Мераб Двалишвили: Хабиб, Ислам хоёр орос хүмүүс биш 

Хуучирсан мэдээ: 2024.09.26-нд нийтлэгдсэн

Мераб Двалишвили: Хабиб, Ислам хоёр орос хүмүүс биш 

Мераб Двалишвили: Хабиб, Ислам хоёр орос хүмүүс биш 

UFC-ийн шинэхэн аварга Мераб Двалишвили олны анхаарлын төвөөс гарах шинжгүй байна. Түүний хувьд UFC-ийн домог болсон Хабиб Нурмагомедов болон түүний найз, хамтрагч, өнөө цагийн шилдэг тулаанчдын нэг Ислам Махачев нарыг орос хүн биш гэнэ. Угтаа Мераб дагестан болон чечень тулаанчидтай найрсаг харилцаатай ч аварга болсон хүн дахин нэг үзүүштэй тулаан хийхээр Хабибын эргэн тойрны хүмүүсийг өдөж эхлэв.

Гүрж залуугийн туйлын хүсэл нь Хабибын ойрын хүн, нэг ч ялагдалгүй яваа Умар Нурмагомедовтой тулалдах аж.

Мераб саяхан өгсөн ярилцлагадаа "Бид бүгд л Хабиб, Ислам хоёрыг Дагестанаас гаралтайг мэднэ. Харин Хамзат бол Чечениэс, Мовсар Евлоев Ингушетияагаас гаралтай. Тэд нэг улсаас гаралтай тулаанчид биш ээ. Өөр, өөр улсын тулаанчид. Жижиг улсуудын гэх гээд байна. Орос тэдний улс орныг эрхшээлдээ авсан учир тэд Оросыг төлөөлөх хэрэгтэй болсон. Умар бол орос хүн биш. Тэр чинь дагестан. Бид найзууд. Тэд гүржүүд шиг чанга залуус. Тэр Дагестанаас гаралтай ч зүгээр л Оросыг төлөөлдөг" гэжээ.

Ислам Махачевын зүгээс "Бид бол Оросын нэг хэсэг" гэсэн байр суурьтай байгаа аж.

Энэ яриа газар авч, цааш үргэлжилвэл Мераб, Умар хоёрын тулаан улам сонирхолтой, үзүүштэй болж болох юм. Өдгөө 28 настай Умарын хувьд одоогоор 18-0 гэсэн гайхалтай амжилттай яваа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж