НҮБ-ыг "дисслэх" Милейн монологи

НҮБ-ыг "дисслэх" Милейн монологи

НҮБ-ыг "дисслэх" Милейн монологи

Өнгөрсөн зургадугаар сард Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей өөрийгөө "Төрийг дотроос нь устгах мэнгэ" гэж тодорхойлсон. Тэгвэл үүнийгээ хэрэгжүүлж, Мягмар гаригт НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79-р чуулган дээр тус байгууллага болон бусад олон улсын байгууллагуудын эсрэг хатуухан үг хэллээ.

Мөн түүний гаргасан хандлага нь Аргентиныг НҮБ-тай холбох гүүрийг нураан унагаав.

Аргентины ерөнхийлөгч Милей индэр дээр үг хэлж дуусахынхаа алдад тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, дижитал хамтын ажиллагаа зэрэг олон улсын ирээдүйг тодорхойлох "Pact for the Future"-т нэгдэж, гарын үсгээ зурахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн юм.

"Pact for the Future" гэрээнд АНУ, Израил зэрэг дэлхийн 143 улс гарын үсэг зурсан. Гадаад бодлогын хувьд Милейн "гэрэлт цамхаг" мэт зөвлөгөө авдаг хоёр орон нь гэрээнд нэгдсэн учир Аргентин мөн адил нэгдэнэ гэж шинжээчид үзэж байв. Гэсэн хэдий ч санал хураалтад орохоос татгалзаж, Венесуэл, Иран, Хойд Солонгос, Гаити, Экваторын Гвиней, Сомали, Узбекистантай нэгдэв.

Ерөнхий ассамблейд Милей үг хэлэхдээ НҮБ-ыг энх тайвныг эрэлхийлэх анхны зорилгоо умартаж социалист үзэл баримтлалыг тулгадаг олон тэмтрүүлт мангас  болж хувирсан гэв.

Тэрбээр "НҮБ-ыг дэлхийн иргэдэд тодорхой амьдралын хэв маягийг тулгадаг, хүнд суртлыг үндэстэн дамнасан засаглалын загвараар сольсон. Энэ долоо хоногт Нью-Йоркт яригдаж байгаа зүйл бол энэ байгууллагын эмгэнэлт байдлыг гүнзгийрүүлэхээс өөр зүйл байхгүй" гэжээ.

Аргентины удирдагч 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрөөс яагаад нүүр буруулж байгаагаа тайлбарлав. "НҮБ Үндэсний бүрэн эрхт байдалд халдаж, хүмүүсийн амьдрах, эрх чөлөө, өмчлөх эрхийг зөрчсөн шийдлээр орчин үеийн асуудлыг шийдвэрлэхийг санал болгож байна" гэж Милей үзэж байна.

Мөн дэлхийн дулаарлын талаарх эрдэмтдийн нотолгоог үл харгалзан Милей үүнийг "социализмын өөр нэгэн худал хуурмаг" гэж тодорхойлж, эдийн засгийн өсөлтөд саад учруулж байгаа аливаа нөлөөллийг бууруулах бодлогыг эсэргүүцэв.

Милэйгийн НҮБ-д гаргаж буй хандлага нь нэг талаар Аргентиныг улам бүр тусгаарлаж байна. Ерөнхийлөгч есөн сарын өмнө албан тушаалдаа орсноос хойш Аргентины Испани, Хятад, Мексик, Бразил, Колумб, Чилитэй харилцах дипломат харилцаанд муугаар нөлөөлжээ. Одоо Милейд ирэх арваннэгдүгээр сард Дональд Трамп ялалт байгуулахыг залбирах л үлдэж байна. Хэрэв экс ерөнхийлөгч Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол Милей хүсэн хүлээсэн түнштэй болно.

Тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдсон есөн сарын хугацаандаа өөрийн дуртай газар болох АНУ-д зургаан удаа аялжээ. Гэхдээ тэр бүртээ ерөнхийлөгч Жо Байден болон төрийн өндөр албан тушаалтнуудтай нэг ч удаа уулзаагүй байна. Түүний мөрийн хөтөлбөрт консерватив улс төр, эдийн засгийн хүрээнийхэнд илтгэл тавих, Элон Маск зэрэг бизнесийн удирдагчидтай уулзалт хийх зэрэг багтаж байсан юм.

Улс төрийн мөргөлдөөн нь эдийн засгийн фронтод улам бүр удамшсан асуудал болж байна. Аргентин улс олон жилийн өмнөх зээлээ төлөхгүй байсан тул олон улсын санхүүгийн системд нэгдэх боломжгүй болсон. Латин Америкийн энэ улс гадаад зах зээлээс зээл авах боломжгүй бөгөөд шинэ санхүүжилт авахын тулд Олон улсын валютын сан (ОУВС) болон Дэлхийн банк, Америк хоорондын хөгжлийн банк зэрэг олон талт байгууллагуудад түшиглэдэг.

Аргентин улс 2018 онд ОУВС-аас 44 тэрбум ам.долларын тусламж авсан бөгөөд эргэн төлж байгаа ч өөр арга замаар зээл авсан хэвээр байна.

Тийм учраас Милей НҮБ-ын индэр дээр дэлхийн эдийн засгийн бүтцийг шүүмжилсэнгүй. Тэрбээр "Дэлхийн засаглалын бодлого болон олон улсын зээлийн байгууллагуудын хооронд хор хөнөөлтэй харилцаа бий болж, хамгийн үл тоомсорлодог улс орнуудыг хэрэгцээгүй хөтөлбөрүүдэд хэрэгцээгүй нөөц зарцуулахыг шаарддаг. Тэд дэлхийн элитүүдийн мөрийн хөтөлбөрийг сурталчлахын тулд жижиг орнуудыг мөнхийн өртэй болгож байна" гэв.

Түүний шүүмжлэл Давосын форум гэгддэг Дэлхийн эдийн засгийн чуулганы эсрэг бүр ч илүү байв. Милей тус чуулганыг "Мальтусийн инээдтэй бодлого явуулж байна" гэв. Жишээ нь, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөтөлбөрүүдийн нэг болох “тэг ялгаруулах” бодлого нь “хамгийн түрүүнд ядуу буурай орнуудад хор хөнөөл учруулдаг” гэж итгэл дүүрэн НҮБ-ын индэр дээрээс хэлжээ.

Хэрвээ улс орнууд хурдан эргэлт хийлгүй, "Pact for the Future" гэрээнээс татгалзаж, өөрөө тэргүүлсэн Эрх чөлөөний хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй бол "ядуурал, харгислал, эмх замбараагүй байдал, эрх чөлөөний үхлийн аюулд унана" гэж  Милей анхааруулав.

Милейн хувьд өөрийн радикал үзэл санаандаа үнэнч байж, Дональд Трамптай эн тэнцэх "Дэлхийн хамгийн чухал улстөрч" гэж өөрийгөө үздэг. Гэсэн хэдий ч улс орных нь статистик үзүүлэлтүүд Милейн төсөөллөөс хол байна. Хүн амын тал хувь нь ядууралд автаж, олон улсын тусламж, зээлийн сангаас түшиглэсэн хэвээрээ байна. Хэдийгээр тэрбээр ерөнхийлөгч болсноосоо хойш зоримог, шийдвэртэй алхамуудыг шат дараатайгаар хийж байгаа ч өргөс авах мэт уруудан доройтсон улсаа өөд нь татах боломжгүй. Түүний бодлого, шийдвэрийг зөв эсвэл буруу байсныг харахад цаг хугацаа хэрэгтэй. Тиймдээ ч олон улсын дэг журмыг ганхуулах чадвартай улс төрийн холбоотнууд Милейн санааг үл тоомсорлож байгаа бололтой.

Тэрбээр төгсгөлд нь "Бид одоо хийж байгаа зүйлээ болих ёстой. Зүүнтний үзэл баримтлал үргэлж нэгэн ижил төгсгөлтэй байдаг. Хэрэв ард түмэн өөрийн бодолдоо үнэнч, өөрчлөлт шинэчлэл хийхийг хүсвэл тэд барьж, цагдан хорьж, тамладаг. Тэдний атаархал, гунигтай хүсэл тэмүүлэл Аргентинд юу хийснийг нүдээрээ харлаа.  Ядуурал, эмх замбараагүй байдал, эрх чөлөөний бүрэн хомсдол л үүсгэсэн. Бидэнд өөр чиглэл сонгох цаг байна" гэв.

Мөн төгсгөлд нь "Эрх чөлөө урт наслаг! Хараал ид! Маш их баярлалаа" гэснээр НҮБ болон холбоотон байгууллагуудыг орчин үеийн тусгаар тогтнолыг устгаж байна гэх утга бүхий илтгэлээ дуусгасан юм.

ЭХ СУРВАЛЖ: FOX, EL PIAS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зүч 2024-09-26 202.126.90.202

орчуулж болохгүй үг гэж байдаггүй. Гагцхүү утга санааг нь алдагдуулахгүйн тулд олон цөөн үг заримдаа цорын ганц үг ч тоймгүй их утга санаа илэрхийлдгийг анхаарах хэрэгтэй…

Avatar

Нэргүй 2024-09-26 203.91.115.40

НҮБ-ийн энэ удаагийн онцлох хүн олны анхаарал татсан удирдагчдын нэг яах аргагүй аргентины хавьер миллей мөн юм. өөр нэг онцлох этгээд бол манай хүүк хочит хүрэлсүх. хүрэл сүх нь путлер хочийг олон улсаас хүртсэн албан ёсны дарангуйлагч путиныг сармагчлан дууриагч, бишрэгч саяхан путиныг урьж олон улсад нэр нүүрээ барж жигшил зэвүүцлийг төрүүлсэн монголын хулгайч, авилгачдыг өмгөөлөн хамгаалагч ерөнхийлөгч юм.

Avatar

Зочин 2024-09-26 202.179.25.21

Чи дальжиганаад саналаа өгөө биздээ. Өөөрсдөө сонгочихоод сүүлд нь олон юм хуцнаа бас. Монгол араншин гэж энэ шүү дээ ккк

Avatar

Зочин 2024-09-26 66.181.161.87

Монологи бол хараахан илтгэл биш шүү дээ. Diss бол Халхаар дайрал, дайрах, дайралцаан, дайр үг, Хасагаар бол айтыс гэж болно. "Галын өнгө улаан ч утаа нь харавтар, Гарах сургааль нь тустай ч үгс нь дайрал, Гантөмөр хатуу ч галын дотор уяхан, Харш тэнэгт гологдовч оюунтанд сургамж" Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаалиас…

Avatar

Нэргүй 2024-09-26 66.181.161.87

Манайхан 1990-ээд онд компьютер гэдэг ганц үгийг орчуулахын тулд Тооцоолон Бодох Электрон Машин буюу ТЭБМ гэж 2 монгол, 2 харь үг хавчуулж байж хөрвүүлж билээ. Үүнийг саяхан болтол албан ёсоор ашиглаж байв. Гэхдээ тэр хөрвүүлэг бол энэ нийтлэлийн гарчигийн дэргэд бараг л …

Avatar

Хасар 2024-09-26 59.153.115.220

Хэлсэн нь л энэ болохоос биш үнэн л дээ. Жишээ нь манайд болоод байдаг ДОХ тараагч г*** банди нарын бахархлын өдөр гээд нэг балиар арга хэмжээнийх нь ард НҮБ болон ДЭМБ, Хүүхдийн сан гэх мэт түүний салбар байгууллагууд л зогсож өөхшүүлэн дэмжиж Монгол үндэстэнийг сулруулан сульдаах ажлыг явуулж байдаг. Мөн манай эх хэлний хуулийг үгүйсгэж Хасагуудад хасгаар нь хичээл заа гэх мэт хорлонт зөвлөмжийг НҮБ л өгдөг. Энэ хэлсэн нь жоохон өвчтэй нөхөр авч хэлсэн үг нь бол бүр яг үнэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж