Хонины арьс нөмөрсөн чоно

ХҮМҮҮС

Хонины арьс нөмөрсөн чоно

Хонины арьс нөмөрсөн чоно

Хүчирхийлэгч, хүн хулгайлагч, мансуурагч, галт зэвсэг борлуулагч гэх олон муу нэрийн эзэн болж, дэлхий дахиныг шуугиулаад буй Шон Комбс буюу П.Диддигийн талаар Ньюс агентлаг ХҮМҮҮС буландаа онцолж байна. 


Шон Комбс урлагийн ертөнцөд хөл тавиад 30 гаруй жилийг үдэхдээ хэд хэдэн тайзны нэр сольжээ. Анх тэр Паффи гэж нэрээр гарч ирсэн бол явцын дунд Пафф Дэдди, П Дидди, Дидди, Сваг, дахиад Пафф Дэдди, Хайр гэсэн нэрүүдтэй болсон. Дуудах нэрээс гадна түүнийг реппер, продюсер, лэйбелийн гүйцэтгэх захирал, жүжигчин, рестораны эзэн, бизнес эрхлэгч гэдгээр нь олон нийт мэднэ. Харин сүүлийн долоо хоногийн байдлаар олон нийт түүнийг хүчирхийлэгч, хүн хулгайлагч, мансуурагч, галт зэвсэг борлуулагч гэж тодорхойлох боллоо. 

Шон Комбс өдгөө хүний наймаа, бэлгийн хүчирхийллийн хэргээр баривчлагдаад байна. 

ПАФФИ 

Тэрбээр 1969 онд Нью-Йорк хотод төрсөн бөгөөд тус хотдоо ээжтэйгээ ядуу тарчиг өсчээ. Түүний ээж Жэнис Комбс нь загвар өмсөгч, багшийн туслах байсан бол аав Мелвин Өрл Комбс нь АНУ-ын Агаарын хүчинд харьяалагддаг байв. Мөн Нью-Йоркийн хар тамхины наймаачин Фрэнк Лукасын хамсаатан байсан гэдэг. Мелвин Өрл Комбс 33 насандаа буюу Шон Комбсыг хоёр настай байхад машин дотроо буудуулж нас баржээ. Комбс нэг эгчтэй.

Католик шашны хүмүүжлээр өссөн Шон Комбс 1987 онд Маунт сэйнт мишэйл академийг төгсчээ. Тус академи нь хөвгүүдийн католик сургууль гэдгээрээ онцлог. Академид суралцах хугацаандаа тэр хөлбөмбөг тоглох дуртай байсан бөгөөд 1986 онд багаараа дивизионы аварга болж байжээ. 

Тэрбээр багадаа уурлахаараа түнтэгнэж, хүндээр амьсгааддаг байв. Үүнийг англи хэлэнд “huff and puff” гэж хэлдэг бөгөөд Паффи гэх анхны нэр нь эндээс гаралтай. 

Комбс Ховард их сургуульд бизнесийн чиглэлээр суралцахаар элссэн боловч хоёрдугаар дамжаанаасаа сургуулиа хаясан юм. Гэхдээ 2014 онд тэр сургуульдаа эргэн ирж, хүмүүнлэгийн ухааны докторын зэрэг хүртжээ. Улмаар сургуулийнхаа 146 дахь төгсөлтөд урилгаар үг хэлсэн байдаг. Харамсалтай нь П.Диддиг баривчлагдсаны дараа Ховард их сургууль түүнд олгосон эрдмийн зэргээ эргүүлэн авч, нэг сая ам.долларыг нь буцаан өгсөн байна. 

ОДДЫГ ТӨРҮҮЛЭГЧ ОД

I’ll be missing you

Гурван удаагийн Грэммийн шагналтан П.Дидди 1990 онд Нью-Йоркийн “Uptown records”-д дадлагажигчаар орж байв. Энд байх хугацаандаа тэр лэйбелийн үүсгэн байгуулагч Андре Харреллийн удирдлаган дор Мэри Ж.Блайж, Жодеси зэрэг алдартныг гаргаж иржээ. 

Улмаар 1993 онд “Uptown records”-оос гарч, өөрийн “Bad Boy Records” лэйбелийг үүсгэн байгуулсан. “Bad Boy Records” нь 1990, 2000-аад онд алдар нэрд гарч байсан олон одыг төрүүлжээ. Тухайлбал, “Notorious B.I.G”, Фэйт Эванс, 112, Блэк Роб нараас гадна илүү орчин үеийн төлөөлөл болсон Фрэнч Монтана, Мэшин Ган Келли, Кэсси нарыг дурдаж болно. 

Харин түүний өөрийнх нь анхны уран бүтээл 1996 онд гарчээ. "Хэн ч намайг зогсоож дийлэхгүй" нэртэй дебют уран бүтээл нь 28 долоо хоногийн турш Биллбоардын шилдэг 100 дууг тэргүүлсэн байна. Харин анхны цомог "Гарах гарцгүй" нь 1997 оны долдугаар сард гарсан. Тус цомог нь дэлхий дахинд, нэн ялангуяа АНУ-д онцгой амжилт бүтээсэн бөгөөд олны хүртээл болсон эхний долоо хоногтоо л Биллбоардын шилдэг 200-г тэргүүлж, 561 мянган хувь зарагджээ. Энэ цомогт та бидний хамгийн сайн мэдэх "I’ll be missing you" багтсан бөгөөд П.Дидди энэ дууг “Notorious B.I.G”-ийн гэгээн дурсгалд зориулж зохиосон гэдэг.

"I’ll be missing you" Биллбоардын шилдэг 100 дууны жагсаалтыг 11 долоо хоног дараалан тэргүүлсэн бөгөөд дэлхий даяар өөр бусад чартуудыг ч тэргүүлжээ. 

П.Дидди бие даасан уран бүтээлүүдээс гадна “Notorious B.I.G”, Фэйт Эванс, Лил Ким, Баста Раймес, Ашер, Фэррел Виллиамс, Фрэнч Монтана, Кэйша Көүл, Дж Хэлед, Мэри Ж.Блайж нартай хамтран уран бүтээл туурвиж байжээ. 

ҮДЭШЛЭГИЙН ХААН

Шон Комбс коллежийн оюутан байхаасаа л үдэшлэг зохион байгуулдагаараа алдартай байжээ. Зарим үдэшлэгт нь 1000 хүн ч оролцож байсан удаатай. Дуучин Ашер 13 настайдаа Нью-Йоркт хотод нэг жил Комбстой амьдарчээ. Тэрбээр Комбсын амьдралын хэв маягийг "нэлээд зэрлэг" гэж тодорхойлсон байдаг.

Түүний гэртээ зохиодог үдэшлэгүүд нь тансаг байдал, А зэрэглэлийн одод зэргээрээ алдартай. Тухайлбал, тэр "White party" тогтмол зохион байгуулдаг бөгөөд уригдсан зочид бүгд цагаан өнгийн хувцастай очих ёстой.

Мэдээж А зэрэглэлийн зочид бол үдэшлэгийн хамгийн чухал хүчин зүйл. Жэй Зи, Бейонсе, Ким Кардашиан, Канье Уэст, Мэри Ж.Блайж, Леонардо ДиКаприо, Наоми Кэмпбелл зэрэг алдартан түүний үдэшлэгт цөөнгүй оролцож байжээ. Цаашилбал, бизнесийн магнатууд, олны танилууд гэх мэт урлагийн салбарын бус хүмүүс ч оролцдог. Тэрбээр 2019 онд 50 насны төрсөн өдрөө Беверли Хиллс дэх харшдаа нижгэр тэмдэглэжээ. Энэ үдэшлэгт Жей Зи, Бейонсе, Карди Б, Офсет, Канье Уэст, Ким Кардашиан, Фаррелл Уильямс болон бусад алдартан хүрэлцэн ирсэн.

П.Диддигийн үдэшлэгийн урилга хүлээн авах нь энтертайнмент ертөнц дэх байр суурийг илэрхийлнэ гэж үзэх нь бий. Алдартнууд үдэшлэгт очихын тулд өрсөлддөг ч гэдэг.

ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛСОН НЬ

Түүний төрсөн өдрөө тэмдэглэсэн Лос Анжелес дэх харшид өнгөрсөн гуравдугаар сард цагдаа нар дайран оржээ. Тэндээс их хэмжээний мансууруулах бодис, хүүхдийн биед түрхдэг 1000 гаруй тос болон олон хүн нэгэн зэрэг бэлгийн харьцаанд ороход ашиглагддаг эд зүйлсийг хураан авсан байна.

П.Дидди цагдаа шүүхээс салахаа байсан нь 2023 оны арваннэгдүгээр сарын 16-нд Кэссигийн гаргасан гомдлоос эхтэй. Дуучин Кэсси буюу Кэсси Вентура нь Диддитэй 10 гаруй жил үерхсэн. Энэ хугацаанд Дидди түүнтэй үргэлж зүй бус харьцаж, хүчирхийлдэг байсан, мансууруулах бодис тараадаг, бэлгийн харилцаанд орохыг албаддаг гэж тэрбээр гомдол гаргажээ.

P.Diddy, Cassie

Кэссигийн нэхэмжлэлийн дараа дахин гурван эмэгтэй Диддид хүчиндүүлсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг хэрэг явдал 1991 онд үйлдэгдсэн учир хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байжээ.

Үүнээс хойш Диддид гомдол гаргагсад ганц нэгээр тогтохгүй гарч ирсэн бөгөөд эцэст нь энэ сарын 16-нд тэр баривчлагдсан юм. Диддиг Нью-Йоркийн шүүх бэлгийн наймаа, рэкет болон үүнтэй холбоотой гэмт хэрэгт буруутгасан. Мөн түүнийг эмэгтэйчүүдийг хүчирхийлж, хар тамхи хүчээр хэрэглүүлж,  бэлгийн харьцаанд орохыг албаддаг гэмт хэргийн компанийг удирдаж байсан гэж үзжээ. Нарийн хэлбэл, Диддигийн зохиодог байсан үдэшлэг нь зохион байгуулалттай бэлгийн мөлжлөг байсан гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн юм. Түүнийг шүүх хурал болтол Бруклин хотын Цагдан хорих төвд хорино.

КИМИЙН ХЭЛЖ АМЖААГҮЙ ҮГС

Шон Комбс 1994-2007 оны хооронд Кимберли Портертой салж, нийлсэн харилцаатай байжээ. Ким 1970 онд төрсөн бөгөөд 2018 онд хатгалгаа өвчнөөр нас барсан гэж Википедиад тэмдэглэсэн байна. Тэрээр Квинси гэх хүүтэй. Харин Диддитэй нийлснээр 1998 онд нэг хүү, 2006 онд ихэр охин төрүүлжээ.

Ким Портерын сүүлчийн хүсэл нь өдрийн тэмдэглэлээ олон нийтэд ил болгох байв. Түүний хүслийн биелэл болох "Кимийн хэлж амжаагүй үгс" ном Диддигийн шүүхийн маргаантай зэрэгцэн шуугиан тарьж байна.

Өдрийн тэмдэглэлийн оршил хэсэгт "Тэр үнэхээр дур булаам. Хонины арьс нөмөрсөн чоно л гэсэн үг. Чөтгөр. Би түүний занганд орсон юм. Үнэн бодит түүх үр хүүхдүүдийг минь шархлуулах байсан ч хамаагүй үүнийг заавал дэлгэх ёстой. Цаашид үүнийг нууж чадахгүй нь. Шон Комбсыг зогсоох ёстой" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Batmunkh 2024-09-26 59.153.86.20

Асар их нэр хүнд мөнгө төгрөгтэй болсон хүмүүс яады түүнийг хийж манай урлаг дуучин жүжигчид хүртэл тэгээл аль сайн банзкадсан нь алдартай дуутай болдог

Avatar

Зочин 2024-09-26 103.41.93.215

Барууны иргэншил гаднаа гяланцаг,дотроо паланцаг.

Avatar

Хараацай 2024-09-26 202.9.46.206

балиар заваан харуудаас муухай юм л их гарна..Америк Европоос хөөн зайлуулах шаардлагатай…бурхан мэдээд хараар булсан нь учиртай шүү…

Avatar

Нэргүй 2024-09-26 59.153.112.238

Нигер

Avatar

Эрдмийн зэрэг 2024-09-26 202.131.251.130

"Харамсалтай нь П.Диддиг баривчлагдсаны дараа Ховард их сургууль түүнд олгосон эрдмийн зэргээ эргүүлэн авч, нэг сая ам.долларыг нь буцаан өгсөн байна" юу гэсэн үг үү: Эрдмийн зэрэг худалдаж авсан юм уу хаха

Avatar

Зочин 2024-09-26 202.55.188.120

Манай улстөрд байгаа нөхдүүд ч гсн энд тэндэхийн сайн гсн сургуулийн дипломыг худалдаад л авсан бдг шдээ. Яс юман дээр тэдний сурна гэж юу бхв дээ.

Avatar

дидди 2024-09-26 139.5.216.41

Баажии оччихсон зургаа авахуулчихсан байсан . яалцсан байх нь

Avatar

Нэргүй 2024-09-26 103.57.92.122

Мал минь Фотошоп хаха тэр махан толгойг тоолоо юу хаха

Avatar

Нэргүй 2024-09-26 103.212.116.148

шашны сургууль түүнийг ийм болгож дээ

Avatar

Нэргүй 2024-09-26 103.212.162.157

хүн дүрст Чөтгөр, чөтгөр чөтгөртөө хамгийн аймшигтай чөтгөрүүдийн нэг байна

Avatar

Нэргүй 2024-09-26 202.126.88.173

za yahav dee 1 goongotei shouchin l bna. Negniigee hazaisan deer ni bitgii tulhej baigaach gej heleed ogooch ta nar

Avatar

Бадарч тахар 2024-09-26 66.181.185.219

Харангын лхавгасүрэн нэг иймэрхүү шүү

Avatar

Нэргүй 2024-09-26 103.168.34.58

hahaha…

Avatar

Нэргүй 2024-09-26 59.153.114.139

Жаахан охидод дуртаы гэж дуулдаж байсан шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж