Ливан, Израилийн хооронд түр гал зогсоох саналыг АНУ, Европын холбоо болон бусад холбоотон улс дэвшүүлж байна. Тодруулбал, нийт 11 хүчирхэг улс дипломат тохиролцоонд хүрэх орон зайг бий болгохын тулд 21 хоногийн турш гал зогсоох санал гаргажээ. Бүс нутгийн нөхцөл байдлыг улам хурцатгах сөргөлдөөн нь Израиль, Ливаны ард түмний хэнийх нь ч ашиг сонирхолд нийцэхгүй гэдгийг хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
Энэ мэдэгдлийн өмнөхөн Израилийн армиас мөн анхаарал татсан мэдэгдэл хийсэн юм. Хезболла бүлгийг чиглэсэн өргөн хэмжээний агаарын цохилт нь дайсны нутаг дэвсгэрт нэвтрэх замыг засч чадна гэж тэд мэдэгджээ.
Израилийн арми Лхагва гаригт Ливанд дахин хил дамнасан цохилт өгснөөр 72 хүн нас барсан. Ингэснээр Израилийн бөмбөгдөлтөөр нас барагсдын тоо 620 хүрэв.
Бүс нутгийн хурцадмал байдлаас сэрэмжилж Израильд 20 тэрбум гаруй ам.долларын зэвсэг худалдахыг хориглох хууль тогтоомжийг АНУ-ын зарим сенат албан ёсоор өргөн барьжээ. Тэдгээр нь Ардчилсан намын сенаторууд болох Питер Уэлч, Жефф Меркли тэргүүтэй сенатчид юм.
САНАЛ 2024-09-26 103.111.68.3
АРАБЫН ОРНУУДАД АГААРЫН ХҮЧИН ГЭЖ БАЙНА УУ
Нэргүй 2024-09-26 185.220.101.27
Израйлиуд хавтгайлан бөмбөгдөж баахан эмэгтэйчүүд хүүхдүүд жирийн хүмүүснийг алсаны дараа хариу цохилтонд орох нөхцөл үүсэнгүүт Америк Франц ингэж гал зогсоох юм яриад эхэлдэг. Гэтэл Израйлийг зэвсэглэж дайн өдөөдөг нь Америк Англи Франц Германууд.