Маскийг хөрөнгө оруулалтын чуулганд урьсангүй

Маскийг хөрөнгө оруулалтын чуулганд урьсангүй

Маскийг хөрөнгө оруулалтын чуулганд урьсангүй

Их Британийн засгийн газраас Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганыг аравдугаар сард зохион байгуулах гэж байна. Энэ нь шинэхэн ерөнхий сайд Кейр Стармерын хувьд дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагчдаас их хэмжээний санхүүжилт татах боломж юм.

Гэвч энэхүү арга хэмжээнд дэлхийн хамгийн баян хүн Элон Маскийг урьсангүй. Энэ нь Элон Маск өнгөрсөн сард Их Британид болсон үймээн самууны талаар эсэргүү үг цахим сүлжээндээ бичсэнтэй холбоотой. Саупторт хотод бүжгийн дамжааны гурван хүүхэд хутгалуулж амиа алдсанаар өнгөрсөн сард Их Британи даяар үймээн самуун болсон. Энэ үеэр Элон Маск Их Британид иргэний дайн гарах нь гэсэн утгатай жиргээ оруулж, ерөнхий сайд руу удаа дараалан үгээр дайрчээ. Мөн Их Британийн засгийн газар үймээн самуун дэгдээгчдэд зориулан Фолкландын арал дээр хорих хуаран барьж байгаа гэж жиргээд, сүүлд нь тэрийгээ устгасан байна. Тухайн үед Их Британи түүний тайлбарыг бүрэн үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

Элон Маск өнгөрсөн жилийн арга хэмжээнд оролцож, тухайн үеийн ерөнхий сайд Риши Сунактай ярилцан, "гол дүрд тоглосон" аж.

Их Британийн Хөдөлмөрийн нам сонгуулийн өмнөх эхний 100 хоногт багтаан дээрх арга хэмжээн зохион байгуулах үүрэг хүлээсэн. Эл арга хэмжээ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах замаар Их Британийн эдийн засгийг өсгөх боломж юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж