Яармагийн гүүрийн зорчих хэсгийг нээв

Яармагийн гүүрийн зорчих хэсгийг нээв

Яармагийн гүүрийн зорчих хэсгийг нээв

Олны хэл ам дагуулаад байсан Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг өнөөдөр /2024.09.26/ нээлээ. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус хэсгийн буюу Яармаг орчмын авто замын төлөвлөгөөт ажлын явцыг танилцуулав.

Тэрбээр, Наадамчдын гудамж буюу бидний нэрлэж заншсанаар Яармагийн зам дээр олон түвшний гүүр давхар байгуулах ажил үргэлжилж байна. Гүүрний хувьд Зам тээврийн яамнаас гаргасан зургийн өртгийг бууруулж, хялбар шийдэх хүрээнд зургаа шинэчилж байгаа. Ингэснээр нийт хоёр үе шаттай ажлууд хийгдэж, Яармагийн  Наадамчдын өргөн чөлөөний ачаалал сулрах төлөвлөгөөтэй байна. Үүнтэй зэрэгцээд бидний эхлүүлж буй хамгийн том ажил бол Туул голын хойд эргийг түшсэн зургаан эгнээ 33 км урт Улаанбаатар хотын голд хамгийн анхны хурдны замын зураг төсөв батлагдсан. НИТХ арванхоёрдугаар сард 2025 оны төсөв батлахаар тус ажил эхэлнэ. Тус зам нь Налайхын хурдны замын төгсгөлөөс Туул голын хойд эргийг дагаж, Дарханы хурдны зам дээр буулгана. Мөн дундаа хэд хэдэн орц, гарцуудтай байх ажлыг төлөвлөсөн.

Сүүлийн үед иргэд зам засвартай холбоотой сэтгэгдэл олноор илэрхийлж байна. Бидний төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотын одоогийн байгаа нэг түвшний замуудыг бүхэлд нь хучаад дуусгачихъя. Ингэвэл ойрын 10 жилд дахиж нэг түвшний ажилтайгаа ноцолдохгүй.

Үүний дараа 2025 онд хоёрдугаар хөгжлийн үе шат болох тойрог хурдны зам, Туулын хурдны зам руугаа оръё гэдэг л төлөвлөгөөтэй байгаа. Хурдны замыг ашиглалтад оруулснаар бид цаашид төлбөртэй замын зарчим руу шилжинэ. Улаанбаатар хотын дараагийн нэг том зам ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Тэр нь Гэмтлийн эмнэлгийн баруун талаас Авто уулзварын хэсэг буюу Содонгийн уулзвар хүртэлх 3.9 км зургаан эгнээ зам. Барилга угсралтын ажил нь 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Тус замын гацсан шалтгаан нь газар чөлөөлөлт. Айлууд болон аж ахуй нэгжүүдтэй зөвшилцөл хийж чадахгүй байсаар 14 хоногийн өмнө бүх замаа чөлөөлж, одоо хучих ажил үргэлжилж байна. Энэ зам ашиглалтад орсноор зөвхөн Энхтайваны гүүрний замд ачаалал өгдгийг бууруулах боломжтой гэв.

Мөн Хотын дарга үргэлжлүүлэн Ерөнхий сайдын цахилгаан станцтай холбоотой асуултад хариуллаа. Тэрбээр, цахилгаан станцуудын хувьд аравдугаар сарын 5-нд Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц ажиллаж эхэлнэ. Чадлын дутагдал бага. Өнгөрсөн жил 200 МВт дутагдалтай байсан. Хэрэглээний хувьд өнгөрсөн 2023 онд 14 хувиар өссөн. Энэ жилийн өсөлтийг мөн адил байх болов уу гэж бодож байна. Маргааш Б.Чойжилсүрэн сайдтай уулзана. Бөөрөлжүүтийн дараа аравдугаар сарын 30-нд Багануурын 50 МВт батерей станц, арванхоёрдугаар сард Багахангай дүүрэгт баригдаж байгаа 24 МВт станц орох төлөвлөгөөтэй байна. Бусад станцыг яам мэдэж байгаа хэмээн хариулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Доржоо 2024-09-26 202.55.188.86

нямбаа юм хийж байна шүү амжилт

Avatar

Нэргүй 2024-09-26 139.5.219.186

Ирэх жилийн бороо ДҮН тавина. Харж байя….

Avatar

Зочин 2024-09-26 192.82.92.42

Хотын хеделгеен гэж талд бэлчмэн мал шиг!!! Ингэж дампуурах гэж!

Avatar

Нэргүй 2024-09-26 202.126.88.201

БАС НЭГ МУХАР ЗАМ НЭЭЖЭЭ. ТЭЦ 4 ХҮРЭЭД ЦААШААГАА ТАГ. МУХАР АВТО ЗАМ, ТӨМӨР ЗАМ БАРИХ НЬ МОНГОЛ УХААН ЮМ. ИЙМ ГАЙХАМШИГТАЙ ОЮУН УХААН ЭНЭ ДЭЛХИЙН ХААНА Ч БАЙХГҮЙ. БРАВО

Avatar

И 2024-09-26 103.168.34.177

Хот дотор 100 гаруй км сайнаараа байгаа замыг хятадын хиймэл чулуун 300 000 брожурыг шахахын тулд давхарлаж асфальтбетоноор хучиж 240 тэрбум төгрөгийг газарт булсан нь ариун явдал уу? Гэтэл төлөвлөгөөнд тучгагдсан, ихээхэн эвдрэлтэй Найрамдлын замын ажил эхлээгүй л байна .идэж уух болохоор төсөв, төлөвлөгөө хамаагүй, ажил нь ч шөнө, өдөргүй шуурхай явөюах юм. Төлөвлөгөөт ажлуудаа ингэж хийдэг болоосой!

Avatar

Вold o 2024-09-26 116.120.126.36

уг нь 12-р сард ашиглалтад орох зам гүүрийг улс төржиж шахсаар байгаад сонгуулийн өмнө хагас дутуу оруулж юм хийсэн дүр эсгээд Нян бактериа,,,,бүүр 6 сарын 1нд ашиглалтад оруул гээд ажил хийж байгаа компаныг дарамтлаад байсан
тэнэг хэрүүлч Нян бактерийг зайлуулах хэрэгтэй…энэ данхан толгойттойгоо хөтөлцөөд зайлаарай…

Avatar

Ардчилсан намын гишүүн 2024-09-26 66.181.185.89

Энэ дээд талын хоёр эсэргүүцэгч ноход бол мэдээж Женк огийн троллууд бнаа ! Нянбактерийн ажил урагштай яваха ар Төвдийн гарз нохойн гөлөг Баттулга боож үхэх гэж яваа юм бна !!!

Avatar

ЗОЧИН 2024-09-26 202.21.126.30

Х.Нямбаатар дарга шиг хотын түгжрэлийг сулруулах, зам харгуйгаа сайжруулах ажилд шууд ханцуй шамлан орж, ажил хийх ёстой газар хүмүүсийг хөдөлгөөнд оруулж богино хугацаанд амжуулж байсан хотын дарга хэдийд байсныг сана даа. Бат-Үүл л гэнэ хэдэн уулзварыг гайгуй болгосон нь үнэн л дээ. түүнээс цааш байхгүй шдээ. Ажил хийгээд ирэхээр улс төржүүлж өмхий амалж гутаадаг үндэсний гэх нам болиорой

Avatar

Нэргүй 2024-09-26 59.153.115.89

За ингээд хотоор дүүрэн ус зайлуулах нүхгүй хар замтай болоод ирэх жил усандаа дахиад живэх нь дээ

Avatar

Түмэнгийн Батбаяр 2024-09-26 202.9.40.117

Эрчимтэй байна. Ажлын амжилт хүсэн ерөөе. Болоошдээ

Avatar

Нэргүй 2024-09-26 66.181.185.183

Ажлын амжилт хүсье

Avatar

Иргэн 2024-09-26 202.9.46.57

Манай улс удахгүй хөгжиж сайхан болно оо.Бидний хойчийг залгамжлагч эмээ өвөөгийнхөө тэтгэлгээр амь зогоодог залуус минь яана даа.

Avatar

Нэргүй 2024-09-26 66.181.188.253

ta nar b baatruud shuu

Avatar

ПZДАААааааааа 2024-09-26 66.181.179.205

Биднийгээ ирээдүй цаг дээр амьдруулдаг энхрий хайрт эргүү нам МАНдтугай.

Avatar

иргэн 2024-09-26 103.212.119.248

Ийм эргүү малнууд байгаа учраас л монгол улс хөгжихгүй байгаа юм.

Avatar

Нэргүй 2024-09-26 202.55.188.98

pzdakud uursduu baritone surgeries alhaash mal z** naraa tatvariin mongol ulsiin bayalagaar barisan naad danha tolgoilson zolbin bandi nyanbakterin shirheg togrog ch oroogui bdag umaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж