Амралтын өдрүүдээр цочир хүйтэрнэ
Ус, цаг уур орчны шинжилгээний газраас маргааш буюу есдүгээр сарын 27-нд нутгийн зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхаарууллаа. Энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй, хүйтэрч, салхи шуургатай байхыг сануулж, аялал зугаалга, онц шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг зөвлөж байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар есдүгээр сарын 30-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна. Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Гайхмаар Зөв Хөөрхөн Буруу Хаха Харамсалтай Тэнэглэл Баярлалаа!
NEWS.mn
Мэдээллийн эх сурвалж
Холбоотой мэдээ