НҮБ-ын Ерөнхий ассамблейныд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс эшлэл хүргэе.
Тэрбээр илтгэлдээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох бүрдээ “Ухамсар” хэмээх баримлыг зорин очих дуртай байдгаа эхэнд онцолсон билээ. Жил бүр тэрхүү хөшөөгд хүндэтгэл үзүүлдэг шалтгаанаа тэрбээр “Энэхүү баримал дээр очих бүрд бид бүхэн хүн төрөлхтний түүх, ирээдүй хойч үеийнхээ өмнө хариуцлагатай, ухамсартай, нэр төртэй байх ёстой гэдгийг эргэцүүлэн бодох гүн гүнзгий мэдрэмжийг төрүүлдэг юм” хэмээн тайлбарлав.
-Үл итгэлцэл, үл ойлголцол, үл хүндлэл оршин буйгаас зөрчил тэмцэл, зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаан тасрахгүй, геополитикийн хурцадмал байдал нэмэгдсээр байна.
Энх тайвныг тогтоох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн тэгш буc байдлыг бууруулах, шударга ёсыг тогтоох шаардлага олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө зүй ёсоор тавигдаж байна.
-Энэ жил дэлхийн 60 гаруй улс оронд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явагдсан их сонголтын жил болж байна. -Монгол Улсад парламентын ээлжит сонгууль хуулийн хүрээнд амжилттай явагдсаныг олон улсын байгууллагууд сайшаан дүгнэсэн.
-Монгол Улс олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.
Монгол Улс аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхгүй байх, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг дэлхийн улс, үндэстнүүдэд уриалж байна.
-Их Монгол Улсын хөрш зэргэлдээ, хол ойр, холбоотон, сөргөлдөгч аль ч улстай харилцахдаа элч төлөөлөгч илгээх, хүлээн авах, найрамдах, зөвшилцөх зэрэг дипломат аргууд Монголын төрийн гадаад бодлогын гол зарчим хэвээр байна.
-Манай өвөг дээдсийн эв эеийг сахин, эв найртайгаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг энэхүү үзэл санаа нь өнөөгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг илтгэж байна.
-Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал гүнзгийрч, дайны гал дүрэлзэж, цөмийн зэвсгийн аюул занал сэргэж, сэдэрч болзошгүй байгаа нь хүн төрөлхтнийг ихээхэн түгшээж байна.
Монгол Улс цөмийн аюулыг зайлуулахад бодит хувь нэмэр оруулж, цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн бөгөөд цөмийн зэвсгээс ангид байх бодлого, үйл ажиллагааг цаашид ч тууштай даган мөрдөж, дэмжихээ дахин нотолж байна.
-Манай улс энх тайван, тогтвортой байдлыг хангах, цөмийн аюулаас ангид ертөнцийг бий болгохын төлөө бүх улс орон хамтран ажиллахыг уриалж байна.
-Монгол Улс 20 мянга гаруй энхийг сахиулагч цэрэг дайчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж байна.
-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь байгаль, цаг уур, эдийн засгийн хүрээнээс хальж шууд ба дам аюул, эрсдэл дагуулах боллоо
-Хүн төрөлхтөнд хөгжих, эс хөгжихийн тухай бус, харин орших, эс оршихын сонголт тулгарахыг үгүйсгэх аргагүй. -Монголчууд бид нүүдэлчдийн үр сад бөгөөд энэ онцлог өв соёл, уламжлалаа өнөө ч хадгалж, эрхэмлэн дээдэлж ирсэн.
Нүүдлийн соёл иргэншлийн эх сурвалж нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, үр шимийг нь зөв зохистой хүртэх, хүн байгалийн зүй тогтлыг хадгалан хамгаалах ногоон хөгжлийн үзэл санаа юм.
-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. -Монголчууд эртнээс эмэгтэй хүнийг хайрлан хүндэтгэдэг соёл, уламжлалтай.
-Монгол хатад, эмэгтэйчүүд улс орныхоо төр, нийгмийн үйл хэрэгт чухал оролцоотой явж ирсэн түүхтэй билээ.
-Монгол Улс хүйсийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр Ази тивдээ тэргүүлэгчдийн нэг байсаар ирлээ.
-Манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг.
-Даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд төр, засгийн тэргүүнүүд бодит хувь нэмэр оруулахыг уриалж байна.
Нэргүй 2024-09-26 27.253.251.178
хүүшээ хөгшөөн эх орон чинь элэгээр хэвтээд хэцүү байхад ямар их зав ай аргаа барсан лүд вэ нутаг лолн чинь хууль бус хужаагаар дүүрлээ
зочин 2024-09-26 103.57.93.75
Монголд элгээрээ хэвтсэн зүйл байхгүй,Харин баруунд урвасан,төрийн эрх хулгайлах гэж санаархсан, ардчилагч гэх бүлэг этгээдүүд л улс орны хөгжил дэвшилд саад болж, урагшлах ахих боломж алдагдуулж,ар хойш нь чангааж хорлон сүйтгэхийг хичээж байна, Хоёр хөрштэй тогтоосон удаан жилийн найрсаг харилцааг тасалж улс орныг яг Украин шиг болгохыг мөрөөдөж байна
пүтлерийн ө***г 7гч 2024-09-26 66.181.179.205
энэ малыг нохой хуцсан чинээ ч тоохгүйдээ
Нэргүй 2024-09-26 202.70.38.18
Сонгуулийн санал худалдаж, авилгаар гарсан нөхөр. Улс орныг буруу замаар явуулаад байна. ЗГ-ын ХЭГ-ын дарга, сайд хувийн хэвшлээс 34 хувийг авна гээд балайраад байж байдаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж дахин сонгогдох талаар тандаад муу гөлөг
Зочин 2024-09-26 66.181.187.252
Төрийн эрхийг хууль бусаар авсан
Нэргүй 2024-09-26 103.57.93.75
Ардчилагч гэх этгээдүүд ийм л бусдыг гүтгэгч ,ямар ч муу муухай зүйл хийхээс буцахгүй нэр нүүр үгүй цагаандаа гарсан хүмүүс,Ийм этгээдүүдийг төрд гаргаад юу бодож суух билээ Иргэдээ,
Нэргүй 2024-09-26 202.55.188.98
Хулгайч хүн шүүдээ юу ярих вэ дээ энэ гөллгийн хажууд гудамжны цэвэрлэгч цэвэр ариун хөдөлмөр мөнгө олдог хүн шүү энэ гөлөг банк нь хулгайгаа Чимэдцэрэн гээд хулгайчид тохоод гарч ирэхээрээ нь тэтгэнээ гээд тохироо хийсэн үнэмшихгүй бол судлаад үзээрэй ХҮРЭЛСҮГ ХУЛГАЙЧААА
Нэргүй 2024-09-26 120.17.99.23
Huneer belduulne shuudee, uuruu tolgoi bhgui
Нэргүй 2024-09-26 203.217.139.240
Өрөвдмөөр МАНгар шүү.
Зочин 2024-09-26 103.212.116.80
Хүрэлсүх муу хүн байж болно. Гэхдээ л олонх нь саналаа өгч сонгогдсон улсын тэргүүн, тэр талаас нь бид муулахаас илүү хүндэтгэх ёстой. Бид чинь 2200 жилийн өмнөөс буюу одоогийн хөгжилтэй, иргэншсэн гээд байгаа улсуудыг үүсээгүй эсвэл харанхуй бүдүүлэг байхад төр улсаа байгуулж хууль тогтоож байсан хүмүүсийн үр сад шүүд ээ. Тиймээс бид ёс суртахууны хувьд бусдаас тохой илүү байх ёстой. Өнөөдөр бид цөөн, хүч чадал сул ч гэсэн үүх түүхгүй юм шиг бусдыг харанхуй дагаад байх ёсгүй л улс даа.
Батбаяр 2024-09-26 202.9.40.117
Тиймээ та зөв хэлэв. Монголын бүх ард түмний сонголтоор ерөнхийлөгч болсон хүн.. УИХ – гишүүнээс ялгаатай нь. Бид хүндэтгэн харьцах ёстой.. Монголын төрт ёс төрөө хүндлэх уламжлал тийм билээ
зочин 2024-09-26 66.181.188.10
Манай хүн том том бүлтэрнэ шүү,өөр ярих юм олдоогүй юм байхдаа.
Нэргүй 2024-09-26 103.111.68.3
Ярих юм олдохгүй г ө л ө г мод зод яридгаа болиод поп сэдэв олж авчдээ
иргэн 2024-09-26 202.126.92.86
УБ-даа утаагүй амьдруулчихаад дэлхийн асуудал яриач тэнэгээ. Худалаа хуцахаас цаашгүй
ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2024-09-26 59.153.113.236
МУ-ын гадаад бодлогын үзэл баримтлал өнөөгийн дэлхий дахины нөхцөл байдлыг харгалзсан нэг иймэрхүү байхаас өөр гарцгүй. Ойлгомжтой хэлье гэвэл Монголд одоо дотно анд ч алга, өстөн дайсан ч алга. АЛЬ НЭГ ХОЛБООНД ОРЧИХООД ӨРТӨӨ ДАЙСАН БИЙ БОЛГООД БАЙХГҮЙ ГЭСЭН ҮГ Л ДЭЭ.Гэхдээ ийм гадаад бодлого маань төгс үү гэвэл бас үгүй л дээ.Уулаасаа энэ ертөнц дээр ТӨГС ЗҮЙЛ НЭГЭЭХЭН ҮГҮЙ юм чинь.Нэн ялангуяа манай улсын эдийн засгийн гадаад харилцааны хэрэгцээгээ бодохоор хүндрэл бий бий.
Нэргүй 2024-09-26 202.55.191.194
дэлхийн удирдагч нар Монголчуудыг өрөвдөж байгаа даа яаж ийм мулгуу тэнэгээр удирдуулдаг байна даа гээд
Нэргүй 2024-09-26 202.9.40.234
НҮБ-ын индэр дээрээс үг хэлнэ гэдэг бол Монгол улсын олон улсын нэр хүнд өндөр байгаагийн илрэл юм. Японы ерөнхийлөгч Хүрэлсүхтэй уулзаж сайхан зүйл ярьцгаасан байна. Монгол улсын ерөнхийлөгчийн хятадын э****з хурлийзээр дүүрсэн АН-ынхан гутааж олон улсад нэр хүндийг нь унагах зорилгоор гадныханд дандаа муулж явдаг. Путинг эх орондоо урьсанаар нь далимдуулж Монголыг хоригт оруулах санаа их байсан. Тэрнийгээ ч илэрхийлцгээж байсан. Дотоодын дайснууд даа
зочин 2024-09-26 66.181.187.252
Бүх улс орон үг хэлдэг юмаа, юм үэээгүй орк минь
Нэргүй 2024-09-26 103.71.101.151
Хүүк ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн дахин 6 жил суухаар Үндсэн Хуулиа өөрчлөх санаархлаа зогсоо гэж сэхээтнүүд хэлж байна. Дарангуйлалгч путиныг дуурайж тэнэглэх хэрэггүй.
Нэргүй 2024-09-26 103.212.162.58
Энэ сууж байгаа нөхдүүд яриаг нь сонсохгүй гараад явчихгүй дээ
huz 2024-09-26 122.201.23.66
end tend ochij hudlaa s*****a bolimoor yumaa uls ornoo avilgaas angid bolgochihood huzaj yavbal deerdee uye uyeiin yerinhiilegch nar
Нэргүй 2024-09-26 59.153.113.58
улсаа захирах нь битгий хэл засаж ч чадахгүй байж дэлхийг амирлуулна ч гэх шиг, төрийн ордондоо гадны дэлгүүрийн сүлжээ ажиллуулж байж хэтэрхий хөөрөөд хэрэггүй дэ, ичмээр дамшиг юмаа
Нэргүй-д 2024-09-26 202.179.25.21
Нөгөөх Си Юү нь нуль тагнуулч энэ тэр гээд халаач хө ккк
Нарантуяа 2024-09-26 66.181.160.106
Монголыг авилга, хээл хахууль болон бусад зүй бус үйлдлээс ангижруулах ямар ч чадал ухаан үгүй байж бас яана яана ямар хорвоо ертөнц байгуулна гэнэ үү? Сонсож байгаа хэд нь мэддэг байлгүй дээ монгол гэж юу вэ ямар мухар хугархай бритва ерөнхийлөгч болж тоглож байгаа гээд л …
Рагчаа 2024-09-26 66.181.177.118
Дайнаа зогсооё, эрх тэгш байдал, харилцан ойлголцьё гээд зөв ярьсан байна ш даа