Яармагаас ТЭЦ-IV хүртэлх замыг өнөөдөр нээнэ

Яармагаас ТЭЦ-IV хүртэлх замыг өнөөдөр нээнэ

Яармагаас ТЭЦ-IV хүртэлх замыг өнөөдөр нээнэ

Яармагийн гүүрийг нэгдүгээр хороололтой холбох ажлын бүтээн байгуулалт үргэлжилж байгаа. Бүтээн байгуулалтын ажил эхэлснээсээ хойш үерт автсан, хугацаандаа ашиглалтал ороогүй зэрэг иргэдийн зүгээс багагүй шүүмжлэлийг дагуулж буй. Уг гүүр нь зургаан метрийн өргөнтэй автозам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, дугуй болон явган зам гэсэн хэсгээс бүрдсэн цогц  бүтээн байгуулалт юм.

Өнөөдөр /2024.09.26/ Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-IV-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын зорчих хөдөлгөөнийг нээнэ. 

Тус зам нь гэрлэн дохиогоор зохицуулагдах аж. Цаашид замыг нэгдүгээр хорооллын замтай холбох ажил үргэлжлэх юм.

  Яармаг орчмын түгжрэлийг сааруулах зорилгоор тус гүүрийг барьж байгаа. Гүүрийн ажил 2022 оны есдүгээр сард эхэлсэн бол автозамын ажил 2023 наймдугаар сард эхэлсэн. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 23 мянган машин нэвтрүүлэх чадвартай болж, замын ачаалал 20 орчим хувиар буурна гэж тооцоолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-09-26 202.126.92.86

н**ш юмаа бүх ажил нь эсрэг явагдана. зам, гарц нэмээд түгжрэл нь улам л ихсээд байгааг олж харах чадвартай амьтан алгуу.

Avatar

Зочин 2024-09-26 64.119.29.46

Энэ зам ашиглалтанд орсоноор тгжрэл буурч л бвал сайн бна шүү дээ

Avatar

Нэргүй 2024-09-26 139.5.216.66

1-р ХОРОЛОЛТОИ ХОЛБОГҮИ ЦАГТ ЯМАРЧ ХЭРЭГГҮИ ЗАМ МАНГАРУУДААА МОНОСИН УУЛЗВАР ГУРВАЛЖИГИИН ГҮР ДЭР ОЧООД БҮР ТАГ ТҮГЖРЭНЭ

Avatar

Үнэн шг 2024-09-26 139.5.219.94

Зам, гүүрийн шинэ сүлжээ үүсгэж баыгаа нь сайн хэрэг гэхдээ Яармаг, Яармагийн гүүр, Чиэгисийн өргөн чөлөө дагуу гацдаг бол энэ зам орсноор Эрчим хүчний гудам, гурвалжингийн гүүр, Цаашлаад нэгдүгээр хорооллын замын их түгжээ нэмэгдэнэ. Нэг замын чиглэлийн түгжээг нөгөө түгжээтэй зам руу л хувааж байна.

Avatar

Зочин 2024-09-26 66.181.190.32

Энэ үнэн шүү.Түгжрэлийг бууруулах ганцхан арга бол гаднаас оруулж ирэх хуучин машины импортыг 3-5 жилийн хугацаатай зогсоох явал. Өөр ямарч арга байхгүй. Ийм хугацаанд хуучин зарим машин ашиглалтаас гарч, тоо цөөрч, замын чөлөөт байдал эрс нэмэгдэнэ. Нөгөөтээгүүр Монголын машины парк шинэчлэлтэд чанарын өөрчлөлт гарна шүү.

Avatar

Нэргүй 2024-09-26 202.131.225.242

Ирэх зуны 7 сарын борооны улирал хүртэл түр нээлээ гээч ингэж төсвийн мөнгө цусалсөн бүхэл бүтэн дахиад нэг хоёр гүүр барих байсан нь яасан нь мэдэгдэхгүй шорооо овоолоод усанд автуулж зунжин хааж байгаад өвөл болохоор нээсэн болж болохгүй шүү хулгайчуудаа.

Avatar

И 2024-09-26 103.168.34.191

наад зам чинь 4р цахилгаан станцын эгнээ замруу очоод л түгжрэнэ. Хотын бондын 300 гаруй тэрбум төгрөгийг хот дотор ямарч засвар шаардлагагүй замуудад зарцуулж цавчаа хийж байхаар 1р хороололтой холбож цавчаагаа хийсэн бол хотын түгжрэл арилгах зорилгод чинь нийцэж иргэдээс онц дүн авах байлаа . ДААНЧ БРОДЮР ШАХАХ НЬ ЧУХАЛ БАЙЛАА.

Avatar

Нэргүй 2024-09-26 202.70.43.34

Хотоо тойрсон Москва хот шиг КОЛЬЦО замтай болохос нааш дээрдэхгүйээ. Дээр нь Гурвалжингийн гүүр орчмын бүх том, жижиг Үйлдвэр, ААН-үүдийг Хотоос гаргах цаг болсон, Дандаа Үндэстний Хөрөнгөтнүүд Бизнисээ Өөр хот аймгуудад очиж Хийх хэрэгтэй. Монголын Бизнисүүд УБ хотруугаа шигдэж, Хямд Эрчим Хүчинд дулдуйдан, эсвэл Төрийн Ордонруу зүтгээд л.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж