UFC-ийн шинэхэн аварга Мераб Двалишвили олны анхаарлын төвөөс гарах шинжгүй байна. Түүний хувьд UFC-ийн домог болсон Хабиб Нурмагомедов болон түүний найз, хамтрагч, өнөө цагийн шилдэг тулаанчдын нэг Ислам Махачев нарыг орос хүн биш гэнэ. Угтаа Мераб дагестан болон чечень тулаанчидтай найрсаг харилцаатай ч аварга болсон хүн дахин нэг үзүүштэй тулаан хийхээр Хабибын эргэн тойрны хүмүүсийг өдөж эхлэв.
Гүрж залуугийн туйлын хүсэл нь Хабибын ойрын хүн, нэг ч ялагдалгүй яваа Умар Нурмагомедовтой тулалдах аж.
Мераб саяхан өгсөн ярилцлагадаа "Бид бүгд л Хабиб, Ислам хоёрыг Дагестанаас гаралтайг мэднэ. Харин Хамзат бол Чечениэс, Мовсар Евлоев Ингушетияагаас гаралтай. Тэд нэг улсаас гаралтай тулаанчид биш ээ. Өөр, өөр улсын тулаанчид. Жижиг улсуудын гэх гээд байна. Орос тэдний улс орныг эрхшээлдээ авсан учир тэд Оросыг төлөөлөх хэрэгтэй болсон. Умар бол орос хүн биш. Тэр чинь дагестан. Бид найзууд. Тэд гүржүүд шиг чанга залуус. Тэр Дагестанаас гаралтай ч зүгээр л Оросыг төлөөлдөг" гэжээ.
Ислам Махачевын зүгээс "Бид бол Оросын нэг хэсэг" гэсэн байр суурьтай байгаа аж.
Энэ яриа газар авч, цааш үргэлжилвэл Мераб, Умар хоёрын тулаан улам сонирхолтой, үзүүштэй болж болох юм. Өдгөө 28 настай Умарын хувьд одоогоор 18-0 гэсэн гайхалтай амжилттай яваа.
The Russian Federation is a wonderful country with the best unity and harmony of many nations. Dagestan, Chechnya, North Ossetia, Tatar, Yakut, Buriad, Halimag are all part of Russia. God bless Russia forever. 2024-09-26 66.181.181.254
The Russian Federation is a wonderful country with the best unity and harmony of many nations. Dagestan, Chechnya, North Ossetia, Tatar, Yakut, Buriad, Halimag are all part of Russia. God bless Russia forever.
Нэргүй 2024-09-26 103.57.95.68
үнэнийг хэлжээ, ялалтанд хүрэх болтугай.
Нэргүй 2024-09-26 66.181.184.165
Хабиб Оросын иргэншлээс гарсан байгаа.
Эгэл 2024-09-26 14.1.81.65
Энэ Гүрж залуу үнэнийг л хэлж.,чанга залуу юм.Үндэс угсаагаа мэдэхгүй зарим золбингуудын амыг эр хүн шиг таглажээ
Нэргүй 2024-09-26 66.181.160.25
Өмхий гичиййй сайт
Нэргүй 2024-09-26 66.181.188.74
Чи тэгээд энд юу хийгээд байгаам таалагддаг сайт руугаа зайлаач
б 2024-09-26 66.181.180.63
Хэнд ч хэрэггүй хөгийн юм бичих юм. Энэ тэнэг гүрж улс төржихийн оронд тэмцээндээ зодуулахгүй байхаа л бодсон нь дээр баймаар юм.
Нэргүй 2024-09-26 185.220.101.6
хүзүүгүй тарвага Эбигийн ньюс.мн бичээчид Оросыг муулах юм хайж аргаа барж байнаа, ха ха ха