” бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг иргэд “20 минут”-д авах шинэ стандарт бүхий хот төлөвлөлтийн цогц шийдэлтэй “Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040”-г боловсруулж Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байгааг онцлов.
Songuuli dohoj bgaagiin shinj 2024-09-26 94.202.179.173
Songuuli dohohoor l garch irj shoudah yum daa
Нэргүй 2024-09-26 202.9.40.234
Бүтээн байгуулалтанд баяр хүргье. Нямбаатар шахаж шаардсаар цагт нь зам гүүрийн ажлыг нээлгэж чадлаа. харин зарим хүнд энэ нь таалагдахгүй байгаа бололтой. Тэд намын эрх ашгийг 1-рт тавьж улсын эрх ашгийг 3-рт тавьж ирсэн юм чинь аргагүй. уул нь С,Зориг агсны хэлснийг дандаа санаж явбал улсад минь хэрэгтэйсэн. Тэд ч хэзээ ч үгүй бололтой
зочин 2024-09-26 202.179.27.130
вААв шинэ замаар явлаа. Ёстой Күүл 2 янзтай. манай иргэд ч их гоё соёлжиж хог хаяхгшй үнэхээр дэвшлийн шатандаа орсон байна. Браво МОНГОЛ УЛС МИНЬ
Иргэн 2024-09-26 103.57.92.238
Ирэх жил цааш нь гүйцээх хэрэгтэй!!
Иргэн 2024-09-26 202.9.46.196
Ямар ч байсан Монголчууд хийж чадаж байна. Чанартаа анхаарал тавих хэрэгтэй.
Нэргүй 2024-09-26 202.131.245.69
МОНГОЛЫН ПАТ МАТ 2, Үнэн бүтэхгүй 2 гар шүү
Нэргүй 2024-09-26 66.181.182.76
Энэ зам түгжрэлийг бууруулахгүй.
Нэргүй 2024-09-26 66.181.191.240
сайхан байна алхам алхамаар сайжирч байгаа шүү няика бүү шантраарай
Түмэнгийн Батбаяр 2024-09-26 202.9.40.117
Амжилт хүсэн ерөөе. Удахгүй сайхан болно.. Өдөр ирэх тусам Улаанбаатарын замын нөхцөл байдал сайжирч байна.. Удахгүй түгжирэл түүх болон үлдэх болно. Болоошдээ
Нэргүй 2024-09-26 107.122.177.73
Нэг жижигхээн гүүр,2-хон км авто зам барьчихаад бүр ЕС нь өөрөө оччихсон тууз хайчилж ч байх шиг….олон жилийн өмнө Хятадууд далай дээгүүр 40 км урт гүүр бариад нээлт хийхэд Хятадын ЗГ-с хэн ч очиж нээлт хийж сүржигнээгүй….зам барьсан компанийн удирдлагууд ажилчид орон нутгийн иргэд л цуглараад нээлтээ хийчихсэн….
Нэргүй 2024-09-26 122.201.31.141
Улаан хивстэй шүү
зочин 2024-09-26 202.179.27.130
ЭНЭ НЭГ УЛС ХӨГЖИХӨӨР НҮД НЬ ХАРАНХУЙЛААД БГАА НЭГ ЯДСАН АМЬТАН БАЙНА ДАА. ЁСТОЙ МИЧИГХЭН ТАРХИ НЬ ХӨГЖДӨГГҮЙ ЭЭ. АЛСЫГ ХАРДАГ МЭЛМИЙ НЬ ТАГ ХАРАНХУЙ. ЧИНИЙ ХАЖУУД АМЬД АМЬТАН ТЭСЭХГҮЙ ДЭЭ. АМНЫ ГЭМ ГЭЖ БАЙДАГ. БИЧИГЧ ЯАВЧ ӨӨДТЭЙ ХҮН БИШ
Нэргүй 2024-09-26 66.181.178.31
Сайхан гүүр болжээ. Ингээд нэг хэрэгтэй юм хийгээд байхаар нь овво шдээ гэмээр байдаг юм. Харин хурдан ТЭЦ-4ийн замыг хөндлөн гаргахгүй бол хүнд даацын машин ихтэй тэр зам бүр ацах байх шүү
Монгол хүү 2024-09-26 64.119.29.63
Энэ нэгэнт л биднээс татварлан авсан мөнгөөр баригдаж байгаа гүүр юм чинь улсын коммис ажиллахдаа тэр гүүрний балясин энэ тэрний будганд хуурталгүй өнцөг, ирмэгийн үзэмжний бетон хийцлэлийн эмтрэл гэмтэл, үзэмж чанарыг маш сайн сантиметр бүрээр шалгаж авах ҮҮРЭГТЭЙ ГЭДГЭЭ КОМИССИЙН ГИШҮҮД БҮГД АЖЛАА ХИЙГЭЭРЭЙ ЮУ Ч ҮЗЭЛГҮЙ АРД ИРГЭДИЙН ХИЧНЭЭН ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХОГ ШОРОО БОЛГООД ҮЗЭМЖГҮЙ, ЧАНАРГҮЙ БАЛИАР ЮМ ХҮЛЭЭЖ АВЧИХААРАЙ. АРД НЬ ТА НАРЫН НҮГЛИЙГ ШҮҮХ Л БАЙХ ШҮҮ!!!
Гэрэл 2024-09-26 202.5.202.36
Юм хийж байгаа хүнийг хүн шүүмжилдэг. Бүү шантраарай. Оюун-Эрдэнэ, Нямбаатар 2 сайн ажиллаж байгаа шүү. Амжилт2
жагаа 2024-09-26 66.181.178.135
Амжилт